Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Эмч, сувилагчид БНСУ-д мэргэжил дээшлүүлэхээр явлаа
БНСУ-ын Вонг Гванг Их сургуулийн эмнэлэгт нэг сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэхээр 11 эмч, гурван сувилагч өнөөдөр эх орноосоо морджээ.
Тэд Монгол Улсын Засгийн газраас эмч, мэргэжилтнүүдийг өндөр хөгжилтэй оронд төрийн сангийн санхүүжилтээр урт, богино хугацаанд сургах зорилготой төсөлд хамрагджээ. Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр тэднийг хүлээн авч уулзан эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт, стандарт, технологи, шинэ дэвшилтэт арга барилаас суралцаж мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, эх орондоо ирээд сурч, мэдсэн зүйлээ хамт олондоо зааж сургахыг захисан юм.
Энэ удаад орон нутгийн эмч нарыг хамруулах чиглэлийн дагуу шалгаруулалтаар Баян-Өлгий аймаг, Багануур дүүрэг, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Өвөрхангай/3/, Өмнөговь, Төв, Увс /2/, аймгийн эмч, сувилагч нар тэнцэж, уг эрхийг авчээ.
Цаашид яаралтай тусламжийг цаг алдалгүй ард иргэдэд хүргэх, энэ салбарыг олон улсын жишиг стандартад нийцүүлэн хөгжүүлэх үндсэн мэргэжил болгон хөгжүүлэх зорилгоор бүх аймаг, дүүргийн 27 эмч энэ чиглэлээр БНСУ-д мэргэжил дээшлүүлнэ. ЭМЯ-ны харьяа төв эмнэлгүүд, төрөлжсөн мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлгийн 114 эмч, сувилагч нарыг дотор, хүүхэд, эх барих эмэгтэйчүүд, мэс засал, яаралтай тусламжийн чиглэлээр Япон, БНХАУ, БНСУ, Турк, ОХУ-д урт, богино хугацаагаар сургаж мэдлэг, мэргэжлийг нь дээшлүүлэх юм байна.
БНСУ-ын Вонг Гванг Их сургуулийн эмнэлэгт нэг сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэхээр 11 эмч, гурван сувилагч өнөөдөр эх орноосоо морджээ.Тэд Монгол Улсын Засгийн газраас эмч, мэргэжилтнүүдийг өндөр хөгжилтэй оронд төрийн сангийн санхүүжилтээр урт, богино хугацаанд сургах зорилготой төсөлд хамрагджээ. Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр тэднийг хүлээн авч уулзан эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт, стандарт, технологи, шинэ дэвшилтэт арга барилаас суралцаж мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, эх орондоо ирээд сурч, мэдсэн зүйлээ хамт олондоо зааж сургахыг захисан юм.

0 Сэтгэгдэл