Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Нийгмийн ажилтнуудын мэргэшүүлэх сургалт боллоо

Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолбор, ШУТИС-ийн Нийгмийн Технологийн Сургууль, Нийгмийн ажлын профессорын баг хамтран “Асрамжийн газар хүмүүжиж буй хүүхдүүдтэй ажиллах нийгмийн ажил”сэдэвт ажлын байран дахь  мэргэшүүлэх 48 цагийн сургалтыг энэ сарын 18-29-ны хооронд багш, нийгмийн ажилтлтнуудад зориулж зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь асрамж хамгааллын үйлчилгээ үзүүлдэг багш, нийгмийн ажилтнуудын хүүхэд өсвөр үеийнхэнтэй ажиллах нийгмийн ажлын онол, арга зүй, загвар, техникүүдийн талаар мэдлэг, чадвар дадлыг хөгжүүлэх ач холбогдолтой эхний шатны сургалт бөгөөд 2014 онд дараагийн шатны сургалтуудыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Тус цогцолбор нь багш, нийгмийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, ажлын үр дүнг нэмэгдүүлэх орчин үеийн шинэ арга зүйг эзэмшүүлэх зорилгоор сүүлийн 3 жилийн хугацаанд 10 орчим мэргэжилтэнг гадаадын хөгжсөн орнуудын ижил төстэй байгууллагуудын туршлагаас суралцуулах, олон улсын нийгмийн ажлын сургалт семенарт хамруулах ажлыг үе шаттайгаар  зохион байгуулаад байна. 
       Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолбор нь  нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарч хүнд нөхцөлд амьдардаг, хагас болон бүтэн өнчин зайлшгүй асрамж хамгааллын үйлчилгээ авах шаардлагатай 4-18 насны хүүхдүүд мөн Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус  байгууллагын асрамж халамжийн төвүүдэд амьдарч байгаад 18 хүрсэн ч өөрийн гэсэн орон гэргүй, ажил мэргэжилгүй төрөөс зайлшгүй анхаарал шаардлагатай 18-21 насны залуучуудыг байнга болон түр хугацаагаар байрлуулж боловсрол олгох улмаар бие даан даасан амьдралд бэлтгэх зорилготой нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгууллага юм гэж Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолбороос мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан