Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цагаан толгойн дөрвөн үсэг хасах шийдвэр гараагүй гэв
Шинэчлэлийн Засгийн газрын “11 11 төв”-д өнгөрсөн долоо хоногт  723 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирснээс  57.9 хувьд хариу өгсөн байна.
Иргэдээс боловсролын салбартай холбоотой санал хүсэлт түлхүү иржээ. Оюутнуудын 70000 төгрөгийн тэтгэлгийн талаархи асуултанд   БШУЯ-наас  УИХ-аар Дээд боловсрол суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж, үндэсний 70000 төгрөгийн тэтгэлгийг суралцагчдын сурлагын амжилтыг харгалзан 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн 10 сарын турш сар бүр олгохоор баталсан. Үндэсний тэтгэлгийг олгох, суралцагчид тавигдах шаардлага, хичээлийн нэг жил, сард олгох хэмжээ, хугацааг хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно. Энэ хуулийг 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөнө. Энэ жилийн хувьд 9-12 дугаар сарын оюутны  тэтгэлэг 70000 төгрөгийг олгоно гэсэн хариуг ирүүлсэн байна.
Цагаан толгойн  дөрвөн үсгийг хасахыг эсэргүүцсэн санал  олон иржээ.  2013 оны хоёрдугаар сарын 2-нд гарсан Монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын дагуу монгол хэлний үсгийн дүрмийн толь боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа.  Ажлын хэсэг ямар нэгэн үсэг хасах талаар яриагүй, энэ талаар шийдвэр гараагүй гэсэн хариуг БШУЯ-наас өгч байна. Уг тогтоолд бага насны хүүхдэд эх хэлний сэтгэхүйг нь хөгжүүлэх  сонирхолтой арга хэлбэрээр зааж үгийн сангийн нөөцийг нэмэгдүүлэх, монгол кирилл бичгийн үсгийн дүрмийг журамласан толь бичгийг шинэчлэн боловсруулж бүх нийтээр дагаж мөрдүүлэх, үсгийн дүрмийн алдаа засах программ боловсруулж, хэрэглээнд нэвтрүүлэх, төрийн албаны ажлын байрны тодорхойлолтод  монгол хэл бичгийн мэдлэгийн түвшинг харгалзах ур чадварын шаардлагыг нэмж тусгах, Хот, суурин газар төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын хаяг, зар сурталчилгааг монгол кирилл бичгээр бичиж байх зэрэг заалт орсон юм.

Хүний хөгжил сангаас олгох 500,000 төгрөгийн талаар хандсан иргэдийн асуултад НХҮЕГ-аас “Хүний хөгжил сан”-гаас олгох хишиг хувийн 500,000 төгрөг (сар бүр олгож байсан 21,000 төгрөг)-ийг огт аваагүй байгаа иргэдийн мөнгийг 2013 оны арванхоёрдугаар сарын 1 хүртэл олгож байна. Мөнгөө авахын тулд иргэн та харьяа нийгмийн халамжийн байгууллагад хандаж “Хүний хөгжил сан”-гийн дэвтрээ нээлгэх шаардлагатай. Дэвтэр нээсний дараа таны нэрээр мөнгийг арилжааны банкинд  шилжүүлнэ гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан