Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Зулын 25-наар буян үйлдээрэй
Өвлийн тэргүүн сарын шинийн 25-ныг буддын шашинт орнууд, тэр дундаа монголчууд Богд Зонховын их дүйчин өдөр хэмээн эртнээс энэ өдөр буян номын үйлд хичээж ирсэн. Өнөөдөр тохиож буй Зулын 25 -ны эл өдөр бурхны шашны дөрвөн гол урсгалын нэг, шарын шашныг үндэслэгч Богд Зонхов мэндэлж мөн жанч халсан гэдэг. Тэрбээр 63 нас сүүдэр зооглосон өдрөө буюу 1419 оны өвлийн эхэн сарын шинийн 25-нд Сундуйн жүд судрыг уншиж байгаад “Би ялгуусад/Бурхны хүү/ болж төрлөө” хэмээх зарлигийг нь гүйцээгээд таалал төгсчээ. Тэр цагаас хойш жил бүрийн энэ өдрийг зулын 25 хэмээн нэрийдэн сүм хийдээр зогсохгүй өрх айл бүр зулын гэрэл таслалгүй өргөж, амьтны амь тасалсан хилэнцтэй идээ ундаа зооглохыг цээрлэн мацаг барьж, маань мэгзмийг хэдэн түмэнтээ уншсаар иржээ. Энэ өдөр нүглийг тэвчин, бие, хэл, сэтгэлээ ариусган зул өргөж буян үйлдвэл өргөсөн нэг зул мянга болж, уншсан нэг маань түм болж арвиждаг хэмээн лам хуврагууд айлддаг.
Зулын 25-наас урьтаж монголчууд өвлийн идшээ базааж амждаг байсан учир олон амьтны амь тасалсан нүглээ наманчилж, төхөөрсөн малынхаа хойд төрлийг дээшлүүлэхээр баруун бөөрний өөхийг нь хайлуулан зул өргөдөг заншил ч бий.
Өвлийн тэргүүн сарын шинийн 25-ныг буддын шашинт орнууд, тэр дундаа монголчууд Богд Зонховын их дүйчин өдөр хэмээн эртнээс энэ өдөр буян номын үйлд хичээж ирсэн. Өнөөдөр тохиож буй Зулын 25 -ны эл өдөр бурхны шашны дөрвөн гол урсгалын нэг, шарын шашныг үндэслэгч Богд Зонхов мэндэлж мөн жанч халсан гэдэг. Тэрбээр 63 нас сүүдэр зооглосон өдрөө буюу 1419 оны өвлийн эхэн сарын шинийн 25-нд Сундуйн жүд судрыг уншиж байгаад “Би ялгуусад/Бурхны хүү/ болж төрлөө” хэмээх зарлигийг нь гүйцээгээд таалал төгсчээ. Тэр цагаас хойш жил бүрийн энэ өдрийг зулын 25 хэмээн нэрийдэн сүм хийдээр зогсохгүй өрх айл бүр зулын гэрэл таслалгүй өргөж, амьтны амь тасалсан хилэнцтэй идээ ундаа зооглохыг цээрлэн мацаг барьж, маань мэгзмийг хэдэн түмэнтээ уншсаар иржээ. Энэ өдөр нүглийг тэвчин, бие, хэл, сэтгэлээ ариусган зул өргөж буян үйлдвэл өргөсөн нэг зул мянга болж, уншсан нэг маань түм болж арвиждаг хэмээн лам хуврагууд айлддаг. Зулын 25-наас урьтаж монголчууд өвлийн идшээ базааж амждаг байсан учир олон амьтны амь тасалсан нүглээ наманчилж, төхөөрсөн малынхаа хойд төрлийг дээшлүүлэхээр баруун бөөрний өөхийг нь хайлуулан зул өргөдөг заншил ч бий.
0 Сэтгэгдэл
























