Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Явган хүний зам дээр баригдаж буй барилга ямар ч зөвшөөрөлгүй
Нийслэлийн иргэдээс эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд нь ноцтойгоор халдаж, явган хүний зам дээр барилга баригдаж байгаа талаар нийслэлийн ЗДТГ-т гомдол ирүүлжээ. Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэр Нарны зам дагуу, Номин худалдааны төвийн эсрэг талд явган хүний зам дээр өнгөрсөн 05-р сараас эхлэн иргэдийн явах замыг хаан барилга барьж эхэлсэн байна. Гомдлын мөрөөр холбогдох албаны хүнээс тодруулахад нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Хяналтын албаны хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяа “Уг барилгыг иргэн н.Балдан-Очир бариулж байгаа бөгөөд Монгол Улсын Хот байгуулалтын тухай хуулийн 22.1.2 зүйл заалт Барилгын тухай хуулийн 16.6 зүйл заалтуудыг зөрчиж барилга угсралтын ажил эхлүүлсэн. Тус зөвшөөрөлгүй барилгын угсралтын ажил эхлүүлсэн газарт Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын холбогдох албаныхан 2013 оны 06 сарын 13-ний өдөр ажиллаж, барилгын манаач болох иргэн н.Аюушид холбогдох зөвшөөрлийг шалгуулах, гарсан зөрчлийг арилган барилга угсралтын ажлыг зогсоох тухай Улаанбаатар хотын Ерөнхий Архитекторын 35 дугаартай албан шаардах хуудас хүргүүлсэн байгаа. Уг газрын эзэмших эрх нь тодорхойгүй, нийслэлийн мэдээллийн санд ямар ч бүртгэлгүйгээс гадна өнөөдрийг хүртэл шаардлага биелүүлээгүй байгаа тул хуульд заасны дагуу дараагийн арга хэмжээг авахаар төлөвлөж байгаа” гэлээ. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар хуулийн дагуу шаардах хуудас хүргүүлэх эрхтэй юм. Харин тус барилгыг нураах аль эсвэл үргэлжлүүлэн барих эсэхийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шаардлага хүргүүлэн хуулийн байгууллагын үндэслэлээр шийдвэрлэгдэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл