Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН” ХӨГЖМИЙН ЦОМНОЛЫН ЭХНИЙ БҮЛГИЙГ ТОЛИЛУУЛАВ Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг тусгасан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо дэмжлээ Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна Монгол Улс, НҮБ-ын 2028–2032 оны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг хэлэлцлээ УИХ:Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг 57.7 хувийн саналаар чөлөөллөө Сүхбаатарын талбайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үдэх ёслол болно ЗАВХАН АЙМГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН IV ХУРАЛ БОЛОВ Т.Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргад түрүүлж, алтан медаль хүртлээ СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг үргэжлүүлэн хэлэлцэнэ
“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН” ХӨГЖМИЙН ЦОМНОЛЫН ЭХНИЙ БҮЛГИЙГ ТОЛИЛУУЛАВ

Монгол Улсын Үндэсний номын сангийн 105 жилийн ойн хүндэтгэлийн ёслолын үеэр Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын туурвисан “Монголын нууц товчоон” чуулбар хөгжмийн бүтээлийн эхний бүлгийг анх удаа эгшиглүүллээ.

Тус номын сангийн захиалгаар Монголын бичгийн дурсгал “Монголын нууц товчоон”-оос сэдэвлэн бүтээсэн чуулбар хөгжмийн бүтээлийн “Тэмүжиний уг гарал ба бага нас” бүлгийг Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуурын чуулгын их найрал хөгжимчид толилууллаа. Монгол Улсын Үндэсний номын сан нь ард түмний бичгийн дурсгалыг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үүргийнхээ хүрээнд түүхэн ойдоо зориулан “Монголын нууц товчоон”-оос сэдэвлэсэн хөгжмийн ном бүтээж, ийнхүү эхний бүлгийг нь олон нийтийн хүртээл болголоо.

Бичиг соёлын өвийг үндэсний хөгжмийн урлагтай хослуулан туурвисан тус бүтээл нь ойн хүндэтгэлийн ёслолын онцлох хэсэг боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан