Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Д.Батбилэг: Нийгэм ер нь л болохгүй байгааг тэр үед олон хүн ойлгосон байж

МоАХ байгуулагдсаны 24 жилийн ойн босгон дээр нийслэлийн Хан-Уул дүүргийн МоАХ-ны тэргүүн, АН-ын дарга, ИТХ-ын дарга Д.Батбилэг манай сонины зочнор оролцож байна. МоАХ, хамтран зүтгэгчдийнхээ дунд “Хургаа” хэмээн алдаршсан тэрээр улс төр олон нийтийн энэ байгууллагын тулгын чулууг тавилцаж эхний өдрөөс нь бүхий л арга хэмжээнд нь оролцож явсан нэгэн юм.
-Бүх зүйл нь намын зааснаар явдаг, тэрс үг хэлэх байтугай хазгай гишгиж болдоггүй байсан тэр үед яаж яваад МоАХ-той холбогдов?
-Энэ бүр дээрээс угшилтай түүх. 1977 онд аравдугаар ангид байхдаа нийгмийн ухааны багшдаа “Туйлын үнэн гэж байдаггүй юм” гэж хэлээд бараг л эсэргүү боллоо. Бүр тухайн үеийн Октябрын районы намын хорооны хурлаар ордог юм байна. Тэгэхэд аав минь “Та нар намайг хэлмэгдүүлж болно. Энэ хүүхдийг ингэж болохгүй, ирээдүйг нь бод” гэж байсан. Гэтэл аав минь ажилчдынхаа төлөө намын хорооны нэгдүгээр даргатайгаа ам муруйснаас болоод “Энэ хүнийг орлогч даргаас дээш дэвшүүлж болохгүй” гэсэн намын хорооны тогтоол гаргуулж явсан хүн юмсанж. Би тэгэхэд л мэдэж байгаа нь тэр. Ингээд цэрэгт явж, дараа нь мод боловсруулах үйлдвэр, III цахилгаан станц гээд дамжаад ажилчин хийсэн дээ. Хамгийн сүүлд XXYII баазад жолооч байгаад тэндээ жолооч нарын дунд жинхэнэ МоАХ-ны ажил хийж эхэлсэн. Ганц би ч гэлтгүй тухайн үеийн МАХН-ын удирдлагаар явсан тэр нийгэм нэг л биш гэдгийг олон хүн ухаарч эхэлж байсан даа.
-МоАХ гэдэг байгууллага яаж байгуулагдсан талаар ярьвал?
-1989 оны есдүгээр сард Үйлдвэрчний эвлэлийн соёлын ордонд Улс төрийн дугуйлан нээгдлээ гэхээр нь очлоо. Эндээс л юмны зах зухыг мэдэрч, хамаг юм эхэлсэн дээ. 6-ны өдөр “Орчлон” клуб гэж байгуулсан юмдаг. Тэгээд л эндээ явсаар байгаад 1989 оны арванхоёрдугаар сарын 7-нд тухайн үеийн хотын ХЗЭ-ийн хорооны байр, одоо “Залуучууд” зочид буудлын ардах дугуй зааланд анх МоАХ-гоо байгуулж зохицуулах зөвлөлөө сонгож байлаа.
-Тэр чинь өнөөх хүний эрхийн өдрөөр зохион байгуулсан анхны цуглааны өмнөхөн биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Жагсаал цуглаанаа яаж хийх вэ гэдгээ ярьж байсан. Одоо эргээд санахад айдастай байсан юм шүү. Айхаас ч яах вэ дээ. Тухайн үед эрх барьж байсан МАХН /өнөөгийн МАН/ бүхий л аргаар тагнаж туршиж, яаж энэ хөдөлгөөнийг газар авахуулахгүй байх вэ гэж байсан үе юм чинь. Ухаандаа тэнд 350 хүн байсан атлаа уриа лоозон барьчих хүн гарахгүй байсан юм шүү дээ.
-Ингээд л улс төрийн тэмцэлд ороод эхэлсэн...?
-Миний хувьд 17-ны өдөр Дуурийн театрын өмнө болсон цуглаан дээр анх Үйлдвэрчний эвлэлийн тэр үеийн тогтолцоо, ажлыг нь шүүмжлэн үг хэлж байлаа. МоАХ-ны их хурлын төлөөлөгч сонгуулах ажлаар Увс аймагт төвийн төлөөлөгчөөр ажиллаж байв. Өлсгөлөнд сууж байсан. Ингээд л юм юманд л оролцож явсандаа, ямар сайндаа “МоАХ-ны хургаа” гэсэн нэр авах вэ дээ. Өнгөрсөн 24 жилд юу эсийг хийх вэ дээ, хамгийн гол нь МоАХ-доо л үнэнч байлаа.
-Их хугацаа шүү, 24 жил гэдэг. Хүний амьдралын хоёр үе юм даа?
-Харин тийм. Сүүлийн үед харин бидний анхны хамтран зүтгэгч партизануудаас олон хүн ертөнцийн мөнх бусыг үзүүлж байна. Манай Хан-Уулд гэхэд л дараалаад хоёр гурван хүн яваад өглөө шүү дээ, үнэхээр эмзэглэмээр. Цаг хугацаа хурдан өнгөрөх юм, эд маань ч цөөрөөд л байна шүү дээ.
-Тэртээ 24 жилийн өмнөх түүх, тэгээд яг нарийн ширийнийг ярих хүн ховордохоор ч тэр юм уу, залуусын зүгээс ахмад үеэ үл тоох хандлага байдаг юм уу даа?
-Нуулгүй хэлэхэд “Өө эд тэр цагтаа жагсч л байсан юм байгаа биз. Одоо үеэ өнгөрөөсөн” гэх хандлага зарим хүнд байдаг. Тэгээд биднийг гудамжныхан, люмпен пролетари гэх нь ч бий. Гэтэл тэр үед тэр хуучин нийгмийг өөрчилсөн хүмүүсийн ихэнх нь залуучууд байлаа. Одоо тэд ид жагсч, хийж бүтээх үе дээрээ байна шүү дээ. Бөхөөр бол ёстой эр бяр нь тэгширч, хэнтэй ч барилдахад бэлэн хүн болоод байна. Тэднийгээ хүндэлж хүч бололцоог нь ашиглах ёстой. Хүн чинь аав ээжээ “За та нар үеэ өнгөрөөлөө. Одоо та нар аав чинь, ээж чинь гэж ярихаа боль” гэдэггүй биз дээ. Түүхийг үгүйсгэнэ гэдэг бол аав ээжээ үгүйсгэж байгаатай адил зүйл.
Тэр үед энэ тэмцэлд ганцхан люмпен пролетариуд ч байсан юм биш, нийгмийн бүхий л давхарга, сэхээтэн, эрдэмтэн янз бүрийн салбарын хүн байсан. МоАХ-ны тэр мянга мянган гишүүн эрх баригч МАХН-ын хардлага сэрдлэгэ, дарамт шахалтын дундуур айхгүй явж түүхэн үүрэг гүйцэтгэсэн хүмүүс. Харин тэр цагийн үнэнийг хойч үедээ хүргэж ойлгуулах нь бидний үүрэг.
-Одоогийн хүүхдүүдийн зарим нь энэ улс орон, зах зээл, гадаадад зорчих эрх, үг хэлэх эрх чөлөө мөнхөд байсан юм шиг л бодож, сэтгэдэг байх.
-МоАХ-ны түүх л гээд байгаа юм, үнэндээ бол энэ улсын түүх шүү дээ. 70, 80 жил тогтчихсон тэр нийгмийг үндсээр нь өөрчлөхийн тулд МоАХ-ны гишүүд дээр дооргүй дарамтлуулж, нүдээ чичлүүлж, айдсыг туулж явсан юм шүү дээ. Тэгэхээр өнөөгийн энэ эрх чөлөө, сайн сайхан бүхэн хар аяндаа бий болчихоогүй, МАН 70 жил эрх бариад хийгээгүй л байхгүй юу. Үгээ хэлбэл эсэргүү, наймаа хийвэл дамчин болдог, гадаадад бол дарга нар л явдаг байсан шүү дээ. Тэгээд яг ардчилсан хувьсгал эхэлж байхад МоАХ-ны гишүүд аюулын ирмэгт байсан юм шүү.
-Хэдхэн хоноод ой болох нь. Хан-Уул дүүргийн МоАХ-оор ямар сонин байна даа?
-Өнгөрсөн 2012 он манай Хан-Уул дүүргийн хувьд ёстой ялалтын од гийсэн жил байлаа. УИХ-аас аваад бүх шатны, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа шүү дээ. Ер нь манай Хан-Уул ардчиллын дүүрэг шүү дээ. 1990 оны ардчилсан хувьсгалын гол хүч нь манай Ажилчны район байсан. Нөгөө алдах юмгүй ажилчин анги.....Одоо ч манай иргэд ардчиллаа дэмждэг. Хүмүүс шинэ нийгэмд шинээр амьдаръя, энэ ардчиллын үр шимийг хүртье гэж боддог болсон байна. Иймдээ ч энэ шинэ төрийн бодлого үйл ажиллагааг ард иргэд маань дэмжиж байна, нээрээ ингээд хийчихэж болох байж, яагаад өнгөрсөн хугацаанд, 20 жилд ингэж хийж бүтээж болохгүй байсан юм бол гэж байна шүү дээ.
-Түрүү бид хоёр ардчилсан хувьсгалын партизануудыг анхаарах тухай ярьж байлаа. Танай дүүргийн хувьд энэ талаар....?
-Анхааралгүй яах вэ. Бүртгэлжүүлж байна, хөдөөнөөс хүмүүс шилжин ирж нэмэгдэж байна. Хөдөө орон нутагт, шилжиж нааш цааш явсаар мартагдаж орхигдсон хүмүүс ч байна. Манай дүүрэг 16 хороотой, талынх нь Засаг дарга АН-аас байдаг юм. Тэдний гурав нь манай МоАХ-ны партизан байгаа. Одоо ойгоороо баярын хурал хийнэ. Бодоод байх нь ээ, бид өнгөрсөн жилүүдэд албан ёсоор хурал энэ тэр гэлгүй яваад байж. Энэ жил бүх хүмүүсээ нэг цуглуулна даа.
Ene bol tuuh uguuleh hun shuu. Avaad uldeh heregtei
Batbileg bol Mongolyn tvvxend altan vsgeer ali ert bichigdsen xvn shvv dee. Anddaa bayar xvrgej amjilt xvsen erooe!
batbilegee chinii tuhai taaagui zuils ih sonsogdoh yum.chi bas jujigchin boljee.
Ariljaany tylyvizuud bugd uls torchihoo zogsooj bolohgui yom uu? uzeh setgel torohgui baina. dandaa neg negnee muulsan zuil garaad baina. Galaaridaa.
BITGIII SHAAA ODOO CH BOLOHGUI BAINA MALAAA

0 Сэтгэгдэл
irgen
Ingehed ardchilal tej Ernie yu yum bee nam bolj taltsaj ard tumniig huuran mehleh manaiardchilal buruu yarisan odoo bur buruu tiishee yavj bndaa
2013.12.06
2013.12.06
2013.12.06
2013.12.05
2013.12.05
2013.12.05