Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Л.Эрдэнэчимэг: Монгол Улсад анх удаа эмэгтэй парламентчдын чуулганыг зохион байгуулна
Манай улсад энэ сарын 24-25-нд болох Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулганыг зохион байгуулах гэж байна. Энэ талаар зохион байгуулагчдын нэг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
-Манай улсад Зүүн хойд Азийн орнуудын эмэгтэй парламентчдын чуулган болох гэж байна. Ямар нэг онцлогийг харгалзан үзэж энэ чуулганыг манай улсад зохион байгуулахаар болсон байх?
-Зүүн хойд Азийн орнуудад Хойд Солонгос, Өмнөд Солонгос, ОХУ, БНХАУ, Япон, Монгол Улс багтдаг. Зүүн хойд Ази дундаа Монгол Улс ардчиллаараа тэргүүлэгчдийн тоонд багтдаг учир энэ бүс нутагтаа ардчиллыг хөгжүүлэхэд тэргүүлэх чиг шугамтайгаар оролцох ёстой гэж үздэг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Ардчиллын төлөөх орнуудын чуулга уулзалт болсон. Энэ бол Монгол Улсыг ардчилсан орнуудын тэргүүн эгнээнд явдагийн нэг жишээ. Ардчиллын төлөөх орнуудын чуулга уулзалтад манай улс нэг амлалт авсан юм. Зүүн хойд Азийн орнуудын эмэгтэй парламентчдын хурлыг эх орондоо хүлээн авна гэж амлалт авсаны дагуу зохион байгуулах гэж байна. Ардчиллын нэг үнэт зүйл бол шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн тоо байдаг. Эмэгтэйчүүдийн тоо шийдвэр гаргах түвшиндээ олон байх тусам тухайн орондоо ардчилал илүү сайн байна гэсэн жишиг бий. Тиймээс манай эмэгтэй гишүүд чуулга уулзалтыг зохион байгуулах үүргийг хүлээсэн. Ингээд энэ бүс нутгийн эмэгтэй парламентчдыг чуулга уулзалтдаа урьж оролцуулах гэж байгаа юм.
-Энэ удаагийн чуулга уулзалт ямар зорилт дэвшүүлж байгаа вэ?
-1995 онд Бээжингийн тунхаглал гэж гарсан байдаг. Дэлхийн хэмжээний эмэгтэйчүүдийн нэлээн том бодлогыг энд багцалсан. Үүнээс хорин жилийн дараа буюу 2015 онд НҮБ-аас зохион байгуулдаг чуулга уулзалт Катар улсад болох юм. Энэ том чуулганы урьтал болгож Зүүн хойд Азийн эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэхээр чуулга уулзалт зохион байгуулах гэж байна. Зохион байгуулахад бидэнд тодорхой бэршээл ч бас учирлаа. Хойд Солонгосын эмэгтэйчүүдийг Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдтэй нь хамт яаж оролцуулах вэ. Ардчиллын төлөөх улс орнуудын чуулга уулзалтад ОХУ, БНХАУ байнга татгалздаг. Тиймээс хоёр том хөршөөсөө төлөөлөгч яаж урих вэ гээд нэлээн бэрхшээлүүдийг даван туулсан. Олон ч удаа дипломат уулзалт зохион байгуулж байж тэднийг чуулга уулзалтад оролцуулахаар боллоо. Уулзалтын үеэр цаашдаа Зүүн хойд Азийн эмэгтэйчүүд хамтарна, аливаа нэг уулзалт дээр энэ бүс нутгийнхаа дуу хоолой болж, төлөөлөл байхаар эв нэгдлийн санааг илэрхийлэх юм.
-Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын авч үзэх гол асуудал юу байх бол?
-Хурлын маань гол сэдэв боловсролоор дамжуулан эмэгтэйчүүд, хүүхдүүд болон эв нэгдэлийг хэрхэн дэмжиж сайжруулах вэ гэж сонгож авсан. Өөрөөр хэлбэл, боловсролыг нэлээн чухалчилж байгаа. Маш олон эсрэг тэсрэг үзэл бодолтой хүмүүс ирж байгаа шүү дээ. Тэднийг нэгтгэдэг нэг зүйл бол боловсрол. Тиймээс бид боловсролоор дамжуулан нийгмийн эмзэг хэсэг болдог эмэгтэйчүүд, хүүхдийн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдгийг гаргаж тавьж байгаа юм. Улс орон болгон өөр өөрийн илтгэл бэлтгэж оролцоно. Төлөөлөгчдөд Улаанбаатарын тунхаглал гэж гаргах уу гэсэн саналаа дэвшүүлэн тавихаар төлөвлөсөн. Хурлын үеэр төлөөлөгчид маань энэ саналыг дэмжих юм бол эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын Улаанбаатарын тунхаглал гаргана.
