Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Л.Пүрэвсүрэн: Бид бадар барьдаг байсан үе ард хоцорсон
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 18-29-нд Азийн орнууд болох Мьянмар, Вьетнам, Сингапур, Хонконгт айлчилж буй юм.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаас ямар үр дүн хүлээж байна вэ. Ямар зорилгоор дээрх дөрвөн улсад айлчлал хийж байгаа талаар яриагаа эхлэе.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухайн жилд гадаад улсад айлчлах арга хэмжээний төлөвлөгөө гэж гардаг. Энэ дагуу хийгдэж буй айлчлал . Өнөөдөр гэв гэнэт сэрээд айлчлал хийхгүй шүү дээ. Он удаан жилийн хамтын ажиллагаа, хоёр талын яриа хэлэлцээний дүнд айлчлалын бэлтгэл ажлыг Гадаад харилцааны яамны шугамаар хангадаг. Улс төр, эдийн засгийн гээд янз бүрийн зорилгоор хийгддэг айлчлалууд байна. Гэхдээ аливаа айлчлалд тэргүүн зэрэгт Монгол Улсын эрх ашиг тавигддаг. Зүүн Өмнөд Ази бол улс төрийн өөрчлөлт, эдийн засгийн хөгжлийн хувьд дэлхийн анхаарлын төвд орж ирж байгаа бүс. Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалыг хоёр хэсэгт хувааж болно.
Эхнийх нь Мьянмарын холбооны улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсад хийх хоёр талын айлчлал юм. Хоёр дахь нь Сингапур, Хонконг гэсэн олон улсын санхүү, эдийн засгийн томоохон төвүүдэд зочлох асуудал багтаж байгаа. Вьетнам, Мьянмар улстай манай орон олон жилийн уламжлалт харилцаатай. Адил төстэй зүйл нь гэвэл бидний дунд БНХАУ гэсэн ганцхан том зах зээл байна. Мьянмар улс манайх руу нэлээд анхаарал тавьж байна. Тэд 50 жил цэргийн дэглэмд байснаа сүүлийн хоёр жилд нээлттэй байдал руу орж байгаа. Манайх сүүлийн 24 жилд ардчиллын зарчмаар явахад алдаж, оносон зүйлүүд бий. Энэ туршлагаасаа ярьж, хэлж өгөөч гэж байна. Мөн тус улс дэлхийн хөрөнгө оруулалтын хамгийн халуун цэг. Уул уурхайн асар их баялагтай учир манайд хэдэн жилийн өмнө хөрөнгө оруулж байсан хүмүүс тэнд очсон. Бидний хувьд дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулалтын чиглэл хаашаа явж буйг харах шаардлага бий. Хамгийн гол нь, хаалттай дэглэмээс нээлттэй нийгэмд орно гэдэг ямар их ажил байдгийг манай улс биеэрээ туулсны хувьд энэ хөдөлгөөнд оролцож, удирдаж явсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн туршлагыг тэд их сонирхож байгаа. Иймээс Мьянмарын айлчлал онцгой байна байх. Тус улсыг социалист Бирмийн холбооны улс гэх нэртэй байхад нь манайх нэлээд сайн харилцаатай байсан. Тэд өөрсдийн түүхийг Монголын түүхтэй холбон үздэг. Мьянмарчууд өөрсдийгөө Монголоос гаралтай гэх нь ч бий. Учир нь, Хубилай хаан XIII зууны үед Мьянмарыг эзэлж байсан гэдэг. Тэдний дунд сургуулийн сурах бичигт Монголын түүхийн талаар Мьянмарын түүхэнд гүйцэтгэсэн тухай маш тодорхой бичсэн байдаг. Энэ утгаараа түүхэн улбаатай айлчлал ч гэж хэлж болох юм. Вьетнамтай манайх уламжлалт түншийн харилцаатай. Олон жилийн турш найрсаг харилцаатай явж ирсэн. Энэ хүрээнд хоёр орны эдийн засгийн харилцааг сайжруулах зорилт тавьж байна. Зүүн өмнөд Азидаа том гүрэн. Энэ улстай сайн харилцаатай байх, мэдээлэл солилцох үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлал хийж байна.
