Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Дугаарын хязгаарлалтын санал асуулга маргаашийн 07-22 цагийн хооронд үргэлжилнэ
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 11 сарын 23-ны ээлжит хуралдаанаар дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэхээр иргэдээс лхагва гарагт санал авахаар болсон. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ЗДТГ-аас хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн бага хуралд нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Түвшинтөгс, Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан нар оролцлоо.

Нийслэлийн иргэдээс нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Иргэдийг хүлээн авах төвд хүйтний удиралд дугаарын хязгаарлалтыг цуцалж өгөх талаар нилээдгүй хүсэлт ирүүлсэн. Нийслэлийн удирдлагууд аливаа томоохон шийдвэр гаргахдаа иргэдээсээ асуух зарчим баримталж байгаа тул иргэдийн хүсэлтийн дагуу дугаарын хязгаарлалтыг цуцлах эсэх талаар 2013 оны 11-р сарын 13-наас 15 хүртэл 48 цагийн хугацаанд санал авсан. Саналыг цахим хуудас, мессеж гэсэн 2 хэлбэрээр авсан бөгөөд цахим хуудсаар саналаа өгсөн иргэдийн 70 гаруй хувь нь цуцлахыг дэмжсэн бол Мобикомын 100 мянган хэрэглэгчээс хариу мессеж илгээсэн иргэдийн 50 гаруй хувь нь дэмжихгүй гэсэн. Санал асуулгын дүн ийнхүү зөрүүтэй гарсан тул эцсийн шийдвэрийг илүү өргөн хүрээнд иргэдийг хамруулан гаргахаар Мобикомын 200 мянган хэрэглэгчээс маргааш мессежээр, нийслэлийн лавлагаа мэдээллийн 1200 утсанд дуудлагаар санал авч, нэгтгэсэн дүнг нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанд өргөн барихаар болсон. Тиймээс маргааш 07-22 цагийн хооронд үргэлжлэх санал асуулгад иргэд идэвхтэй оролцон, мессеж очсон тохиолдолд хариу заавал илгээхийг уриаллаа.

Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан “Дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүлснээр өдөрт 34 мянга гаруй автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй болж, замын ачаалал 20 гаруй хувиар буурсан Маргааш 22 цаг хүртэл иргэдийн илгээсэн мессеж, дуудлагаар эцсийн дүнг гаргах тул иргэд маань санал өгөхдөө нийслэлийн 1,2 сая иргэнийг төлөөлж байгаа гэдгээ санаж идэвхтэй оролцоорой” гэлээ.

Сэтгүүлчид Мобиком корпорацийг яагаад сонгосон талаар тодруулахад нийслэлийн ЗДТГ-ын ХМОНХХ-ийн дарга Б.Түвшинтөгс “Мессежээр санал асуулга явуулан, дүнг нэгтгэх техникийн хүчин чадалтай 2 үүрэн телефоны оператор байдаг. Энэ нь Мобиком, Unitel. Харин Мобиком санал асуулгын нэг мессеж илгээхэд 12 төгрөг зарцуулдаг бол   Unitel 250 төгрөгийн зардалтай. Тиймээс төсвийн мөнгийг тодорхой хэмжээнд хэмнэж, олон иргэдийн хамруулах зорилгоор Мобикомыг сонгосон юм” гэлээ

Нийслэлийн статистикийн газрын мэдээгээр одоогоос гурван жилийн өмнө Улаанбаатар хотод 162 710 тээврийн хэрэгсэл байсан бол 2012 онд тээврийн хэрэгслийн тоо 66 мянгаар нэмэгдэж 228 592 бол энэ оны 8-р сарын байдлаар тээврийн хэрэгслийн тоо 45 мянгаар нэмэгджээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан