Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
М.Мэндсайхан: Малгай өмсөхгүй явах нь олон эрсдэл дагуулдаг

Хүйтэн сэрүүний улирал эхэлсэн энэ үед хүүхэд залуус малгай зохидоггүй нэрээр өмсөхөөс цааргалдаг. Тэгвэл малгай өмсөхгүй байх нь ямар хор хохиролтой болохыг НЭМГ-ын Сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн М.Мэндсайханаас тодрууллаа.

-Цас хаялсан энэ өдрүүдэд малгай өмсөөгүй залуус гудамжаар олон явж байна. Хүйтэн сэрүүний улиралд малгай өмсөхгүй байх нь ямар хор хохиролтой юм бэ?
-Тархинд хүний цусан хангамжийн гол судсууд байдаг. Хэрвээ малгай өмсөхгүй явбал судас цочирсноос нарийсч агшилт өгдөг. Энэ маань яваандаа хүмүүсийн хэлдгээр толгойны өвчинд нэрвэгдэх эрсдэлд хүргэх аюултай.

-Хожим нь ямар эрсдэл дагуулдаг юм бол?
-Өвчнийг хүсээд байх зүйл биш шүү дээ. Бусад эрхтэнд нөлөөлөхөөр ноцтой аюул үүсдэггүй гэдэг утгаар хүмүүс үл ойшоодог байх. Гэтэл таниас шалтгаалах зүйлээ хийгээгүйгээс эрүүл мэндээрээ хохирох нь харамсалтай хэрэг. Зарим хүн бага залуудаа малгай өмсөхгүй явсаар байгаад насны эцэст нулимс гоождог, чихээр хатгадаг, толгой таллаж өвддөг болчихлоо гээд ярьдаг шүү дээ. Хүний толгойд мэдрэл талын олон судас байдаг учраас л энэ өөрчлөлт гарч байгаа хэрэг. Зарим хүний нүд нь аргаж загатнадаг, арьс нь халуун, хүйтний харшилтай, мартамхай болсон гээд малгай өмсөхгүй явснаас гарах зовиур шаналал их шүү дээ.

-Хэрвээ тоохгүй яваад байвал ямар үр дүнд хүргэх үү?
-Толгой байнга таллаж өвдөх, даралт ихсэх суурь өвчтэй болно. Бид заавал хүндэрсэн хойно бус өөрсдөө эрүүл мэнддээ л анхаарах хэрэгтэй. Зарим хүн дэлгүүр, ажил руугаа орохын хооронд малгайгаар яах вэ гээд өмсдөггүй. Гэтэл их, бага хэмжээгээр толгойгоо дааруулах нь дээр хэлсэнчлэн толгой өвдөх, нулимс гоожих, нуруугаар хатгуулах өвчтэй болгоход хүргэдэг.

-Толгой өвддөг болбол ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Өвлийн улиралд дулаан хувцаслах хэрэгтэй. Малгай гоёлын зориулалтаар гарч ирээгүй шүү дээ. Жишээ нь, монголчуудын лоовуузан малгай гэхэд агаарын солилцоо нэвтрүүлэх, хэт хөлрүүлэхгүй байх зорилгоор ар талдаа онгорхой байдаг шүү дээ. Тэгэхээр малгай гэдэг маань хүний эрүүл мэндийг бодолцон гарч ирсэн байх нь дээ. Гэтэл манай зарим иргэн малгай зохихгүй байна гэдэг нэрээр өмсдөггүй. Энэ бол маш буруу.
0 Сэтгэгдэл
Tsoo shine Lexus LX570 zarah or hotiin tuvd bair oroltsuulj zarna. ( khar / shargal salon ) Holbogdoh utas: 9999-7608 or 9826-0169.
Tsoo shine Lexus LX570 zarah or hotiin tuvd bair oroltsuulj zarna. ( khar / shargal salon ) Holbogdoh utas: 9999-7608 or 9826-0169.
Tsoo shine Lexus LX570 zarah or hotiin tuvd bair oroltsuulj zarna. ( khar / shargal salon ) Holbogdoh utas: 9999-7608 or 9826-0169.
heleed toohgu ym yaaydaa baiz
ta nart ih bayrlalaa
Хамгийн их уншсан