-Сингапур, Хонконгт ирэх оны дэлхийн эдийн засгийн өнгийг тодорхойлох чуулганд Ерөнхийлөгч гол илтгэгчээр оролцож байгаа гэсэн.
-Сингапур, Хонконгт “Экономист” сэтгүүлээс зохион байгуулж буй дэлхийн эдийн засаг 2014 онд ямар байх вэ гэсэн чиглэлээр зохион байгуулах олон улсын хурлын гол илтгэгчээр манай Ерөнхийлөгч уригдсан. Энэ арга хэмжээнд оролцохын зэрэгцээ Сингапур улсад төрийн айлчлал хийх юм. Хонконгт ямар нэгэн айлчлал байхгүй, олон улсын хуралд л оролцоно. Гэхдээ энэ хоёр газар дэлхий санхүү, эдийн засгийн томоохон төв учраас манай улсын эдийн засгийн хөгжил, чиг хандлага, сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой гарсан шүүмжлэлүүд дээр зөв мэдээлэл өгөх, Монгол Улсын эдийн засгийн цаашдын чиг хандлага, төрөөс баримталж буй боломж, бодлогын тухай мэдээлэл өгнө.
-Дээрх улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудтайгаа Ерөнхийлөгч уулзах байх.
-Ерөнхийлөгч гадаадад айлчлах бүртээ харийн оронд ажиллаж, амьдарч буй монголчуудтайгаа уулзаж, Монголтой холбогдолтой түүх соёлын зүйлстэй танилцдаг. Мьянмарт монголчууд төдийлэн олон байхгүй. Вьетнамд цөөн тооны оюутан сурдаг. Тэд нартайгаа уулзана. Сингапур, Хонконгт байгаа иргэдтэйгээ ч уулзаж, ярилцана.
-Гадаад айлчлал гэхээр мөнгө гуйж ирэх нь гэсэн ойлголт олон нийтийн дунд бий болчихож. Энэ асуудалд манай барьж буй бодлогын тухайд?
-Мөнгө гуйдаг үе бидэнд байсан. Зөвлөлтийн үед манай улс 70 гаруй жил мөнгө гуйж, улсын төсвийнхөө гуравны хоёрыг тус улсаас авч байв. Дараа нь зах зээл ардчилалд шилжсэн эхний жилүүдэд гадаадаас зээл, тусламж олж ирэхээс өөр аргагүй байсан. Харин одоо байдал өөр болсон. Бид гадаад руу бадар барьж, юм гуйж явдаг байсан үе ард хоцорч байна. Өөрийн эрх ашгийг тэргүүн ээлжинд тавьж, тогтвортой хөгжихийн тулд юу хэрэгтэй вэ гэдгийг хардаг болсон. Энэ удаагийн айлчлалд л гэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдаж бизнесийнхэн нэлээд явж байгаа. Тэд хөрөнгө оруулалтын орчин, бизнесээ эхлүүлэх боломж хэр байгааг судална. Зээл, тусламж гэхээсээ илүү хөрөнгө оруулалтыг сонирхож байна. Манай орны эдийн засаг улсаа аваад явах чадамжтай болсон. Цаашид дэвшилттэй, хурдацтай хөгжихөд аж үйлдвэрийн салбараа түлхүү хөгжүүлэх хэрэгтэй байгаа. Ялангуяа хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Энэ мэт зүйлийг харж явж байгаа учраас энэ удаагийн айлчлалаар ямар нэгэн зээл, тусламжийн асуудал яригдахгүй. Харин ч бид Мьянмар улсад яаж туслах вэ, туршлагаасаа хэрхэн хуваалцах вэ гэдэгт анхаарч байна.
-Хойд Солонгос улсын айлчлалаас ямар үр дүн гарсан бэ. Энэ талаархи мэдээлэл олон нийтэд төдийлэн хүрээгүй байх?
