Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Дасгал хийхэд хэзээ ч оройтохгүй
Сурахад хэзээ ч оройтохгүй гэдэг. Тэгвэл дасгал хийхэд ч оройтно гэж байдаггүйг судлаачид хэлж байна. Бүр 60 гарсан хойноо ч дасгал хөдөлгөөн хийж эхлэх нь үр дүнгээ өгдөг болохыг Их Британид хийсэн судалгаа харуулжээ. Тэтгэвэрийн насны 3500 гаруй ахмад настан дунд хийсэн судалгаагаар долоо хоногт гурван удаа л идэвхтэй дасгал хөдөлгөөн хийгээд байхадп ирэх найман жилдээ эрүүл, өвчингүй байх үндсийг баталгаажуулж байдгийг тогтоожээ. Дасгал хөдөлгөөн хийснээр зүрхний өвчин, шигдээс, цусны даралт, чихрийн шижиж, альцгеймер, сэтгэл гутрал гээд ахмад настнуудад түгээмэл тохиолддог өвчнөөр өвдөх эрсдэл үлэмж хэмжээгээр буурдаг байна. Гэхдээ 40, 50 гартлаа дасгал хөдөлгөөн хийгээгүй юм чинь гээд ихэнх хүн дасгал хийхийг хойшлуулдаг. Гэвч энэ наснаас хийж эхэлсэн дасгал хөдөлгөөн ч өтөл насанд эрүүл амьдрахад нөлөөлдөг гэдгийг судалгаа харуулж байна. Дасгал хийнэ гэхээр залуус шиг фитнесийн танхим зорихыг хэлж байгаа юм биш, гудамжаар салхилангаа алхах, дугуй унах гээд алхам тутамдаа хөдөлгөөнийг эрхэмлэхийг хэлж байгаа юм. Английн Эрүүл мэндийн яамнаас 65 наснаас дээш насны ахмадууддаа хандан долоо хоногтоо ядаж 150 минутаас дээш биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж байхыг уриалжээ.
Сурахад хэзээ ч оройтохгүй гэдэг. Тэгвэл дасгал хийхэд ч оройтно гэж байдаггүйг судлаачид хэлж байна. Бүр 60 гарсан хойноо ч дасгал хөдөлгөөн хийж эхлэх нь үр дүнгээ өгдөг болохыг Их Британид хийсэн судалгаа харуулжээ. Тэтгэвэрийн насны 3500 гаруй ахмад настан дунд хийсэн судалгаагаар долоо хоногт гурван удаа л идэвхтэй дасгал хөдөлгөөн хийгээд байхадп ирэх найман жилдээ эрүүл, өвчингүй байх үндсийг баталгаажуулж байдгийг тогтоожээ. Дасгал хөдөлгөөн хийснээр зүрхний өвчин, шигдээс, цусны даралт, чихрийн шижиж, альцгеймер, сэтгэл гутрал гээд ахмад настнуудад түгээмэл тохиолддог өвчнөөр өвдөх эрсдэл үлэмж хэмжээгээр буурдаг байна. Гэхдээ 40, 50 гартлаа дасгал хөдөлгөөн хийгээгүй юм чинь гээд ихэнх хүн дасгал хийхийг хойшлуулдаг. Гэвч энэ наснаас хийж эхэлсэн дасгал хөдөлгөөн ч өтөл насанд эрүүл амьдрахад нөлөөлдөг гэдгийг судалгаа харуулж байна. Дасгал хийнэ гэхээр залуус шиг фитнесийн танхим зорихыг хэлж байгаа юм биш, гудамжаар салхилангаа алхах, дугуй унах гээд алхам тутамдаа хөдөлгөөнийг эрхэмлэхийг хэлж байгаа юм. Английн Эрүүл мэндийн яамнаас 65 наснаас дээш насны ахмадууддаа хандан долоо хоногтоо ядаж 150 минутаас дээш биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж байхыг уриалжээ. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл



















