Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Алтанхуяг: Гурван жилийн дотор утаа арилахгүй бол би хариуцлага хүлээе

Долоо хоног бүр сэтгүүлчдэд 30 минутын турш “байцаагддаг” Ерөнхий сайд энэ удаад төмөр замын талаар асуулт цөөнгүй гарсан учир дараагийн хуралдаа холбогдох хүмүүсийн хамт харилт өгөхөөр боллоо.

-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Засгийн газрын мэдэлд өгөх талаар яригдсан. Засгийн газар нүүрс тарааж нийслэлийн агаарын бохирдол нэмэгдлээ гэж шүүмжилж байна?
-Нүүрсийг угаасаа гэр хорооллынхон түлдэг. Агаарын бохирдлыг арилгах чиглэлээр хийж байгаа тодорхой ажлууд бий. Өмнөх Засгийн газрын үед ч хийсэн ажил байгаа. Улаанбаатарын гэр хорооллын 180 гаруй айл өрхөөс 140 орчмынх нь зуухыг сольсон. Үлдсэнд нь энэ жил зуух өгөөд дуусах юм. Түүхий нүүрс түлж байгаа учраас агаарын бохирдол байгаа. Өмнөх Засгийн газрын үед 17 тэрбум төгрөг гаргаад хагас кокс түлш хийнэ гэсэн II Цахилгаан станцад хийсэн алдарт туршилт байгаа. Тэр туршилт амжилтгүй болсон. Тэндээс хагас кокс түлш гарахгүй гэсэн. Тэд чадахгүй нь ойлгомжтой боллоо. Нэг компанийг харж суугаад яахав. Тэгэхээр өөр бусад компанийн дунд тендер зарлаад ажлыг нь хийлгэнэ. Ер нь, Засгийн газар энэ ажлыг барьж аваад хийе гэж бодож байна. Хууль эрхзүйн хувьд өөр хүмүүст хариуцуулсан юм билээ. Одоо Засгийн газарт дээр зангидаж аваад би хариуцлагыг нь хүлээе. Гурван жилийн дотор утаа арилахгүй бол Алтанхуягтай яриарай. Өнөөдрийг хүртэлхийг надтай яриад хэрэггүй. Надад өгчихвөл барьж аваад хийчихнэ.

-Энэ онд багтааж Таван толгойн “Чалко”-д төлөх өрийг төлж дуусгана гэсэн. Гэтэл ондоо багтааж төлж барагдуулж амжихгүй гэсэн мэдээлэл байна?
-Манайх уг нь нүүрсээ олборлочихсон. Тээвэрлэлтийн асуудал 100 хувь шийдэгдээгүй. Машинуудаар зөөж байгаа. Богино хугацаанд их хэмжээний нүүрс гаргах хүндрэлтэй юм билээ. Тиймээс “Эрдэнэс Таван толгой” нүүрсээ олборлочихсоныг “Чалко” тээвэрлэж зөөх асуудал нь он дамжиж магадгүй.

-УИХ-ын баталсан 2014 оны төсөвт засвар оруулсан байна гэж МАН-ын бүлгийнхэн мэдээлсэнд тайлбар өгөөч?
-Төсөвт тийм асуудал гарсныг мэдээгүй. УИХ баталж гаргаж байгаа болохоор тийм зүйл хийхгүй шүү дээ.

-1800 км төмөр зам тавихад тав гаруй тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн ТЭЗҮ гаргасан. Энэ хэр үндэслэлтэй тооцоо судалгаа вэ гэдэгт яагаад магадлал хийхгүй байна вэ?
-Авто зам дээр бол нэг км-ийг 480 сая төгрөгөөр хийж байсан бол. Одоо 530 орчим сая төгрөгөөр хийж байгаа. Төмөр замд ч гэсэн олон улсын жишиг байдаг. Нутаг орны онцлог, даваа гүвээнээс хамаараад хэлбэлзэнэ. Нэг км төмөр замыг 2-3 сая ам.доллараар барьдаг гэсэн баримжаатай байдаг юм билээ. Магадлал хийх шаардлагатай бол хийлгэнэ биз. Тоо, тооцоо судалгаагаа мэдэж байгаа хүмүүсийг ирэх долоо хоногт хуралд оролцуулж хариу өгүүлье.

-“Самсунг” компаниар төмөр зам бариулах болсон шалтгаан нь юу юм бол?
-Урагшаа явж байгаа төмөр замын ажлыг өмнөх засгийн үед “Эм Си Эс” компанид өгсөн. Манай Засгийн газар нэг компанид өгөх боломжгүй юм байна гээд Монгол Улсын төрийн өмч зонхилсон байх ёстой гээд шийдсэн. Тэр компани мөнгөө босгоод гүйцэтгэгчээр нь “Самсунг”-ийг ажиллуулсан юм билээ. Төмөр замтай холбоотой асуултуудад ирэх долоо хоногт хариулт өгье. 
0 Сэтгэгдэл
khutswaa chi........
Утааны эсрэг хонины ноос л бидэнд тусална. Бид утааны эсрэг өнөөдөр хүртэл юу ч хийж чадаагүй.Дарга нар гадны туршлага гээд түүнд нь цахилгаан, газ болон бүгдийн орон сууцанд оруулах гээд үзэж байна. Энэ гадны туршлага тийм амархан хийгдэх ажил биш бас л 10 ба 20 жил хэрэгтэй. Түүний оронд хонины ноосоор хорт утааны шүүлтүүр хийгээд яндантай айл бүрт шүүлтүүртэй, машин бүрт шүүлтүүртэй болбол утаанаас бид сална.Хонины ноосоор шүүлтүүр хийх тал дээр хөрөнгө зарах нь хамгийн зөв хөрөнгө оруулалт. Хэрвээ энэ ажил амжилттай болбол монгол цоо шинэ нэг бренд бий болно.Шинэ бренд маань монголд гаднаас маш их мөнгийг монголд цуглуулах нь ойлгомжтой.Монголын сор болсон эрдэмтэдээ та нар үүнийг хийж бүтээж өгөөч.
Хамгийн их уншсан