Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Батзандан: Төсвөөс хулгайлсан мөнгөө оффшор бүсэд байршуулаад сайхан яваарай гэж ерөөе

УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас зарим зүйлийг тодрууллаа.

-Төрийн өндөр албан тушаалтан оффшор бүсэд данстай байхыг хориглосон таны санаачилсан хуулийн төсөл Байнгын хорооноос хэлэлцэх эсэх дээр дэмжлэг авч чадсангүй?
-Оффшор гэж татвараас нуугддаг бүс. Төрийн өндөр албан тушаалтнуудыг мөнгө байршуулах, хадгалахыг хориглохоор төсөлд оруулсан юм. Харамсалтай нь дэмжсэнгүй. Тэгэхээр төрийн өндөр албан тушаалтнууд маань оффшор бүсдээ мөнгөө хадгалаад, төсвөөс, төрөөс хулгайлснаа гадаадад байршуулаад явахаар болж байх шиг байна. Тэгж мөнгөө байршуулаад сайн сайхан яваарай гэж ерөөе дөө.

-Төрийн алба хашиж байгаа гадаад эхнэр, нөхөртэй хүмүүсийн хувьд ашиг сонирхлын зөрчил хэр байдаг юм бол?
-Орос эхнэрүүдийн үе гэж 1990-ээд оны эхэн хүртэл Монголд байсан. Гадаад эхнэр, нөхөртэй хүмүүс Монголын төрийг удирддаг байсан. Гадаад улс орны нөлөөгөөр Монголын төр ажилладаг байсан. Гадаадын колони шахуу болчихсон үе саяхныг хүртэл байлаа шүү дээ. Одоо орос эхнэрүүдийн үе биш хятад нөхөр, эхнэрүүд, америк нөхрүүдийн үе ирж байх шиг байна. Үүнээс болгоомжлох үүднээс гадаад эхнэр, нөхөртэй тохиолдолд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдэгддэг байх төсөл өргөн барьсан. Харамсалтай нь дэмжсэнгүй. Гадаад эхнэр, нөхөртэйгөө Монголын төр явахаар болж байх шиг байна.

-Гадаад эхнэр, нөхөртэй төрийн өндөр албан тушаалтан хэр олон байдаг вэ?
-Төрийн албаны зөвлөлөөс тодорхой тоог асуух хэрэгтэй байх. Цөөнгүй байгаа. Ер нь, төрийн өндөр албан тушаалд гадаад эхнэр, нөхөртэй хүмүүсийг томилох нь ёс зүйгүй хэрэг гэж ойлгодог. Америк, Канад, Англид гадаад эхнэр, нөхөртэй хүнийг төрийн албан тушаалд томилохдоо заавал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвшөөрөл авч байж оруулдаг. Ийм баймаар байна. Монголд ардчилал, эрх чөлөө гэж ярьдаг ч дур зоргоороо авирладаг төртэй болсон. Ардчилал дур зоргоороо авирлахын нэр биш. Ардчилал гэдэг хэмжээ хязгаар, ёс суртахуунтай байхыг хэлнэ.

-Та төслөө аль улс орны хуулиас туршлага судалж боловсруулсан бэ?
-Олон улсын хуулийн төслүүдийг авч үзсэн. ОХУ, ХБНГУ, АНУ, Канад гээд олон улс орны хуулийг судалж боловсруулсан. УИХ дэмжээд ажлын хэсэг байгуулаад явах бололцоотой байсан. Харамсалтай нь, УИХ оффшортоо мөнгөө хийдэг байя, гадаад нөхөр, эхнэртэй хүмүүсээр Монгол төрийг удирдуулъя гэж хүсч байх шиг байна. Одоо хятад, америк эхнэр, нөхөртэй хүмүүс Монголын төрийг удирдаад аваад явна биз дээ. Надад хэлэх үг алга.

-Энэ төслийг хэдэн гишүүн дэмжиж байгаагаа илэрхийлэв?
-Ер нь, олон гишүүн дэмжиж байгаа.  Сая Байнгын хорооны гишүүдийн тал нь дэмжлээ. Тал нь дэмжээгүйгээс төсөл маань уналаа. Монголын төрд эх орноо гэсэн бодолтой гишүүд цөөнгүй байна. Тэр хүмүүст бас баярлаж байна. Эх орноо оффшорт хийчихье гэсэн бодолтой хүмүүс цөөнгүй байгааг хараад гутарлаа.