-Монгол Улсын талаас гол илтгэлээ хэн тавихаар болсон бэ?
-Ер нь, УИХ-ын гишүүн Батчимэг чуулга уулзалтын зохион байгуулалтыг удирдаж байгаа. Бид ярилцаад олон жил парламентад суусан учраас Оюунхорол гишүүнээр Монголын талын илтгэлээ тавиулахаар шийдсэн.
-Чуулга уулзалтаар боловсролын сэдвээр ярилцахаас гадна салбар хуралдаан зохион байгуулах уу?
-Чуулга уулзалт бүтэн өдөр хуралдана. Үдээс өмнөх хуралдаанд Оюунхорол гишүүн боловсролын асуудлаар илтгэлээ тавина. Харин үдээс хойшхи хуралдаанд Оюун гишүүнээр Зүүн хойд Азийн эмэгтэйчүүд хэрхэн хамтран ажиллаж болох вэ гэсэн сэдвээр илтгэл тавиулахаар болсон. Оюун гишүүн Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан нэлээн туршлагатай парламентч учраас улс орнуудын эмэгтэйчүүдтэйгээ хэрхэн сүлжээ үүсгэж хамтарч ажиллах вэ гэдгийг хөндөж ярих юм.
-Дараагийн удаад манай улсад олон улсын эмэгтэйчүүдийн асуудлаар хурал, чуулган зохион байгуулах боломж үүгээр нээгдэж байгаа гэж ойлгож болох уу?
-Энэ бол парламентад эмэгтэйчүүд 11-үүлээ болсны нэг том дэвшил. Анх удаа Монгол Улсад эмэгтэйчүүдийн олон улсын чуулган зохион байгуулах гэж байгаа нь энэ юм.
-Чуулга уулзалтад хэчнээн төлөөлөгч оролцох тоо гарсан уу?
-Дээрх зургаан орноос парламентын гишүүн дөрвөн эмэгтэй төлөөлөгч, дагалдах багийн гишүүд гээд тус бүртээ зургаан хүн ирнэ. ОХУ-ын парламентын дээд танхимын спикер эмэгтэйд захидал бичиж, хүсэлтээ тавьсан. Спикер Матвиенко захидлыг хүлээж аваад Монголын эмэгтэйчүүдийг урьсны дагуу төлөөлөгчдөө илгээнэ. Дараагийн удаа өөрөө Монгол Улсад айлчилж ирнэ гээд эмэгтэйчүүдийнхээ энэ харилцааг дэмжиж байна гэж хариулт явуулсан. ОХУ Монгол Улсын харилцаа дараагийн шатандаа орж байгаа энэ үед хоёр орны эмэгтэйчүүд үүнийг оройлж явна гэдэг чухал.
-Хойд Солонгос төлөөлөгчөө явуулах эсэх талаар хариу мэдэгдсэн үү?
-Хойд Солонгосоос хоёр төлөөлөгч ажлын албаны хүмүүстэйгээ ирэхээр болсон. Ардын их хуралдаа нэлээн олон жил сууж байгаа хоёр эмэгтэй ирнэ гэдгээ мэдэгдсэн.
-Монголын талаас хэд орчим төлөөлөгч оролцох бол. Зохион байгуулж байгаагийн хувьд олон төлөөлөгч оролцох байх?
-УИХ-д байгаа 11 эмэгтэй парламентч оролцоно. Сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар мөн оролцоно. Төрийн бус байгууллагын төлөөлөл, Жендерийн хорооныхон гээд Монгол Улсдаа шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийг урьсан. Түүнээс гадна манай улсын зүүн хойд хэсгийн буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгаас тус бүр төлөөлөгч, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгч, эмэгтэй Элчин сайд нарыг чуулгандаа оролцохыг уриад байна.
Malnuud heden udur, end tendgui zam haaj bugluruu uusgeh yum bnldaa.. Showdahaas uur, amidraliin naad tsaadahiig medetsgeehgui shuu
энэ зүгээр л эмийн сангаа ажлуулаад явахгүй дээ
юу ч мэдэхгүй балай гишүүний л нэг дээ
hend heregtei yum bol doo, ene ni6.Ene mungeeree guilga guij yvaa neg ch gesen emegteid buyan uildeesei bilee
Hiih uymaa olj yadsan ergvv avgai zail tvi mai
Бенз бандаш чи хүйсээр ялгаварлах бодлого бүү явуул. Нөхөртэй бол гэртээ очиж нөхрөө дээрэлх
та нар УИХ ажиллаад ажилтай цалинтай сайхан л байгаа байх. өөр зөндөө эмэгтэйчүүд ажилгүй, тэтгэвэр тэтгэмжэгүй, ёстой нэг өдөр яаж өнгөрөөхөө мэдэхгүй байна даа. юм хийх гэхээр хөрөнгө мөнгөгүй гэтэл үр хүүхдээ тэжээх туслах хэрэгтэй байдаг. 45с дээш насны эмэтэйчүүд юу хийх юм бэ???????? саяхан НД хамрагдах гэж мөнгө төлсөн гэтэл хэзээ тэр тэтгэвэрт гарч хоолны мөнгөтэйгээ золгохоо мэдэхгүй л байна. дээшээ битгий хөөр л дөөө. Монгол эмэгтэйчүүд бүхнийг зохицуулах гэж зовж байна шүү дээ. тэр хуралдаа энгийн иргэдийг урьж үг хэлүүлэх эрх өгөөчээ.
