Г.Дамдинням: Монголд үйлдвэрлэсэн ган Европын зах зээлд 10 хоногт хүрэх боломжтой
Зөрчил багасаж, уулзварын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдэв
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна
ТАЛХ ЧИХЭР ХК 2026 он гарсанаас хойш 1,2т хэвийн боов, 520 кг еэвэнг гадаад зах зээлд нийлүүлжээ
Мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Монголбанк 1 дүгээр сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
ТҮҮХТ АЯЛАЛ АЛТАНБУЛАГААС ЭХЭЛЛЭЭ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН 7 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ
Жан Имоу нэг- хүүхэд хуулийг зөрчиж, гурван хүүхэдтэй болсноо хүлээв
Хятадын нэртэй найруулагч Жан Имоу нэг-хүүхэд хуулийг зөрчиж, гурван хүүхэдтэй болсноо хүлээн зөвшөөрөв. Түүнийг гурав биш бүр долоон хүүхэдтэй гэсэн хэвлэлийн мэдээлэл гарч, шуугиан тариад байгаагийн хариуд тэрээр энэ мэдэгдлийг хийжээ. Түүний хэлснээр бол Жан Имоугийн гэр бүл хоёр хүү, нэг охинтой гэнэ.
“Улаан дэнлүүг асаа”, “Баатар”, “Цэцэгсийн дайн” зэрэг киноны найруулагч Жан Имоуг Хятадын кино од бүсгүйчүүдтэй нууц харилцаатай байсан гэр бүлээс нь гадна хэд хэдэн эмэгтэй түүний хүүхдийг өсгөж байгаа гэлцдэг. Зарим хэвлэлийн мэдээллээр бол анхны эхнэрээсээ нэг хүүхэдтэй салаад өөрөөсөө 30 гаруй насаар дүү одоогийн эхнэртэйгээ сууж, гурван хүүхэдтэй болсон гэдэг. Нэгэнт Жан Имоу хууль зөрчсөн нь тодорхой болсон учраас тэрээр их хэмжээний мөнгөн торгууль хүлээх болоод байна. Нэрт найруулагч орон нутгийнхаа гэр бүл төлөвлөлтийн албаны хүмүүсийг гэрт нь ирж шалгалт хийнэ гэвэл бэлэн байгаагаа хэлжээ. Ямартай ч, Жан Имоугийн хөрөнгө бэлээс шалтгаалан 160 сая хүртэл юанийн торгууль төлөх бололтой. Түүний хүүхдүүдийн тухай хэдэн жилийн өмнөөс хэвлэлүүдээр гарч эхэлсэн ч Жан Имоугийн гэр бүлийн оршин суугаа газар нь тодорхойгүй, албаныхан олж уулзаж чаддаггүй байсан гэнэ. Тэрээр үүнээс гадна 2008 оны Бээжингийн олимпын нээлтийн ёслолыг найруулах үедээ мөнгө завшсан гэсэн шуугиан гарч байсан юм.
Хятадын нэртэй найруулагч Жан Имоу нэг-хүүхэд хуулийг зөрчиж, гурван хүүхэдтэй болсноо хүлээн зөвшөөрөв. Түүнийг гурав биш бүр долоон хүүхэдтэй гэсэн хэвлэлийн мэдээлэл гарч, шуугиан тариад байгаагийн хариуд тэрээр энэ мэдэгдлийг хийжээ. Түүний хэлснээр бол Жан Имоугийн гэр бүл хоёр хүү, нэг охинтой гэнэ. “Улаан дэнлүүг асаа”, “Баатар”, “Цэцэгсийн дайн” зэрэг киноны найруулагч Жан Имоуг Хятадын кино од бүсгүйчүүдтэй нууц харилцаатай байсан гэр бүлээс нь гадна хэд хэдэн эмэгтэй түүний хүүхдийг өсгөж байгаа гэлцдэг. Зарим хэвлэлийн мэдээллээр бол анхны эхнэрээсээ нэг хүүхэдтэй салаад өөрөөсөө 30 гаруй насаар дүү одоогийн эхнэртэйгээ сууж, гурван хүүхэдтэй болсон гэдэг. Нэгэнт Жан Имоу хууль зөрчсөн нь тодорхой болсон учраас тэрээр их хэмжээний мөнгөн торгууль хүлээх болоод байна. Нэрт найруулагч орон нутгийнхаа гэр бүл төлөвлөлтийн албаны хүмүүсийг гэрт нь ирж шалгалт хийнэ гэвэл бэлэн байгаагаа хэлжээ. Ямартай ч, Жан Имоугийн хөрөнгө бэлээс шалтгаалан 160 сая хүртэл юанийн торгууль төлөх бололтой. Түүний хүүхдүүдийн тухай хэдэн жилийн өмнөөс хэвлэлүүдээр гарч эхэлсэн ч Жан Имоугийн гэр бүлийн оршин суугаа газар нь тодорхойгүй, албаныхан олж уулзаж чаддаггүй байсан гэнэ. Тэрээр үүнээс гадна 2008 оны Бээжингийн олимпын нээлтийн ёслолыг найруулах үедээ мөнгө завшсан гэсэн шуугиан гарч байсан юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