-Төрийн өндөр албан тушаалтан гэдэгтээ ямар алба хашдаг хүмүүсийг багтаасан юм бэ?
-Төрийн, улс төрийн удирдах албан тушаалтан, төрийн тусгай албаны удирдах албан тушаалтан, төрийн захиргааны  удирдах албан тушаалтнуудыг хамруулж байгаа. Нэг их олон хүн биш. Яг хэдэн хүн байгааг Төрийн албаны зөвлөл нарийвчлан хэлж өгөх байх.
0 Сэтгэгдэл
одоо УИХ, ЗГ-ын төрийн өндөр албан тушаалтнуудын өөрсдийнх нь яс үндэс угсаа гаал үүслийг ч гэсэн сайн судалж гаргаж ирэх хэрэгтэй дээ заримдаа гадаадын хүмүүс төр удирдаад байгаа юм шиг байдгийн
mash zqw sanaa l daa ***** uhraarai dahiad oruulah bolomj bgaa shuu
Uuniig demjij bna erh yamba edelj bga turiin undur alban tushaaltan eh oronch bj or hunjil, ofsher zergee tsegtsleh heregtei.
sanaa zuv bol zaya zuv demjideg shuu
zov shvde zov demjij bn a demjihgvi bga ni idne mongo gadad bairshylna gesen vg
Тэр дэмжээгүй гишүүдийн нэрсийг ил болгооч
чи маанаг юмуу. юун шоу харийн гүрний хүмүүстээ ор хөнжлөө нэгтгэсэн хүмүүс төрд байх нь урвалт гэж байна6 батзанданг дэмжиж байна. ТЭР ЭЛБЭГДОРЖИЙН ЗӨВЛӨХ БАЙСАН ОЮУНГЭРЭЛИЙГ ОГЦРУУЛМААР БАЙНА. ТЭР МОНГОЛЫН ТӨРД АЖИЛЛАМААР БАЙГАА БОЛ НӨХРӨӨСӨӨ САЛАХ ҮҮРЭГТЭЙ.
ochigdor oor saitaas ene medeeg unshaad komet bichsen chin orohgyi dandaa demjeegyi unagsan humuust bayar hurgeed bat zandangiin esreg kometuud zugeer orj bna lee ard tumen mglchuud bat zandag demjih heregtei er ni zow uyman deer ni demjij bid mglchuud hojih heregtei
Тэр дэмжээгүй гишүүдийн нэрсийг ил болгооч
mash zow huuli bsan uymsan ard tumen mglchuud iim l uym husej bgaa gehdee hujaa bolon gadniihnii tagnuul urwagch nar eh ornoo zqarj mongoo gadaadad bairshuulj bgaa hed uy gej demjih we dee iim uymhuudiig ahij bitgii gasrgaj irj bai l daa ter ard tumen songoogyi bhad awtomataar gishuun boldog eniig boliulah heregtei bid songophgyi gedgiig ni medeed hujaa nar iim baliar uym oruulj irj bgaa uym
Xezee negen tsagt batlagdana baix
batchimeg gishuunii nohor n hyatad gej medeh uym bna gej humuus yARIDAG UYM BNA LEE
БАТЗАНДАНГИЙН ЗӨВ.ТӨРӨӨ ТУНГАЛАГ БАЙЛГАХГҮЙ БОЛ ТӨР ЧИНЬ ДАМПУУРЧИХААД БАЙНА
Ih hural zasagiin gazariin gishvvd bvgded ni bga shvv de 2000 onoos hoish zvgeer tsagaandaa garj bn da $$$ odoo oruulj ireed ugaagaad l
bid ene zaluud itgeh yostoi maluudaa turuus tursun ter bumtanguud zailyooo
БАТЗАНДАНГИЙН ЗӨВ.ТӨРӨӨ ТУНГАЛАГ БАЙЛГАХГҮЙ БОЛ ТӨР ЧИНЬ ДАМПУУРЧИХААД БАЙНА
гадаадын иргэн гэхээр их хуралд суугаа ***** хурлийзууд бүгд өөрсдийгөө оруулж бодоод байна элбэгээ хүртэл орчих гээд байна за тэгээд эрхэм гишүүдийн ихэнхи оффшор дансанд мөнгөтэй шүү дээ тэхээр энэ төсөв унах нь аргагүй
Маш чухал санал дэмжигдээгүй байгааг харахад манай төрийнхэн ч юу ч хийхээс буцахгүй болсон бн гэдгийг харуулав.Энэ irgen гэж нэрээ бичсэн юм мэддэггүй бууны нохойны,олз хайгчдын төр болсонд гутарч бн
Маш чухал санал дэмжигдээгүй байгааг харахад манай төрийнхэн ч юу ч хийхээс буцахгүй болсон бн гэдгийг харуулав.Энэ irgen гэж нэрээ бичсэн юм мэддэггүй бууны нохойны,олз хайгчдын төр болсонд гутарч бн
demjij baina hujaa bayartsogtoos ehleed demjihguin medeej ter oyungorol abgai gadaad nohortei tegeed said hiij l baidag bid ch duursen uhernuud shuu
batzandangiin zuv gadaad nuhurtee hytad ehnertee novshnuudiig bvgdiig n zailuulval taarna. mongoloos zailuul. harin tusviin mungu idej turuus tursun lalruudiig delhiigees zail gej helie
mongoliin turd yos zui gedeg oilgolt baihgui bolsoon
Монголчууд яагаад ийм байдаг юм бол доо БатЗандандаа биш гаргасан санаа нь монголд монголын ард түмэнд монголд төрд хэрэгтэй юм байлаа шүү дэ.
Батзандан гишүүний саналыг маш их дэмжиж байна.Энэ 2 санал Монгол улсын хөгжилд маш хэрэгтэй бодлого байсан юм. Манай улс иймэрхүү хүмүүсээр удирдуулахаар яаж хөгжинө дөө.
чи муу гөлөг өөрийгөө л хичээ. хэдэн ***** нарын гар хөл болж явснаа мартчихаа юу? чам шиш хятадуудаас бэлэн мөнгө авсан биш яадын.
mongold tor bhgui bolson
ene nohor ataarhaad bnu. eswel shou hiigeed bnu.. medeh yum algoo
чи маанаг юмуу. юун шоу харийн гүрний хүмүүстээ ор хөнжлөө нэгтгэсэн хүмүүс төрд байх нь урвалт гэж байна6 батзанданг дэмжиж байна. ТЭР ЭЛБЭГДОРЖИЙН ЗӨВЛӨХ БАЙСАН ОЮУНГЭРЭЛИЙГ ОГЦРУУЛМААР БАЙНА. ТЭР МОНГОЛЫН ТӨРД АЖИЛЛАМААР БАЙГАА БОЛ НӨХРӨӨСӨӨ САЛАХ ҮҮРЭГТЭЙ.
Хамгийн их уншсан