Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Оюунхоролын ганцаарчилсан гараа

МАН-ын эмэгтэйчүүд түнжин муутай байгаа. Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо буюу МАН доторхи эмэгтэйчүүдээ толгойлогч УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нэг тал. Нөгөө талынхан нь Ардын намын эмэгтэй лидерүүд. Хоёр талын тэмцэл гал дүрэлзүүлсээр багагүй хугацаа өнгөрлөө.
2011 онд НАМЭХ-ны чуулганаар Д.Оюунхорол тэргүүн болсон. Гэтэл сонгогдсоноосоо хойш эмэгтэйчүүдийн асуудалд анхаарал хандуулахгүй, дүрэм ёсоор хоёр жил тутам хуралдах ёстой чуулганаа хийгээгүй гэх боллоо. МАН XXVII Их хурлаар шинэ бүтэц бүрдүүлэхэд хэний ч танихгүй шинэ хүмүүс удирдлагад оруулж ирсэнд Ардын намын эмэгтэйчүүд төдийлэн гайхаж хүлээж авсангүй. Яагаад гэвэл тэрээр НАМЭХ-г авсанаас хойш ганцаарчилсан тоглолт хийж чаддаг гэдгээ жинхэнэ утгаар нь харуулж буй. Тийм ч болохоор өөрийгөө л харуулахын тулд УИХ-ын гишүүн асан, сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга байсан туршлагатай эмэгтэйчүүдийг өмнөө гаргахгүйг хичээх болсон гэнэ.

Намын Их хуралд оролцохоор квотоор орж ирсэн эмэгтэйчүүдийг хасахад НАМЭХ-ны зүгээс чимээгүй байж, тэргүүн нь ч мэдээгүй царайлсан байна. Залуучуудаа дэмжинэ гэж гаргаж ирсэн хүмүүс нь олны дунд нэр хүнд муутай, зөвхөн өөрийгөө дэмжигчдээр хүрээлүүлдэг, шүүмжлэл сонсдоггүй хэмээн Ардын намын бүсгүйчүүд холбооны тэргүүнтэйгээ эвдрэлцэх шалгаан цөөнгүй бий гэв.

Холбооны тэргүүн болохдоо хувийн их сургуультай, мөнгө төгрөгтэй чухам л хөгжүүлээд, эмэгтэйчүүдээ дэмжээд байх юм ярьж. Тэгэхдээ бүр НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд нь тав,  таван сая төгрөг хандивлаж, жендерийн асуудалд анхаарч ажиллан, эмэгтэйчүүдээ дэмжээрэй гэж өгсөн аж. Тэр цагаас хойш хоёр жил бараг гурав дахь жилтэйгээ золгох гэж байхад холбооны тэргүүн ямар ажил хийснээ нэг ч удаа тайлагнаагүй байна. Хандивын мөнгө юунд зарцуулагдсан нь бүү мэд болоод дуусч. УИХ-ын сонгуулийн үеэр хангалттай ажиллаж чадаагүй, эмэгтэйчүүдийнхээ төлөө бус өөрийнхөө төлөө л ажилладаг гэж түүнийг хэлдэг нь зүгээр ч нэг атаархлын шинжтэй хоосон үг биш бололтой. 2012 оны парламентын сонгуулийн үеэр МАН-ын жагсаалтын сүүлийг эмэгтэйчүүд нь хамж, тойрог байтугай, нэр дэвших эрх олж авахад ч хүндхэн байсан нь Д.Оюунхоролын “гавьяа”. Хэрэв холбооных нь тэргүүн идэвхтэй байж, зөвхөн өөрийгөө бодолгүй эмэгтэйчүүдийнхээ төлөө зүтгэсэн бол парламентад цөөнгүй нь орох боломж байгаагүй биш  байсан. Ямартай л АН-аас нэр дэвшсэн эмэгтэйчүүд нь бараг тэр чигтээ УИХ-д орж ирэхэв. Төрд түшилцэх боломжийг нь хааж, зөвхөн ганцаараа л тэргүүн эгнээнд алхах гэсэнд намынхан нь таатай хандахгүй байгаа нь сүүлийн үед илт анзаарагдах боллоо.

Саяхан гэхэд намын шинэ дарга М.Энхболдтойгоо  зоог барих үеэр нэгэн цагт хамт  зүтгэж, өөрийг нь дэмжиж, итгэн НАМЭХ-ны тэргүүн болгосон эмэгтэйчүүдийг үеэ өнгөрөөсөн учир залуучуудаа оруулж ирсэн хэмээн тайлбарлаж. Үүнд нь эгдүүцсэн МАН-ын эмэгтэйчүүд Д.Оюунхоролыг жендерийн асуудал намын төвшиндөө тавьж чадаагүй, түүхэн дэх хамгийн муу удирдагч гэж дүгнэж байгаа. Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг уналтад оруулж, парламентад ганцхан эмэгтэй ороход хамгийн ихээр нөлөөлсөн хэмээн түүнээс нүүр буруулахад хүрчээ. Төрийн өндөр алба хаш  явсан эмэгтэй лидерүүдээ шахах бодлого барьдаг учир түүнээс зайгаа барьж, холбоо харилцаагүй болж эхэлсэн гэнэ. 

Зөвхөн намын ажлаас гадна парламентад суугаа Д.Сарангэрэл гишүүнтэй ч тийм сайн харилцаатай биш аж. Гишүүн болохоосоо өмнө Д.Оюунхорол нарийн асуудал, нийгмийн халамжийг бүсгүйчүүд олж хардаг учраас улс төрд орох ёстой, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх, төлөөллийг нэмэгдүүлэх, тэнцвэртэй бодлого хөтөлбөр боловсруулахад эмэгтэйчүүдээ бэлтгэх ёстой гэж байсан. Харин түүний “дэмжлэгээр” МАН-аас УИХ-д ганцхан эмэгтэй гишүүнээр өөрөө л сонгогдсон. Д.Сарангэрэл гишүүн У.Хүрэлсүхийн араас жагссан учир түүнийг бүрэн эрхээсээ татгалзсаны дараа орж ирээд буй. Нийгэмд хандсан, эмэгтэйчүүдийнхээ оролцоог дэмжихэд эрхэм гишүүн дахин сонгогдсоноосоо хойш юу хийсэн бэ. Тэр гээд хэлчих зүйл харамсалтай нь алга. Парламентын албан ёсны цахим хуудаст ч Д.Оюунхорол гишүүний өргөн барьсан төсөл, тавьсан асуулга гэдэгт огт мэдээлэл алга. УИХ-д гурав дахь удаагаа сонгогдсон,  эмэгтэй гишүүдийн төлөөлөл түүний энэ дөрвөн жилийн улс төр нь ганцаарчилсан гараа бололтой. Энэ дүр төрхөөрөө дараагийн сонгуультай золговол МАН-ын эмэгтэйчүүдээс түүнд дэмжлэг ирнэ гэж найдах ч хэрэггүй.    
0 Сэтгэгдэл
Энэ авгай байгаа цагт Ардын нам хэзээ ч өөдлөхгүй, харин энэ авгайг тэтгэвэрт гаргах хэрэгтэй, бүх хүүхнээ шинэчлэнэ гэж юу байхав, эрчүүд Хоролмаагаас үнэхээрийн сэжиглэдэг юм байна лээ
баг 15 жил МАН-ын туг болсон хэдэн эмэгтэйчүүд. Өөрсдөө л нэг суудалдаа суугаад байх санаатай. Залуу эмэгтэйчүүд гаргаж ирснийх нь төлөө боож үхэх гээд элдэв юм энд тэнд их бичих юм аа.
харин ч намдаа цоо шинэ чадварлаг хүүхнүүдийг гаргаж ирж байгаа хүн дээ
xapax stapainiil tiim abgai shvvdee teneg abgaig zailyylaa ch zabxan chyyd yaj iim abgai congon be
Оюунхоролд дарлагдсан эмэгтэйчүүдээ босоцгоое бид алийн болгон ингэж дарлуулж орон зайгүй болох билээ маргааш М Энхболдод өргөх бичиг өгье хүүхнүүд ээ
Унэн бичжээ Оюунхоролын унэн чанарыг их л унээр мэдэцгээжээ. Улс торийн том намыг эмэгтэйчуудийн байгууллагатай нь бас прогноз билуу судалгааны товтэй нь устгасан л хун. Улсын тесевийн 500, завханд тосевийн монгоор барьсан махны уйлдвэр ногоон алт хотолборийн монгийг ах дорлигсурэнтэйгээ идсэнийг шалгах тор хэзээ гарахыг хулээцгээе
Оюунхорол бол хорт могой хар дотортой хамаг сайхан сайн чадалтай хүүхнүүдэд атаархаж явдаг хир буртагтай авгай түүнийг үздэг хүн байдаг юм уу өөрийн намын хүүхнүүдийг намнаад өрөөлийн нам руу шагайдаг болсон гэсэн шүү АН МАХН эмэгтэйчүүд зайгаа авсан дээр шүү зам дээр чинь тээг болоод л суучихана гэж мэдээрэй Хоролмаа нэр ямар сайндаа авах вэ дээ
Ene shal hereggui yum bicheh yumdaa, shine gargaj irsen humuust ataarhsan hun bichsen bololtoi, hoorhii.
Оюунхорол, биш ээ Хоролмаа байгаа цагт энэ нам өөдлөхгүй дээ. Оюунхорол өөрөө болж байвал бусад хүн түүнд огт хамаагүй. Энд яг үнэн зйлийг бичсэн байна шүү дээ.
yag uneniig bichjee. namiig unagaahad ih huvi nemree oruulsan, horchin, heruulch, hov hutgagch avgai. humuus odoo l oilgoj bna daa. hamiig butargahad jintei huvi nemer oruulsan daa. neg heseg hen ch bish bsan ter chigeer ni yavuulah bsan yum
huuhnuud huuhnuudee l muuldiimdoo endees hund heregtei um alga hov jiv l yavjiin
MAH avligachid bulaaj avsan ard tumniihee omchiig huvaaj avahgaj zodoon bolj baina ted nar hezee negen tsagt yaltan Enh bayar shig bolno.
Ene shal hereggui yum bicheh yumdaa, shine gargaj irsen humuust ataarhsan hun bichsen bololtoi, hoorhii.
Ха ха яг үнэн юм бичжээ,яг үнэн шүү, Сарангэрэл хамаагүй дээр дээ
Хамгийн их уншсан