Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
UB Art Fair үзэсгэлэн болно
Мэргэжлийн уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг “UB Art Fair” үзэсгэлэн 11
сарын 29-нөөс 12-р сарын 1-ний хооронд “Blue Mon” уран зургийн галлерейд
болох гэж байна. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас санаачлан 5 дахь
жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэн соёлын болон тусгай сонирхлын
аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах,
мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих зорилготой. Нийслэлийн Засаг даргын
Тамгын газрын дэмжлэгтэйгээр, Дизайн парк ТББ-тай хамтран зохион
байгуулдаг тус үзэсгэлэнд энэ удаа мэргэжлийн уран бүтээлчид түүний
дотор хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчдийг түлхүү оролцуулахаар
төлөвлөж байна. Энэ нь social inclusion буюу уран бүтээлчдэд адил
хандах, тэгш боломжоор хангах орчин үеийн урлагийн хандлагатай нийцэж
байгаа юм. Цаашид тус үзэсгэлэнг дэлхийд алдартай Швейцарийн “Art
Basel”, Лондонгийн ”Frieze”, Недерландын “TEFAF” зэрэг уран зураг
цуглуулагчид, сонирхогчид зорин ирдэг дүрслэх урлагийн томоохон арга
хэмжээ, нийслэлээр овоглосон соёлын аялал жуулчлалын эвент болгохоор
зорьж байна. Анх Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд
нээгдэхэд 40 гаруй мэргэжлийн уран бүтээлчийн 250 бүтээл, Дүрслэх
урлагийн дээд сургуулийн багш оюутнуудын 100 гаруй уран зураг, уран
бичлэг, сийлбэр, эртний эдлэл, гар урлал, бэлэг дурсгал, арьсан урлал,
чимэглэх урлал, вааран урлалийн бүтээл тавигдаж байсан бөгөөд 100 гаруй
бүтээл худалдаалж, 1500 гаруй хүн үзэж сонирхож байсан. Харин 2012 оны
үзэсгэлэнг эмэгтэй уран бүтээлчдийн 200 гаруй бүтээлээр гаргахад гадаад
дотоодын жуулчид, худалдан авагч 3500 зочид хүрэлцэн ирсэн гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл