Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Нойр тань хүрээд байна уу

Улирал солигдсонтой холбоотойгоор хүний биед өөрчлөлт ажиглагддаг байна. Нэг хэсэг нь унтмаар санагдаж, залхуу нь хүрдэг бол зарим хүний ажлын бүтээмж дээшилдэг аж.
Тэгвэл бид нойрны тухай хэр их мэдэх вэ. Эрүүл мэндийн анагаах сударт бичсэнээр унтах нь эрүүл байхын үндэс бөгөөд хүнийг урт наслуулах гайхамшигтай эм гэнэ. Хүн байгалийн жамаар өдөр ажиллаж, шөнө унтаж байх нь зохилтой. Тухайн хүний биеийн онцлогоос хамаарч 5-8 цаг хүртэл унтах нь эрүүл мэндэд тустай байдаг аж.  Учир нь, нэг шөнийн нойр дөрвөн өдөр ажил хийсэнтэй тэнцдэг байна.

Нойргүйдлийн шалтгаан

Идээ ундааны зохицол алдагдах
Хоол тэжээл илүүдэх эсвэл дутагдах
Хүнд хөдөлмөр ядартлаа хийх
Дэндүү их уурлаж бухимдах,
Уйтгар гунигт автах
Сэтгэл санаа тогтворгүй болох
Юмнаас айж цочсоноос үүддэг байна.

Тэгвэл таны нойр ихэсвэл

Унтаж барах биш сэрж барах
Хүнд тостой хоолыг цэвэрлэж хагас өлсгөлөн байх
Биеийн хөдөлгөөний дасгал сайн хийгээрэй.

Хэрвээ нойр тань муудвал:

Хярам, хар шөл уух
Хөлөө дулаацуулах
Ажил, амралтаа зохицуулснаар бусад эрхтний системээ хямралаас хамгаалдаг байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан