Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна

Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн 21 аймгийн салбар болон зам засвар арчлалтын 9 аж ахуйн нэгж шуурхай ажлын хэсэг гарган, улсын болон орон нутгийн чанартай авто замд замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна. Тухайлбал,

Хэнтий аймгийн Өндөрхаан-Баян-Уул чиглэлийн авто зам,

Өвөрхангай аймгийн Хархорин-Өгийнуур чиглэлийн авто зам,

Төв аймгийн Лүн-Дашинчилэн чиглэлийн авто зам,

Цэцэрлэг-Тосонцэнгэл-Түдэвтэй чиглэлийн авто зам,

Даланзадгад-Цогтцэций-Гашуунсухайт чиглэлийн авто зам,

Сайншанд-Замын-Үүд чиглэлийн авто зам,

Мөрөн-Хатгал-Ханх-Улсын хил чиглэл,

А 1001 дугаартай Дархан – Эрдэнэт чиглэлийн авто зам,

Түдэвтэй-Сонгино-Наранбулаг-Улаангом чиглэлийн авто зам,

Алтай-Ховд, Ховд-Өлгий, Манхан-Булган боомт чиглэлийн авто зам,

Хөвсгөл аймгийн Булган-Мөрөн, Мөрөн-Улиастай чиглэлийн авто зам,

Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Дархан зэрэг чиглэлийн авто замуудад гараар болон цасны машинаар давс цацах, автогрейдерээр хусах ажил өдөр тутам хийгдэж байна.

Нийт хэсгээрээ цасан бүрхүүл тогтсон талаас 2 автогрейдерээр цас, мөсийг хусаж, автозамын зорчих хэсэг болон хөвөөний хунгарласан цасыг авто ачигчаар цэвэрлэх, мөстсөн хэсэгт элс хайрган хольц цацах ажил хийгдэж байна.

Хуваалцах

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан