Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Боомтын захиргаа ЗГХЭГ-ын харьяанд шилжинэ
УИХ-ын Хууль зүйн болон Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр болов. Хуралдаанаар Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг бусад дагалдах төслүүдийг хэлэлцлээ. Хилийн боомтын тухай хуулийн төсөлд боомтын захиргаанд орон тоо нэмэхгүйгээр нэгтгэх тухай тусгасан байна. Өөрөөр хэлбэл, боомтын захиргаа нь хил дээр үйл ажиллагаа явуулж байгаа хил, гааль, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын давхардлыг арилгахын зэрэгцээ нэгдсэн байртай болгох аж. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл төсөл дэх 17.1 дэх заалт буюу “боомтын захиргаа” гэсэн заалтыг хасах санал гаргасан нь гишүүдийн дунд нэлээд маргаан үүсгэв. Уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн М.Батчимэг “Дээрх заалтыг хасвал энэ хуулийн төслийн гол амин сүнс алга болно. Ийм заалтыг хасвал хууль баталсан, батлаагүй ялгаагүй” хэмээв. Харин УИХ-ын гишүүн Ц.Цолмон төрийн алба цомхоно байна гэдгийг дэмжиж байгаа. Гэхдээ хоёр хөрштэйгөө харилцдаг хилийн боомтууд өргөн хүрээтэй байх ёстой. Тиймээс уг заалтыг хасах шаардлагагүй хэмээгээд Д.Дэмбэрэл гишүүнийг саналаа татаж авахыг хүссэн юм.
Боомтын нэгдсэн захиргаанд одоогоор Өмнөговь аймаг болон Замын-Үүдэд бүрэн эрхт төлөөлөгч ажиллаж буй аж. Эдгээр төлөөлөгчийг татан буулгаад орон тоо нэмэхгүйгээр төсөвт нь тааруулан бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд тусгажээ. Үүнийг дэмжиж буйгаа УИХ-ын С.Баярцогт илэрхийлэн “Боомтын нэгдсэн захиргааг байгуулах ёстой. Хил дээр ажилладаг олон байгууллага хоорондоо ихээхэн амбицтай. Мэргэжлийн хяналт, хил, гаалийн байгууллага өөр өөр сайдын харьяанд байдаг учир нэгдсэн зохион байгуулалтад орж өгдөггүй. Тиймээс боомтын нэгдсэн захиргаа ажлын хэсэгтээ ороод явах юм” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Батцогт “Гааль, мэргэжлийн хяналт, хилийн байгууллагууд хил дээр тус бүр амбаар бариад суудаг. Үүнийг болиулж нэгдсэн захиргаатай болох гээд байгаа юм. Хуульд цаашлаад агентлаг байхаар тусгаж өгөхгүй бол болохгүй” хэмээн саналаа хэллээ. Гишүүд энэ мэт асуулт, тодруулга авч, саналаа хэлсний дараа Д.Дэмбэрэл гишүүний гаргасан саналаар зарчмын зөрүүтэй санал хураалгахад гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй.
Хуулийн төсөлд зааснаар боомтын захиргаа нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяанд шилжих бөгөөд тус газар дотоод үйл ажиллагаанд нь оролцохгүй байхаар тусгасан аж.
Одоогоор хилийн боомтуудад 180 гаруй ажилтан ажиллаж буй юм. Тэдний цалин хөлсөнд энэ жил 750 гаруй сая төгрөг төсөвлөжээ. Уг хуулийн төсөл ирэх пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар орж батлагдвал боомтын захиргаа байгуулагдаж, орон тоо нэмэгдэхгүй зардал өсөхгүйгээр зохицуулалт хийх юм байна.

0 Сэтгэгдэл