Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Лениний музейгээ МАН мөн л өгөхгүй, ясаа цайтал заргалдана гэнэ

Монгол Улсын Дээд шүүх өнөөдөр МАН-ын эзэмшээд байгаа Лениний музейн барилга нь төрийн өмч болохыг баталсан шийдвэр гаргалаа. Харин МАН-ынхан энэ байшинг хаанахын хэн ч ямар ч шийдвэр гаргасан өгөхгүй гэдгээ мэдэгдээд байна. Дээд шүүхийн шийдвэр гарсан өдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат яаран сандран хэвлэлийн хурал зарлаж “Бид уг нь музейн энэ барилгыг өгдөг газарт нь өгөөд зориулалтаар нь ашиглаг гэж дотроо ярьж байсан юм. Гэтэл хүч түрсэн, дээрэнгүй шийдвэр гаргахаар нь болилоо. Тэгээд одоо бид Монгол Улсын Ерөнхий шүүгчид хандлаа” гэж мэдэгдлээ.
Улсын төсвийн хөрөнгөөр барьж 1981 онд ашиглалтад оруулан, БНМАУ-ын Соёлын яамны мэдэлд төсвийн хөрөнгөөр санхүүжин ажиллаж байсан В.И.Лениний музейн энэ барилгыг өтрийнх, МАН-ынх гэсэн маргааныг хэлэлцэх шүүх хурал 11 удаа хойшлон байж өнгөрсөн долоо хоногшт МОнгол Улсын Дээд шүүх энэ барилгыг Төрийн өмч болохыг баталгаажуулсан шийдвэр гаргасан юм.
Монгол Улсын Ерөнхий шүүгч энэ барилгыг монгол төрийн өмч мөн гэсэн хариу өгвөл яах юм бол. Коминтернд /коммунист интернациональ/ хандах юм болов уу, эсвэл Дэлхийн хөдөлмөрчдийн их багш Владимир Ильич Лениндээ хандах юм болов уу.

0 Сэтгэгдэл