-Хойд Солонгосын айлчлалыг дотоод, гадаадын хэвлэлээр тал бүрээс нь бичсэн. Цаг үеэ олсон чухал айлчлал байсан. Монгол Улс цаашид тогтвортой хөгжихөд гадаад орчин чухал. Зүүн хойд Азийн бүс нутаг тэр дундаа Солонгосын хойгийн асуудал олон улсын харилцааны халуун цэгүүдийн нэг болоод байна. Монгол Улс бүс нутагтаа энхтайван тогтоох үйлсэд гар бие оролцож, өөрсдийн нэмэр хандивыг оруулах ёстой. Энэ бол бидний хүлээсэн үүргээс гадна Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцэх асуудал. Тийм учраас Хойд Солонгосын талтай уулзаж, туршлагаасаа хуваалцан, хоёр талын харилцааг өргөжүүлэх алхмыг нээж өгсөн айлчлал байсан. Айлчлалын хүрээнд Хойд Солонгосын удирдлагуудтай уулзахаас гадна томоохон хоёр арга хэмжээ болсон. Хойд Солонгосчуудын ирээдүйн лидерийг бэлтгэж байгаа Ким Ир Сений их сургуульд Монгол Улсын Ерөнхийлөгч очиж, лекц уншсан. Энэ бол нэлээд ахиц дэвшил гарсан зүйл юм. Хоёрдугаарт, спорт гэдэг аливаа ард түмнийг улс төргүйгээр танин мэдүүлдэг. Энэ утгаараа спортын дипломат гэж хэлж болох зүйлд ахиц гарсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хөлбөмбөг их сонирхдог, дэмждэг. Айлчлалдаа Монголын өсвөр үеийн хүүхдийн багийг авч явсан. Тэд Хойд Солонгосын хүүхдийн багтай нөхөрсөг тоглолт хийлээ. 50 мянган хүн цугласан хүрээлэнд Ерөнхийлөгч тоглолтыг нээж, хүүхдүүдтэй хөлбөмбөг тоглосон. Энэ нь хоёр орны спортын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн гэж бодож байна.
-Ерөнхийлөгч Харвардын Их сургуулийг төгссөн учраас Хойд Солонгосын удирдлагууд төдийлэн таатай хүлээж авсангүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр бишгүй гарч байсан.
-Ерөнхийлөгч ганцхан Харвард төгсөөгүй. Хуучнаар ЗХУ-д Цэргийн сургууль төгссөн хүн. Хүн гадаадад сурахдаа толгойгоо цэнэглэдэг болохоос биш энд тэнд сургууль төгссөнөөр тухайн орны соёлд уусна гэж байдаггүй. Харвардад сургууль төгссөн гэхээр Америкийн, ОХУ-д төгссөн гэхээр тус улсын чигийг барьдаг хүн болчихгүй. Тухайн сургуулиас мэдлэг, боловсрол олж авдаг болохоос биш тэр хүний үзэл бодлыг тэр сургуулиар дамжуулан бэлтгэнэ гэж байхгүй. Тиймээс Монгол залуусыг аль болох дэлхийн нэр хүндтэй сургуулиудад явуулж сурган боловсрол эзэмшүүлье гэдэг санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргаж, дэлхийд тэргүүлэх 100 сургуульд оюутан сургах хөтөлбөрийг Засгийн газарт чиглэл өгч батлууллаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай улсын ардчилалтай салшгүй холбоотой. Ардчилсан Ерөнхийлөгч сонгогдсон энэ үед ардчилсан орнуудын дунд Монголын нэр хүнд өсөх нэг үзүүлэлт болж байна гэж харагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Монголчуудыг өмнө нь дэлхий дахин Чингисийн Монгол гэдгээр мэддэг, таньдаг байсан. Одоо бол ардчилсан Монгол гэдгээрээ дэлхий нийтэд танигдаж байна. Бид зөвхөн түүхээрээ бахархаад явах биш ирээдүйгээ харсан хандлагаар явах ёстой. Ардчиллыг тогтвортой хөгжлийн баталгаа гэж үздэг. Эдийн засаг, улс төрийн систем нь хямралгүйгээр бүх зүйлээ илэн далангүй яриад явдаг. Хамгийн гол нь ардчиллын сайн тал нь тогтвортой хөгжил. Энэ утгаараа Монголын хөгжил ардчилсан замаар явж тогтвортой байх ёстой гэсэн итгэл үнэмшлийг дэлхий нийтэд бий болгосны үрээр тэд манайд хөрөнгө оруулж, хамтарч ажиллаж байна. Мэдээж, үүнд хувь хүний нөлөө байлгүй яах вэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн нэр хүндтэй сургууль төгссөнөөс гадна чөлөөт зах зээл, ардчилсан нийгэмд итгэдэг хүн. Энэ утгаараа ардчилсан хөдөлгөөнд тэргүүлэх манлайлах үүрэгтэй оролцож байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг хоёрдахь удаагаа хашиж байна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан хүний хувьд дэлхий нийт анхааралтай харж, шинээр гарч ирж байгаа лидерүүдийн тоонд зүй ёсоор оруулан тооцож байгаа. Түүнчлэн олон улсын төвшинд орчуулагчтай ярихаа болиод удаж байна. Англи хэлний мэдлэг нь дэлхийн олон лидерт өөрийгөө таниулах, эн зэрэгцэх, шууд харилцах боломж олгож байгаа юм.
-Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудын эрх ашгийг хамгаалах бодлогын талаар та манай сонины уншигчдад мэдээлэл өгөхгүй юү?
-Монгол үндэстэн маань цөөхүүлээ. Монголчууд амьдарч байгаа тусгаар тогтносон орны хувьд дэлхий дээр амьдарч байгаа 10 сая илүү монголчуудынхаа монгол хэл, соёлыг авч явахад дэмжлэг үзүүлэх нь Монгол төрийн үүрэг. Мөн Монгол Улсын гурван сая хүрэхгүй иргэнийхээ эрх ашгийг дэлхий даяар хамгаалах нь ч бидний үүрэг. Би Гадаад харилцааны яаманд олон жил ажилласан. Элчин сайдын яаманд багагүй хугацаанд ажиллаж байв. Монголынхоо нэр хүндийг гадаадад өргөх нь дипломатуудын хийх хамгийн гол ажил байдаг. Тэгэхээр гадаадад амьдарч байгаа иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалмаар байгаа юм. Хууль ёсны гэхээр хууль бус эрх ашиг гэж юу байдаг юм гэж асууж магадгүй. Хууль дүрмийг нь зөрчөөд хулгай хийгээд амьдарч байгаа хүний эрх ашиг гэж юу байх вэ дээ. Тухайн амьдарч байгаа газрынхаа хуулийг чанд мөрдөж, биелүүлэх ёстой. Үүний дараа таны эдлэх эрх бий болно. 1990-ээд оны дундуур намайг Гадаад харилцааны яаманд ажиллаж байхад Европт их хэмжээний хулгай хийдэг бүлэглэл байсан. Монголын нэр хүндийг Азийн орнуудад унагаж, хулгай хийдэг бүлэглэл одоо ч бий. Үүнийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй.
-Та түрүүн хэлсэн. Ерөнхийлөгчийн айлчлалд Монголын түүх соёл салшгүй холбоотой байдаг тухай?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цөөхөн хүн амтай ард түмэн маань даяаршлын үед хэл, соёлоо чандлан хамгаалах ёстой гэж үздэг. Ардчиллын буянаар бид эх нутагтаа чөлөөтэй зорчихоос гадна дэлхий даяар чөлөөтэй зорчдог болсон. 1990-иэд оны эхнээс сайн сайхан амьдрал эрэлхийлж, гадаад руу гарч амьдарсан олон хүн бий. Тэдний үр хүүхэд нь бүхэл бүтэн үе гадаад школоор өсч өндийж байна. Тэдэнд монгол хэл, соёл, Монгол хүн гэсэн сэтгэлийг үлдээж өгөх нь Ерөнхийлөгчийн баримталж буй хамгийн том зорилт юм. Тэр үүднээс Ерөнхийлөгч хоёр жилийн өмнө санаачилж, монголчуудын ням гарагийн уулзалт зохион байгуулах уриалга гаргасан. Монголчууд амьдарч байгаа хот тосгонд цөөхөн гэлтгүй хоорондоо уулзаж, монголоороо ярилцах уриалгыг нь олон газар дэмжсэн. Мөн тэд эх орондоо эргэн ирж, ая тухтай амьдрах, ажиллах боломжийг нь хангаж өгөхөд анхаарах ёстой.
badar baridag tsag butsaad irj baina aa.Odoo bur 90 onoos dooshoo orohoor bolj baina.Mongol uls unegui bolson

0 Сэтгэгдэл
2013.11.18