Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын мандатыг хүчингүй болгож магадгүй
Увс аймгаас МАН-ын нэрээр УИХ-ын гишүүн болсон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар парламентад  бүтэн нэг жил хагас хууль бусаар суусан болж магадгүй байна. Өнгөрсөн долоо хоногт АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь энэ хоёр гишүүний асуудлаар СЕХ-нд хандаж, тэдний туслахаар ажилласан хүмүүсийг сонгогчдын санал худалдан авах зорилгоор мөнгө таарасан хэмээн шүүхээс тогтоон шийтгэсэнийг дурдаад одоо СЕХ шийдвэрээ гаргана уу хэмээн сануулаад авсан. Үүний мөрөөр СЕХ энэ хоёр гишүүний асуудлыг  хэлэлцээд Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргасан бололтой.
Үүний өмнө УИХ-ын сонгуулийн үеэр энэ хоёр эрхмийн туслахаар ажиллаж байсан хүмүүс нь сонгогчдын санал худалдан авах зорилгоор айлын гэр түрээсэлнэ хэмээн мөнгө тараасан нь баримтаар нотлогдож шүүхээс тэр хүмүүст ял өгөн, тэдний тараасан 100 мянган төгрөгийг эд мөрийн баримт болгон авчирч өгсөн иргэдэд хуулийн дагуу энэ мөнгийг нь  10 дахин өсгөөд урамшуулал олгочихсон юм.
0 Сэтгэгдэл
songuuli yabuulah hereggui ee
Монгонд дургуй шуугч монголд байхгуй,Чойжилсурэнгийн авилга хэрээс хэтэрсэн,УБ хотыг Нямдоржийн тусламжаар бугдыг хахуулиар авсан нохор
ШҮҮГЧ НАРЫГ НЬ Л АВИЛГАДХГҮЙ ЮМ БОЛ ХУУЛИАРАА ОГЦРОХ НЬ ТОДОРХОЙ ЮМ БИЛЭЭ.УДАХГҮЙ ОГЦРОХ БАЙХАА.
тэгвэл таарна, хууль зөрчсөн юмнуудыг хуулийн дагуу хариуцлага тооцох хэрэгтэй
Хамгийн их уншсан