Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Гэр хорооллын 186 мянган өрх дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлтээ илэрхийлжээ
УИХ-аас баталсан Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөж, хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажил эхэлсэн билээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн эхний 12 байршлыг НИТХ-ын 2012 оны 2 дугаар сарын 28-ны хуралдаанаас тогтоосон бол НИТХ-ын Тэргүүлэгчид 2013 оны 8 сард гэр хорооллын дахин төлөвлөлт хийх дараагийн 8 байршлыг тогтоосон юм.
НИТХ-аас баталсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдийг иргэдийн оролцоотойгоор, нээлттэй сонгон шалгаруулсан бөгөөд одоогоор  14 аж ахуйн нэгж Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт  бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэн, ирэх онд эхний орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.  
Мөн “Гэр хорооллын орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ-т гэр хорооллын 186 мянган өрх дахин төлөвлөлтөд хамрагдах тухай хүсэлтээ илэрхийлжээ.  Хүсэлт ирүүлсэн иргэдэд  Гэр хорооллыг орон сууцжуулах төслөөс гэр хорооллын дахин төлөвлөлтөд хэрхэн хамрагдах, бүлэг болон яаж ажиллах талаар мэдээлэл сургалт зохион байгуулж байгаа юм байна. Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах иргэн нэг бүрийн  хүсэлт, өргөдлийг файл хэлбэрт оруулан нийслэлийн өргөдөл, гомдол хүлээн авах  Smartcity.mn системрүү хөрвүүлжээ. Энэ нь иргэд өгсөн өргөдөл гомдлоо өөрсдөө хянах боломж бүрдэж байгаагаас гадна гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдахаар хүсэлт гаргасан иргэн бүрт программ хангамж болон SMS / мессеж/-ээр хариу өгөхөд хялбар болж байгаа юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан