Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Компьютер дээр ажиллаж байхдаа бидний 80 хувь нь буруу амьсгалдаг
Компьютер ширтэн, хамаг анхаарал тань дэлгэц рүү уусаад орчихсон мэт үед та хэрхэн амьсгалж байгаагаа мэдэрдэг үү. Үгүй байх гэж тааж байна. Үнэндээ бидний 80 орчим хувь нь компьютер дээр ажиллаж байхдаа, ялангуяа текст шивж байхдаа амьсгалаа хянахаа больж, буруу амьсгалдаг гэнэ. Бидний хамаг анхаарал ажилдаа төвлөрсөн байдаг тул зарим үед амьсгалаа түгжих, хэвийн бус амьсгалах нь түгээмэл тохиолддог. Бид үүнийг анзаардаггүй ч олон цагаа сууж ажилласны дараа толгой эргэх, бие тавгүйрхэх гэх мэтийн шинж тэмдэг танд илэрдэг биз дээ. Энэ бол буруу амьсгалсны үр дүн юм.
Ийм байдлаар байнга ажиллаад байвал эрүүл мэндэд багагүй сөрөг нөлөө учруулдаг гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Хэрэв та анзаардаг бол илүүдэл жинтэй хүмүүсийн дунд унтах үедээ амьсгал нь үе үе тасалдаж, тэгснээ гэнэт хүчтэй амьсгаа авдаг өвчин байдаг. Компьютер дээр ажиллахдаа амьсгалаа хянахгүй байх нь яг ийм өвчлөлд ч хүргэж болзошгүй гэнэ. Ийм өвчний үед амархан ядардаг, өглөө сэрэхдээ хоолой нь хатаж хуурайшсан байдаг, ой тогтоолт муудаж, төвлөрөхөд хэцүү байдаг, толгой өвддөг, бие загатнадаг, уурлаж бухимддаг зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тиймээс хэрэв та компьютер дээр олон цагаар ажилладаг бол энэ бүх шинж тэмдгийг өөртөө байна уу үгүй юу гэдгийг эргэцүүлэн бодоод, ажиллах үедээ аль болох зөв амьсгалахыг хичээж байгаарай.
tegeed yaj amisgalah yostoi yum. teriigee bicheech. shal utgagui yum bichih yum. hun amisgaldagaaraa l amisgalj baina. baigaa yum baigaagaaraa l baina dag. setguulch uhaantai yum odoo bur huniig amisgalahig ni hurtgel zaachih yumaa. tegeed buruu amisgalaad baigaan bol yaj zov amisgalahiig ni zaagaad ogooch. chadahgui hudlaa *****
Компьютер ширтэн, хамаг анхаарал тань дэлгэц рүү уусаад орчихсон мэт үед та хэрхэн амьсгалж байгаагаа мэдэрдэг үү. Үгүй байх гэж тааж байна. Үнэндээ бидний 80 орчим хувь нь компьютер дээр ажиллаж байхдаа, ялангуяа текст шивж байхдаа амьсгалаа хянахаа больж, буруу амьсгалдаг гэнэ. Бидний хамаг анхаарал ажилдаа төвлөрсөн байдаг тул зарим үед амьсгалаа түгжих, хэвийн бус амьсгалах нь түгээмэл тохиолддог. Бид үүнийг анзаардаггүй ч олон цагаа сууж ажилласны дараа толгой эргэх, бие тавгүйрхэх гэх мэтийн шинж тэмдэг танд илэрдэг биз дээ. Энэ бол буруу амьсгалсны үр дүн юм. Ийм байдлаар байнга ажиллаад байвал эрүүл мэндэд багагүй сөрөг нөлөө учруулдаг гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Хэрэв та анзаардаг бол илүүдэл жинтэй хүмүүсийн дунд унтах үедээ амьсгал нь үе үе тасалдаж, тэгснээ гэнэт хүчтэй амьсгаа авдаг өвчин байдаг. Компьютер дээр ажиллахдаа амьсгалаа хянахгүй байх нь яг ийм өвчлөлд ч хүргэж болзошгүй гэнэ. Ийм өвчний үед амархан ядардаг, өглөө сэрэхдээ хоолой нь хатаж хуурайшсан байдаг, ой тогтоолт муудаж, төвлөрөхөд хэцүү байдаг, толгой өвддөг, бие загатнадаг, уурлаж бухимддаг зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тиймээс хэрэв та компьютер дээр олон цагаар ажилладаг бол энэ бүх шинж тэмдгийг өөртөө байна уу үгүй юу гэдгийг эргэцүүлэн бодоод, ажиллах үедээ аль болох зөв амьсгалахыг хичээж байгаарай.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2013.11.20
