BENZ CHIMGEE
Манай улсад энэ сарын 24-25-нд болох Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулганыг зохион байгуулах гэж байна. Энэ талаар зохион байгуулагчдын нэг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. -Манай улсад Зүүн хойд Азийн орнуудын эмэгтэй парламентчдын чуулган болох гэж байна. Ямар нэг онцлогийг харгалзан үзэж энэ чуулганыг манай улсад зохион байгуулахаар болсон байх?
-Зүүн хойд Азийн орнуудад Хойд Солонгос, Өмнөд Солонгос, ОХУ, БНХАУ, Япон, Монгол Улс багтдаг. Зүүн хойд Ази дундаа Монгол Улс ардчиллаараа тэргүүлэгчдийн тоонд багтдаг учир энэ бүс нутагтаа ардчиллыг хөгжүүлэхэд тэргүүлэх чиг шугамтайгаар оролцох ёстой гэж үздэг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Ардчиллын төлөөх орнуудын чуулга уулзалт болсон. Энэ бол Монгол Улсыг ардчилсан орнуудын тэргүүн эгнээнд явдагийн нэг жишээ. Ардчиллын төлөөх орнуудын чуулга уулзалтад манай улс нэг амлалт авсан юм. Зүүн хойд Азийн орнуудын эмэгтэй парламентчдын хурлыг эх орондоо хүлээн авна гэж амлалт авсаны дагуу зохион байгуулах гэж байна. Ардчиллын нэг үнэт зүйл бол шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн тоо байдаг. Эмэгтэйчүүдийн тоо шийдвэр гаргах түвшиндээ олон байх тусам тухайн орондоо ардчилал илүү сайн байна гэсэн жишиг бий. Тиймээс манай эмэгтэй гишүүд чуулга уулзалтыг зохион байгуулах үүргийг хүлээсэн. Ингээд энэ бүс нутгийн эмэгтэй парламентчдыг чуулга уулзалтдаа урьж оролцуулах гэж байгаа юм.
-Энэ удаагийн чуулга уулзалт ямар зорилт дэвшүүлж байгаа вэ?
-1995 онд Бээжингийн тунхаглал гэж гарсан байдаг. Дэлхийн хэмжээний эмэгтэйчүүдийн нэлээн том бодлогыг энд багцалсан. Үүнээс хорин жилийн дараа буюу 2015 онд НҮБ-аас зохион байгуулдаг чуулга уулзалт Катар улсад болох юм. Энэ том чуулганы урьтал болгож Зүүн хойд Азийн эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэхээр чуулга уулзалт зохион байгуулах гэж байна. Зохион байгуулахад бидэнд тодорхой бэршээл ч бас учирлаа. Хойд Солонгосын эмэгтэйчүүдийг Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдтэй нь хамт яаж оролцуулах вэ. Ардчиллын төлөөх улс орнуудын чуулга уулзалтад ОХУ, БНХАУ байнга татгалздаг. Тиймээс хоёр том хөршөөсөө төлөөлөгч яаж урих вэ гээд нэлээн бэрхшээлүүдийг даван туулсан. Олон ч удаа дипломат уулзалт зохион байгуулж байж тэднийг чуулга уулзалтад оролцуулахаар боллоо. Уулзалтын үеэр цаашдаа Зүүн хойд Азийн эмэгтэйчүүд хамтарна, аливаа нэг уулзалт дээр энэ бүс нутгийнхаа дуу хоолой болж, төлөөлөл байхаар эв нэгдлийн санааг илэрхийлэх юм.
-Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын авч үзэх гол асуудал юу байх бол?
