Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Байгаль хамгаалахад хамтран оролцоно
Байгаль хамгаалах нө­хөрлөл, идэвхтэн байгаль хамгаалагч, орчны бүсийн зөвлөгөөн Өмнөговь аймагт боллоо. Өмнө жилүүдэд манай улсын хэмжээнд Байгаль орчны тухай 18 хууль мөрдөж байсныг өөрчлөн давхардсан зүйл заалтыг нэгтгэн 12 хууль болгосон. Эдгээр хуулийг өнгөрсөн оноос эхлэн даган мөрдөж байгаа юм. Байгаль орчноо тухай хуульд  байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээж, зүй зохистой ашиглахад хамтын менежмент буюу хам­тын оролцоо чухал гэд­гийг онцолж байна. Үүнд хамгийн гол нь байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөлүүдийг тусгасан байдаг байна. Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл доор Даланзадгад суманд зохиогдсон энэхүү сургалтад 52 нөхөрлөл, 42 байгаль хамгаалагч, орчны бүсийн зөв­лөлийн 15 төлөөлөл оролцсон байна. Салбар яамнаас байгаль орчныг хамгаалах, уул уурхайн үйл ажиллагаа явуу­лахад байгальд хаягдалгүй бөгөөд оролцогч талын хэрэг­цээг хангасан байх бод­лого баримталж байгаа гэдгийг хэлж байна. Зөвлө­гөөнөөр байгаль хамгаалагчид, нө­хөр­лөлүүд, орчны бү­сийн зөвлөлийнхөн энэ сал­барт тулгамдаж байгаа асуудлуудаа хөндөн ярилцсан байна. Уул уурхай хамгийн их хөгжиж байгаа манай аймагт байгаль хамгаалах нөхөрлөл, байгаль хамгаалагчдын үүрэг оролцоо чухал гэдгийг энэ зөвлөгөөнөөр онцолж байсан. Хамгийн гол нь байгаль орчноо хамгаалах чиглэлээр холбогдох хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн талаар мэдлэг мэдээлэл дутмаг байгааг анхаарах ёстой гэлээ. Мөн иргэд, олон нийтийн оролцоо чухал байгааг цаашид анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм.      
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан