Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Дүрэм зөрчсөн жолооч нарын 64 хувь нь торгуулиа төлжээ
Авто замаар зорчигчдын цаг хугацааг хэмнэн, аюулгүй байдлыг хангах
зорилгоор замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулан 2013 оны 8 сарын 1-ний
өдрөөс эхлэн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камераар
илэрсэн зөрчилд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн билээ. Замын
хөдөлгөөний удирдлагын төв “Монгол шуудан” ТӨХК-аар дамжуулан 2013 оны
11-р сарын 13-ны өдрийн байдлаар “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 89 иргэнд
гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна. Үүнээс
гэрлэн дохионы зөрчил 75 бол хурд хэтрүүлсэн 14 зөрчил
бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар дүрэм зөрчсөн жолооч нарын 64 хувь нь
торгуулиа төлж, Нийслэлийн төрийн санд 214.840.000 төгрөг төвлөрүүлжээ.
Жолооч та хурд хэтрүүлж, гэрлэн дохио зөрчсөн бол МУ-ын захиргааны
хуулийн дагуу 10,000 төгрөгөөр торгуулах юм. Хэрэв зөрчил гаргасан
тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчийн оршин суух хаяг тодорхойгүй
тохиолдолд утсаар болон тухайн баг хорооны холбогдох албан тушаалтантай
хамтран торгуулийн мэдэгдэх хуудсыг хүлээлгэн өгнө гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

0 Сэтгэгдэл