Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Туульс хайлсан баасан гариг
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх УБ хот дахь Ховд аймгийн залуучуудын холбооны ээлжит ажил болох "Оюунлаг баасан гараг" үйл ажиллагаа баасан гариг бүр зохион байгуулагдаж байгаа билээ. Энэхүү үйл ажиллагаанд тухайн цаг үед олны анхаарлыг татсан, нэр хүндтэй оюунлаг хүмүүс уригдан оролцдогоороо онцлог юм. Энэ удаа буюу 11 сарын 29-нд 17 цагт “Эзэнт гүрний туульс” номын зохиогч С.Эрдэнэболд “Өнгөрсөн ба Өнөөдөр” сэдвээр МЗХ-ны залуусын нээлттэй танхимд оюутан залуустаа үнэ төлбөргүйгээр лекц уншиж, санал бодлоо хуваалцах гэж байна. Өмнөх лекцүүдэд “Харилцааны ур чадвар” сэдвээр “Төгс голомт” ТББ тэргүүн А.Түвшинбаяр, “Төсөл бичих арга зүй” сэдвээр ННОХ-ны төслийн зөвлөх Ө.Шинэхүү, "Монгол Шведийн хамтын нийгэмлэг"-ийн сургагч багш М.Энхбадрал “ЭССЭ бичих арга” сэдвээр, "Монгол омогшил" тэмцээний шилдэг оролцогч, "Оюуны олимп" наадмын аварга А.Отгонбаатар “Монгол ухаан” сэдвээр, Шихихутуг дээд сургуулийн багш “Монголын лектор төв”-ийн сургагч багш Ц.Амарсанаа ярих урлагийн талаар, “Абсолют” төвийн багш, Wordmaster номын зохиогч Р.Мөнхтэгш “Англи хэл сурах хялбар арга” зэрэг лекцүүдийг оюутан залуучуудад үнэ төлбөргүйгээр хүргэсэн билээ. Өөрийн оюун ухаанд хувь нэмэр оруулж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг хүсч буй оюутан, залуус та бүхнийг энэхүү лекцэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан