Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Батзандан: Ерөнхий сайд ТЕГ-ын даргаас намайг мөрдсөн шалтгааныг тодруулна
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төрийн өндөр албан тушаалтнууд оффшорт мөнгө байршуулахыг хориглох нь зүйтэй эсэх хуулийн төсөл санаачилж, өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлсэн. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан түүнийг мөрдөж, мөшгөсөн хэмээн өөрийн твиттер хуудастаа бичжээ. Болсон явдлын талаар түүнээс тодруулсан юм.  

-Таныг Тагнуулын ерөн­хий газраас мөрдсөн гэ­сэн. Энэ талаар манай уншигч­дад мэдээлэл өгөхгүй юү?
-Оффшорын асуудлыг ярьсны дараа буюу өнгөрсөн баасан гарагийн өдөр мөн бямба руу шилжих шөнө УБЦ 08-26 дугаартай машинтай үл таних дөрвөн залуу намайг өдөржингөө дагасан. Хаанахын хэний машин болохыг нь тогтоолгох гэж би Замын цагдаагийн газарт хандсан юм. Тэгэхэд Тагнуулын ерөнхий газрын авто баазын машин болох нь тогтоогдсон. Тиймээс миний бие Тагнуулын ерөнхий газар болон Ерөн­х­ий сайдад хандаад байна. Өөрөөр хэлбэл, Тагнуулын ерөнхий газрын машинтай хэсэг бүлэг хүн намайг бүтэн өдөржингөө дагас­ны шалтгааныг мэ­дэх зорилгоор тэдэнд ханд­лаа. Уг нь, гэмт хэрэгт холбогдсон хүнийг дагах учиртай баймаар юм. Одоогоор би ямар нэгэн гэмт хэрэгт холбогд­сон зүйл байх­гүй. Прокурорын зөвшөөрлөөр гүй­­­­цэт­гэх ажил хийх шийдвэр ч га­раагүй. Офф­шор бүсийн тухай хуулийг хэлэл­цүүлэнгүүт тэр бүсийн мөн­гөтэй хүмүүсээ тагнахгүй, олон нийтийн төлөө явж буй хүнийг тагнаж байгаа юм уу гэж асуухад хүргэж байна.
-Гүйцэтгэх аж­лын тухай хуульд өөрчлөлт оруу­лах талаар та ярьж байсан?
-Гүйцэтгэх ажил хийдэг зургаан байгууллага байдаг. Эдгээр байгууллага дуртай хүнээ чагнаж, тагнадаг юм биш үү гэсэн хардлага төрүүлж байна. Тиймээс энэ асуудлыг нарийн шалгуулна. Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулна. Одоогийн  мөрдөж буй хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар ч шалгалт оруулах бодолтой байна.
-Та УИХ-ын дэргэдэх Тусгай хяналтын дэд хороонд хандсан уу?
-Албан ёсны хүсэлтээ өнөөдөр /өчигдөр/ явууллаа. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн хэрэгжилт ямар шатанд байгааг шалгаж өгөхийг тус хяналтын хорооноос хүссэн юм.
-Оффшор бүс гэж чухам юуг хэлж байгааг уншигчдад тайлбарлаж өгвөл?
-Нууц санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Оффшор бүсэд данс нээлгэхдээ хүмүүс ихэнхдээ 333*****, 444***** нууц нэрээр данс нээлгэдэг. Харин оффшор дансанд байршуулсан мөнгөнийх нь хэмжээг оффшор банк санхүүгийнх нь байгууллага нууцалдаг үйлчилгээ үзүүлдэг юм. Тиймээс дэлхийн улс орнууд оффшор бүсэд төрийн өндөр албан тушаалтнууд мөнгө байршуулахыг хуулиа­раа хориглоод эхэлчих­лээ. Европын холбоо болон ОХУ, Канад, АНУ зэрэг орон ийм шийдвэр гаргаад байна. Монгол ч гэсэн мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэж байгаа. Төрийн өндөр албан тушаалтнууд татвараа шударгаар төлж, эх орондоо хөрөнгө оруулалт хийх ёстой. Олсон хөрөнгөө гадаад руу гаргах шаардлагагүй гэдэг үүднээс энэ хуулийн төслийг миний бие санаачилсан. Уг хуулийн төсөл улс төрчдийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн бололтой. Тиймээс өнгөрсөн баасан гарагаас эхэлж намайг мөрдөх, тагнах ажил эрчимтэй эхэлж байх шиг. Хувь хүний хувьд нь надад айдас дарамт учруулах гэж байгаа юм уу эсвэл өөр ямар нэгэн зорилготой эсэхийг би хэлж мэдэхгүй байна.
-Оффшор бүсэд данстай хүмүүсийн нэрийг зарлах уу?
-Хууль батлагдаж байж, энэ хүрээнд бүх асуудал шийдэгдэнэ. Одоогоор манайд оффшор бүсэд мөнгө байршуулах нь хууль зөрчсөн явдал биш байна. Төрийн өндөр албан тушаалтан мөнгө байршуулахыг хуулиар хориглосны дараа тэр бүсэд мөнгөтэй хүмүүс хуульд нийцүүлсэн арга хэмжээг 90 хоногийн дотор авах ёстой гэж эл хуульд тодорхой зааж өгсөн юм.
С.Заяа

0 Сэтгэгдэл
шинжаан Элбэгдорж,дүрвэд Алтанхуяг нар боржгон халх манголчуудыг хааш нь залах гээд байна талцуулан 2 хувааж чадлаа сэрэх бодох цаг иржээ. халхынхаа ухаант хөвгдийг дэмжих цаг нэгэнт ирж дээ.Батзандангаа дэмжин туслая.Анархистуудын зангад битгий ороорой гэж захья.Тууштай тэмцэж монгол улсаа дахин нэгтгэе.
Үнэхээр цаадуул чинь чамайг дарамталж эхэлжээ.Энэ ч яах аргагүй Н.Алтанхуягийн заавраар л тагнуулынхан хөдлөөд мэдэгээ түүнд өгнө шүү дээ.Ийм булай нигэмтэй болох гэж дээ.Чамайг хэдийд ч бид дэмжинэ шүү.Чамд гай учирвал Н.Алтанхуягтай шууд холбоотой.
Хамгийн их уншсан