Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайдыг АТГ-т шалгуулах баримтуудыг дэлгэлээ

Иргэн Т.Сайнжаргал, Б.Энхбаяр нар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг АТГ-т шалгуулахаар болж, хэвлэлийн хурал хийлээ. Тэд Монгол Улсын 2013 оны Улсын төсвийн гүйцэтгэлийн хүрээнд МУ-ын Ерөнхий сайдын багцад батлагдсан 50 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ямар арга хэмжээнд зарцуулав гэдэг дээр анхаарлаа хандуулсан байна. Өөрөөр хэлбэл Монгол Эрүүгийн хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай хуулийг ноцтой зөрчиж, төсвийн хөрөнгийг хуулиас гадуур зориулалтын бус эх үүсвэрийг санхүүжүүлэхэд зарцуулсан байна гэж үзсэн юм.

Иргэн Б.Энхбаяр:

Нэгдүгээрт, “Бумбардай” цуврал ном бүтээх ажилд нийт 255 сая 600 мянган төгрөг, “Эх хэлний эзэд” медиа хөтөлбөр хэрэгжүүлэхэд 293 сая 22 мянган төгрөгийг зарцуулсан нь төсвийн аль ч хуулинд байхгүй. Өөрөөр хэлбэл төсвийн хуулиас гадуур хийгдсэн ажил байгаа юм.
Хоёрдугаарт, ямар нэгэн тендер огт зарлаагүй. Улсын төсвийн хуульд зааснаар 50 сая төгрөгийн бараа болон 80 саяас дээш төгрөгийн ажил үйлчилгээ явуулахад заавал тендер сонгон шалгаруулах ёстой. Гэтэл ажил хийгдээгүй, шууд гэрээ байгуулсан.
Гуравдугаарт, гэрээ байгуулсан цаг хугацааны хувьд асуудалтай байна. Гэрээ байгуулагдахаас долоо хоногийн өмнө Ерөнхий сайд захирамж гаргах ёстой байдаг. Өөрөөр хэлбэл энэ мөнгийг захирамж гаргахаас долоо хоногийн өмнө шилжүүлсэн байсан. Эдгээр зөрчил дутагдал дээр үндэслэн Ерөнхий сайдыг АТГ-т шалгуулахаар болсон байна. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан