Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Хятад иргэнийг Монголд орохыг ийн хориглож байв
Хятад иргэдийг дур зоргоор хил нэвтрүүлэхийг
зогсоох тухай
Хятад иргэдийг монголын хил хязгаараар дураар нэвтрүүлэхийг хориглох тухай Ардын Засгийн Газрын тогтоол.
Олноо Өргөгдсөн арвангуравдугаар он есөн сарын арван бөгөөд Европын арван сарын арван есны өдөр Ардын Засгийн Газраа хурлын олон гишүүд хуралдаж зөвлөлдөн тогтоосон гучин наймдугаар хурлын бичиг.
. . . Гуравдугаар зүйл. Бүх цэргийн зөвлөлийн газраас, Дотоодыг хамгаалах газраас тус улсын хязгаар дотор хуучин оршин суугаа ба шинэ нэмэн ирсэн хятад хүн үлэмжхэн болсон учир урьд энэ мэт иргэд шургалан ирсээр самууныг өдөөсөн ба эдүгээ энэ мэт үлэмжхэн ирэх нь эцэст харшлалтай болуужин хэмээн машид болгоомжлох тул хязгаараас нэвтрэн ирэгсдийн шударга самууныг хянан сэргийлэх тухай тогтоосон дүрмийг залруулан засах зэргээр үлэмжхэн тооноос хасч цөөтгөх болох эсэхийг заан тушааж дагаж явуулмуй хэмээн ирснийг тус зөвлөлийн гучин дөрөвдүгээр хурлын долдугаар зүйлд хэлэлцээд эл зүйлийн хэргийг харъяат газраас хянан болгоомжилж мэдүүлсэн нь нэн зүйтэй боловч тус зөвлөлийн газраас дангаар эрхлэн шийтгэх хэрэг хараахан бус тул хэрхэн болговоос зохихыг Засгийн Газраа явуулж түүгээр гүйцэтгэн шийтгүүлвээс зүйтэй хэмээн хэлэлцсэн учрыг гаргаж байцаан толилуулж гүйцэтгэн шийтгэнэ үү хэмээн уг бичгийг хүргүүлэн ирснийг хэлэлцээд энэ хэрэгт Дотоодыг хамгаалах газрын хянан төлөвлөсөн нь маш зүйтэй тул уг дүрмийн доторх аль зүйл ангийг хэрхэн залруулж шударга самууныг ялган салгаж хятад хүн нэмэн ирэхийг нарийн чанд болгох зэргийг урьдаар Дотоодыг хамгаалах газраас хянан төлөвлөж ирүүлэн жич тогтоох явдлыг Бүх цэргийн зөвлөлийн газраас зохих газраа тушааж гүйцэтгэхээр тогтов.
Лавлагаа мэдээллийн төвийн архивч О.Тогосбаяр

0 Сэтгэгдэл
zochin
ene tushaaliig odoo hurtel tsutslaagui bolno.
2013.12.04