-Хурлын маань гол сэдэв боловсролоор дамжуулан эмэгтэйчүүд, хүүхдүүд болон эв нэгдэлийг хэрхэн дэмжиж сайжруулах вэ гэж сонгож авсан. Өөрөөр хэлбэл, боловсролыг нэлээн чухалчилж байгаа. Маш олон эсрэг тэсрэг үзэл бодолтой хүмүүс ирж байгаа шүү дээ. Тэднийг нэгтгэдэг нэг зүйл бол боловсрол. Тиймээс бид боловсролоор дамжуулан нийгмийн эмзэг хэсэг болдог эмэгтэйчүүд, хүүхдийн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдгийг гаргаж тавьж байгаа юм. Улс орон болгон өөр өөрийн илтгэл бэлтгэж оролцоно. Төлөөлөгчдөд Улаанбаатарын тунхаглал гэж гаргах уу гэсэн саналаа дэвшүүлэн тавихаар төлөвлөсөн. Хурлын үеэр төлөөлөгчид маань энэ саналыг дэмжих юм бол эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын Улаанбаатарын тунхаглал гаргана.
-Монгол Улсын талаас гол илтгэлээ хэн тавихаар болсон бэ?
-Ер нь, УИХ-ын гишүүн Батчимэг чуулга уулзалтын зохион байгуулалтыг удирдаж байгаа. Бид ярилцаад олон жил парламентад суусан учраас Оюунхорол гишүүнээр Монголын талын илтгэлээ тавиулахаар шийдсэн.
-Чуулга уулзалтаар боловсролын сэдвээр ярилцахаас гадна салбар хуралдаан зохион байгуулах уу?
-Чуулга уулзалт бүтэн өдөр хуралдана. Үдээс өмнөх хуралдаанд Оюунхорол гишүүн боловсролын асуудлаар илтгэлээ тавина. Харин үдээс хойшхи хуралдаанд Оюун гишүүнээр Зүүн хойд Азийн эмэгтэйчүүд хэрхэн хамтран ажиллаж болох вэ гэсэн сэдвээр илтгэл тавиулахаар болсон. Оюун гишүүн Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан нэлээн туршлагатай парламентч учраас улс орнуудын эмэгтэйчүүдтэйгээ хэрхэн сүлжээ үүсгэж хамтарч ажиллах вэ гэдгийг хөндөж ярих юм.
-Дараагийн удаад манай улсад олон улсын эмэгтэйчүүдийн асуудлаар хурал, чуулган зохион байгуулах боломж үүгээр нээгдэж байгаа гэж ойлгож болох уу?
-Энэ бол парламентад эмэгтэйчүүд 11-үүлээ болсны нэг том дэвшил. Анх удаа Монгол Улсад эмэгтэйчүүдийн олон улсын чуулган зохион байгуулах гэж байгаа нь энэ юм.
-Чуулга уулзалтад хэчнээн төлөөлөгч оролцох тоо гарсан уу?
-Дээрх зургаан орноос парламентын гишүүн дөрвөн эмэгтэй төлөөлөгч, дагалдах багийн гишүүд гээд тус бүртээ зургаан хүн ирнэ. ОХУ-ын парламентын дээд танхимын спикер эмэгтэйд захидал бичиж, хүсэлтээ тавьсан. Спикер Матвиенко захидлыг хүлээж аваад Монголын эмэгтэйчүүдийг урьсны дагуу төлөөлөгчдөө илгээнэ. Дараагийн удаа өөрөө Монгол Улсад айлчилж ирнэ гээд эмэгтэйчүүдийнхээ энэ харилцааг дэмжиж байна гэж хариулт явуулсан. ОХУ Монгол Улсын харилцаа дараагийн шатандаа орж байгаа энэ үед хоёр орны эмэгтэйчүүд үүнийг оройлж явна гэдэг чухал.
-Хойд Солонгос төлөөлөгчөө явуулах эсэх талаар хариу мэдэгдсэн үү?
-Хойд Солонгосоос хоёр төлөөлөгч ажлын албаны хүмүүстэйгээ ирэхээр болсон. Ардын их хуралдаа нэлээн олон жил сууж байгаа хоёр эмэгтэй ирнэ гэдгээ мэдэгдсэн.
-Монголын талаас хэд орчим төлөөлөгч оролцох бол. Зохион байгуулж байгаагийн хувьд олон төлөөлөгч оролцох байх?
-УИХ-д байгаа 11 эмэгтэй парламентч оролцоно. Сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар мөн оролцоно. Төрийн бус байгууллагын төлөөлөл, Жендерийн хорооныхон гээд Монгол Улсдаа шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийг урьсан. Түүнээс гадна манай улсын зүүн хойд хэсгийн буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгаас тус бүр төлөөлөгч, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгч, эмэгтэй Элчин сайд нарыг чуулгандаа оролцохыг уриад байна.
0 Сэтгэгдэл
2013.11.22
2013.11.22
2013.11.22
2013.11.22
2013.11.22
2013.11.22
2013.11.22
2013.11.22
























