Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Авлигын эсрэг Like

“Авлигын эсрэг: би авахгүй, би өгөхгүй” аяныг МЗХ өнгөрсөн 4-р сараас эхлэн өрнүүлж байгаа. Аяны хүрээнд АНУ-ын Азийн сангийн дэмжлэгтэйгээр авлига.мн сайтыг шинэчилэн ажиллуулж эхлээд байна. Энэхүү сайтад иргэд хээл хахууль өгсөн, авсан түүхийн талаарх бүх мэдээллийг оруулах, хамтдаа нэгдэж тэмцэхэд хүн бүрийн оролцоо чухал юм. Тэгвэл энэхүү аяныхаа хүрээнд “Авлигын эсрэг” сэдэвт фото зургийн уралдааныг 10-р сарын 22-оос 11-р сарын 16-ны хооронд зарласан юм. Энэ хугацаанд нийт 30 гаруй бүтээл МЗХ-н дээр ирсэн бөгөөд 11-р сарын 19-өөс 27-ны хооронд долоо хоногийн туршид Online ертөнцөөр хамгийн олон санал авсан шилдэг 10 бүтээлийг шалгаруулна. Like - 1 санал , share - 2 санал гэсэн зарчмаар хамгийн их оноо цуглуулсан шилдэг 10 бүтээлээс шүүгчид шилдэг гурван бүтээлийг шалгаруулж, ирэх 12-р сарын 9-нд Төрийн ордны Ёслолын музейд “Авлигын эсрэг” фото зургийн уралдаанд ирсэн бүх бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах бөгөөд мөн шилдэг бүтээлийн шагналыг гардуулах юм. Уралдаан нь нийгэм дэх ашиг сонирхлын зөрчил, авлига, шудрага бус байдлын эсрэг залуусын дуу хоолойг олон нийтэд хүргэх, авлигаас үүсэж буй муу үр дагаваруудыг ил тод харуулахад гол зорилго нь оршиж байна. “Номин” холдинг энэхүү уралдааны ивээн тэтгэгчээр оролцож байгаа бөгөөд 1-р байр Өргөмжлөл, 1 500 000 төгрөгний эрхийн бичиг, 2-р байр Өргөмжлөл, 1 000 000 төгрөгний эрхийн бичиг, 3-р байр Өргөмжлөл, 800 000 төгрөгний эрхийн бичиг, бол үлдсэн шилдэг долоон бүтээлд Өргөмжлөл, тус бүр 100 000 төгрөгөөр “Номин” холдингоос бараа авах эрхийн бичгээр тус тус шагнах юм.

0 Сэтгэгдэл