Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Авлигын индексээр Монгол 83 дугаарт жагсч 11 байраар урагшилжээ
Олон улсын Transparency International байгууллага жил тутам гаргадаг уламжлалт “Авлигын индекс”-ээ гаргаж зарласан байна. Энэ дүгнэлтээр Монгол Улс нийт 177 орноос 83 дугаарт жагссан нь өмнөх 2012 оныхоосоо 11 орныг ардаа орхин урагшилжээ.
Шинжээчдийн саналаар авлигад хамгийн бага идэгдсэн орноор Дани, Шинэ Зеланд тодорсон байна. Энэ хоёр орон нийт авах ёстой 100 онооноос 91 оноо авсан бол гуравдугаарт орсон Финлянд 89 оноо авчээ. Жагсаалын эхний 10-т Швед, Норвеги, Сингапур, Швейцари, Нидерланд, Австри, Канад улсууд орсон байна.
Авлигад хамгийн их идэгдсэн орнуудад ердөө 8 оноо авсан Сомали, БНАСАУ, Афганистан улсууд орж сүүлийн байр эзэлжээ. Энэ орнуудын өмнө Сири, Ливи, Гаити, Туркмен, Узбек улсууд жагсаж.
Манай умард хөрш Орос жагсаалтын 127 дугарт орсон нь өмнөх оныхоос таван байраар урагшилсан хэрэг гэнэ. Харин өмнөд хөрш Хятад манайхаас гурван орны өмнө 80 дугаарт жагсчээ.
Шинжээчид улс орнуудын авлигын байдлыг албан тушаалтнуудын хахууль авдаг байдал, улсын захиалгат ажил үүрэг гүйцэтгэхэд болон ашиг хуваарилахад албан тушаалтнуудын оролцоо, төсвийн зардал зэрэг олон үзүүлэлтийг харгалзан шалгаруулдаг байна.
Судалгаанд хамрагдсан 177 орны 69 хувь нь 50-иас доош оноо авч, маш хангалтгүй дүн үзүүлсэн учир авлига одоо хүртэл дэлхий нийтийн хамгийн ноцтой асуудлын нэг хэвээр байна хэмээн тус байгууллага үзэж байгаа юм. Уг индексээр авсан оноо бага байх тусмаа авлигад их автсан, харин их байх тусмаа авлигаас ангижирсан гэж үздэг. Манай улсын хувьд өнгөрсөн онд 36 оноо авч байсан бол энэ жил 38 оноотойгоор 83-т орсон юм. Хэдийгээр эрэмбийн хувьд урагшилж, нөхцөл байдал сайжирсан мэт харагдаж байгаа ч оноогоор нь харвал маш хангалтгүй хэвээр байгаа юм.
Олон улсын Transparency International байгууллага жил тутам гаргадаг уламжлалт “Авлигын индекс”-ээ гаргаж зарласан байна. Энэ дүгнэлтээр Монгол Улс нийт 177 орноос 83 дугаарт жагссан нь өмнөх 2012 оныхоосоо 11 орныг ардаа орхин урагшилжээ. Шинжээчдийн саналаар авлигад хамгийн бага идэгдсэн орноор Дани, Шинэ Зеланд тодорсон байна. Энэ хоёр орон нийт авах ёстой 100 онооноос 91 оноо авсан бол гуравдугаарт орсон Финлянд 89 оноо авчээ. Жагсаалын эхний 10-т Швед, Норвеги, Сингапур, Швейцари, Нидерланд, Австри, Канад улсууд орсон байна.
Авлигад хамгийн их идэгдсэн орнуудад ердөө 8 оноо авсан Сомали, БНАСАУ, Афганистан улсууд орж сүүлийн байр эзэлжээ. Энэ орнуудын өмнө Сири, Ливи, Гаити, Туркмен, Узбек улсууд жагсаж.
Манай умард хөрш Орос жагсаалтын 127 дугарт орсон нь өмнөх оныхоос таван байраар урагшилсан хэрэг гэнэ. Харин өмнөд хөрш Хятад манайхаас гурван орны өмнө 80 дугаарт жагсчээ.
Шинжээчид улс орнуудын авлигын байдлыг албан тушаалтнуудын хахууль авдаг байдал, улсын захиалгат ажил үүрэг гүйцэтгэхэд болон ашиг хуваарилахад албан тушаалтнуудын оролцоо, төсвийн зардал зэрэг олон үзүүлэлтийг харгалзан шалгаруулдаг байна. Судалгаанд хамрагдсан 177 орны 69 хувь нь 50-иас доош оноо авч, маш хангалтгүй дүн үзүүлсэн учир авлига одоо хүртэл дэлхий нийтийн хамгийн ноцтой асуудлын нэг хэвээр байна хэмээн тус байгууллага үзэж байгаа юм. Уг индексээр авсан оноо бага байх тусмаа авлигад их автсан, харин их байх тусмаа авлигаас ангижирсан гэж үздэг. Манай улсын хувьд өнгөрсөн онд 36 оноо авч байсан бол энэ жил 38 оноотойгоор 83-т орсон юм. Хэдийгээр эрэмбийн хувьд урагшилж, нөхцөл байдал сайжирсан мэт харагдаж байгаа ч оноогоор нь харвал маш хангалтгүй хэвээр байгаа юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Зочин
Манай улс худалдан авах ажиллагаагаа нээлттэй ил тод шударга явуулаад, төрийн өмчид аж ахуйн нэгжүүдээ хувьд шилжүүлээд, төрийн зарим чиг үүргээ төрийн бус байгууллага, хувийн хэвшилд шилжүүлж, төрийн албан хаагчдын орон тоог бууруулж цахимжсан ухаалаг төрийн албатай болж, Орон нутаг Нийслэлд иргэдийн шууд оролцоог нэмэгдүүлж чадвал Авлигын индексээр нилээдгүй байр урагшлах магадлалтай
2013.12.04
























