Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАНАЙ УЛСТӨРЧИД ИЙМ БАЯН

АНУ-ын Конгрессын нийт гишүүн буюу Төлөөлөгчийн танхимын 435, Сенатын танхимын 100 хүний жилийн дундаж орлого нь 440 мянган ам.доллар орчим байдаг. Энэ нь Америкийн дундаж гэр бүлээс зургаа дахин их гэсэн үг. Мэдээж АНУ-ын хууль тогтоогчид дунд баян, “ядуу” янз бүрийн л хөрөнгө бэлтэй хүн байгаа ч хамгийн баян 50 гишүүний нийт хөрөнгийг нь тооцоод үзвэл 1,6 тэрбум ам.доллар болдог байна.
Тэгвэл Хятадын Ардын их хурлын танхимд ч тус улсын баян чинээлэг хүмүүс мандат өвөртлөн сууж байдаг бөгөөд тэдний хамгийн баян 50-ынх нь хөрөнгө нийтдээ 94,7 тэрбумд хүрдэг гэж “Hurun”-ий баячуудын жагсаалтаас тооцсон байдаг.
Эндээс харвал АНУ, Хятад гэсэн эдийн засгаараа дэлхийд нэг, хоёрдугаарт бичигдэх эдгээр улсад мөнгөтэй хүн төрийн эрхэнд гардаг юм байна гэсэн дүгнэлт ч хийж болохоор. Гэтэл эдийн засгаараа тэдний хаана ч бараадахгүй манай Монголд байдал ямар байна гээч.
Манай хууль тогтоогч УИХ-ын гишүүд, төрийн хариуцлагатай албан тушаалтнууд хөрөнгө орлогоо Авлигатай тэмцэх газарт мэдүүлдэг болоод цөөнгүй жил болжээ. Үнэндээ тэдний хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэд ил болгох үеэр хэвлэлийнхэн хэсэг шагшраад өнгөрдгөөс биш улстөрчдийн халаасан дахь мөнгө юу илэрхийлээд байна вэ гэдгийг нухацтайхан авч үзэх нь ховор.   
2012 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсанаар бол манай парламентын гишүүд нийтдээ 1,137 тэрбум төгрөг буюу 785 сая орчим ам.долларын хөрөнгөтэй хүмүүс аж. Хэрэв энэ бүхэл мөнгийг гишүүд тус бүрээр нь салгаж авч үзэх юм бол 785 сая ам.долларын 64 хувь нь дөрөвхөн гишүүний мэдэлд байгаа юм.
Өөрөөр хэлбэл хөрөнгө мөнгөний асар их төвлөрөл, бөөгнөрөл хэдхэн хүний гарт байна.  Манайх шиг жижиг эдийн засагтай улсад эрх баригчид нь ийм их мөнгө эзэмшиж байна гэдэг баялаг ямар шударга бус хуваарилалттай байгааг илтгэнэ.
АНУ-ын Конгрессын гишүүд нийтдээ 1,6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ч  энэ тоог 15,7 триллион ам.доллараар хэмжигдэх дэлхийн №1 эдийн засагтай улсын хувьд авч үзвэл тэдэнд нийт америкчуудаасаа тасарч холдтолоо баяжсан зүйл алга. Хятад ч ялгаагүй. Эдийн засгаараа дэлхийд аман хүзүүдэх тус улсын эдийн засагтай харьцуулбал хамгийн баян улстөрчид нь эдийн засгийнхаа 1,1 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг эзэмшиж байна. Тэгвэл ердөө гурван сая хүрэхтэй үгүйтэй манай улсын эрх баригчдын гарт ДНБ-ий 7,6 хувьтай тэнцэхүйц хэмжээний хөрөнгө баялаг агуулагдаж байна. Хэрвээ Америкийн улстөрчид манайхан шиг улсынхаа ДНБ-ий 7,6 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө эзэмшиж байлаа хэмээн төсөөлөөд тооцох юм бол Конгрессын гишүүн бүр 2,2 тэрбум ам.доллартай буюу бүгд тэрбумтан болохоор дүн гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, манай эрх баригчид Америкийн сенаторууд, Хятадын АИХ-ын депутатуудыг ч ардаа хаяхаар тэрбумтны хэмжээнд амьдарч байна л гэсэн үг.  
Гэтэл хөрөнгө орлогын мэдүүлэг манай улстөрчдийн бүх өмч хөрөнгийг бүртгэж чаддаг гэж үү. Хамгийн ойрхны жишээг л хэлэхэд, УИХ-ын гишүүн С.Баярцогт хилийн чанадад данстай байсан, тэгснээ тэр дансаа бүр мартаж орхисон гэж байгаа. Үүн шиг ил далд хэдэн данс хэн, хаанаа нуусныг бид мэдэхгүй. Тэгэхээр улстөрчдийн нийтэд харуулахад “аюулгүй” гэж үзсэн хөрөнгийг л тооцоход ийм их хэмжээний мөнгө төвлөрсөн нь тодорхой байгаа хойно тэдний нуусан, хаасан хөрөнгийг тооцвол яагаад Монголд нэг хэсэг нь хагартлаа баяжиж, нөгөө хэсэг нь хөлсөө дуслуулан зүтгээд тэдний хэмжээнд хүрч чадахгүй байгаагийн учир ойлгогдох биз ээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
баяжна гэдэг чинь хулгай ард түмэн шүүхэд өг авилгалтай тэмцэх газар шалгаач бас мөнгө аваад таг болно наад тэр бумтангуудаа нөгөө шорондоо цуглуулаад хий үнэнч юм бол тэмүүжин гуай шорон чинь хүнгүй яадаа чи
яаж баяждаг юм бэ ард түмэнтэйгээ хувааж ид ганцаараа идвэл хахаж үхнэ чи ард түмэн чинь чамд шулууллаад үхэх нь хамт ид үгүй бол хамт үхэе чи тэр их мөнгөөр үхэхдээ авах юу уу
Biznes hiigeed huljsun humuusiig bol oilgoj bna.Dandaa turd ajillaad bayajaad bgaa humuusiig l gaihaj bna.
Хамгийн их уншсан