Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хотын захиргаа цахилгаан автомашин туршилтаар хэрэглэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Япон Улсын Мишибүши Моторс компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Мицибүши Моторс компанийн менежер Кейсүки Накажима “Юуны өмнө бидний хүсэлтийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлье. Манай компанийн үйлдвэрлэж байгаа 100 хувь цахилгаан машиныг бид санал болгож байгаа юм. Энэ машин нь 100 хувь цахилгаанаар цэнэглэгддэг бөгөөд хэрэглээнээсээ шалтгаалан бүрэн цэнэглэсэн тохиолдолд 150 км замыг туулах хүчин чадалтай. Агаарын бохирдол ихтэй Улаанбаатар хотод нэн тохиромжтой автомашин” гэдгийг онцлон хэллээ. Нийслэлийн Засаг дарга “Бид агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахад онцгой анхаарч ажиллаж байна. Энэ нь нэн түрүүнд шийдвэрлэх ёстой хамгийн том асуудлын нэг байгаа юм. Агаарын бохирдлын 20 хувийг эзэлж буй автомашины утааг бууруулж, цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй, байгальд сөрөг нөлөөгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулах асуудалд судалгаа хийж байна. Өмнө нь Япон Улсад очиж байхдаа энэ машины талаар багагүй мэдээлэл авсан. Манай хотод тохиромжтой, иргэдийн хэрэгцээнд нийцэх боломжтой гэсэн ойлголттой байгаа. Гэхдээ эхний ээлжинд хотын захиргаанд 3 автомашиныг туршилтаар хэрэглэж, илүү дэлгэнэргүй судалгаа хийе” гэлээ. Хэрэв туршилтын автомашин нь үр дүнгээ өгвөл Хотын захиргаа Япон Улсын Мишибүши Моторс компанитай 100 хувь цахилгаан машин нийлүүлэх тал дээр хамтран ажиллах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл