Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Лаосын өдөрлөг зохион байгуулагдана
Монголын Залуучуудын Холбоо 20 гаруй улс оронтой харилцаа, хамтын ажиллагаатай ажиллаж, найрсаг харилцаагаа бататган, цар хүрээгээ өргөжүүлэн тэлэхийн тулд тухайн улс оронтой хамтарч олон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг юм. Энэ хүрээнд ирэх 12 сарын 2-нд болох Лаосын үндэсний өдрийг угтан Монголын Залуучуудын Холбооноос санаачилан “Монгол-Лаосын соёлын өдөрлөг”-ийг энэ сарын 30-нд МЗХ-ны төв байрны нээлттэй танхимд зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг нь Монгол Лаос улсын хамтын ажиллагааг улам идэвхжүүлж, хоёр орны залуусын нөхөрсөг харилцааг батжуулаад зогсохгүй залуус хоорондоо мэдээлэл, санал бодлоо солилцох ач холбогдолтой юм. Өдөрлөгийн хөтөлбөрт МЗХ-ны үйл ажиллагаа болон Лаос улсын танилцуулга, үндэсний хувцас, хоол, урлагийн үзүүлбэр, 2 орны залуусын танилцах хөгжөөнт тэмцээн багтажээ. Арга хэмжээнд Монгол улсад сурч байгаа Лаос оюутнууд оролцоно. Энэ жил Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосоны 51 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 6-р сард Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Бүнньян Сайсанвонгтой МЗХ-ны төлөөлөл уулзсан бөгөөд энэ үеэрээ Лаосын Ардын Хувьсгалт Залуучуудын Холбоо (ЛАХЗХ) –ны урилгаар албан ёсны айлчлал хийх, хамтын ажиллагааны хөтөлбөр батлах, Монгол улс болон Лаос улсын мал аж ахуй, газар тариалангийн салбарт харилцан мэргэжилтэн солилцох зэрэг олон асуудлын талаар ярилцсан. Үүний нэг жишээ бол ирэх амралтын өдөр зохион байгуулагдах “Монгол-Лаосын соёлын өдөрлөг” бөгөөд оюутан, залуус та бүхэн хүрэлцэн ирж, Лаосын оюутан, залуустай танилцан, тухайн орны түүх, соёл урлагийг суралцаж нэгэн өдрийг зугаатай өнгөрүүлж болох юм байна.


0 Сэтгэгдэл
























