Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын бүлгийнхэн УИХ-ын даргыг онилов
УИХ дахь МАН-ын бүлгээс 2014 оны төсвийг алдаатай баталж, засвар хийсэн талаар мэдээлсэн. Монгол Улсын ДНБ-д эзлэх өрийн хэмжээг 60 хувиас ихгүй байх тухай заалтыг хүлээж авахгүй хэмээн Засгийн газарт буцаасан. Ингэснээр ДНБ-д эзлэх өрийн хэмжээ 40 хувиас хэтрэх ёсгүй байтал 2014 оны төсвийн тухай хуульд 60 хувьд хүргэх боломжтойгоор оруулсан байна гэсэн юм.
Харин үүнд Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилж ДНБ-д эзлэх өрийн хэмжээг 60 хувиас ихгүй байх тухайд УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын саналыг авч чадаагүй. Хуучин хуулиар 40 хувиас хэтрэхгүй байхаар үйлчилнэ. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2014 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хүрэх үр дүн, чанар болон тоо хэмжээ заасан хэсэгт Сангийн сайдын өр 60 хувиас ихгүй байна гэж тусгасныг МАН-ын бүлгийн дарга ярьсан байх” гэж тайлбарлав.
Энэ асуудлыг МАН-ын бүлгийнхэн баталсан хуульд дур мэдэн засвар хийлээ гэж байгаа юм. Түүгээр ч барахгүй хариуцлага тооцох тухай ярьж эхэлсэн гэнэ. УИХ-ын дарга З.Энхболд хариуцлага хүлээх ёстой гэж тэд үзэж байгаа учир удахгүй огцруулах асуудал оруулж магадгүй гэсэн мэдээлэл гараад эхэлжээ.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан