Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хотын захиргаа ийм цогцолборт орох нь
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зорилгоор хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэхээр НИТХ-аас шийдвэрлэсэн. СХД-ийн 6-р хороо буюу хуучнаар Ханын материалын үйлдвэрийн орчмын 9 га газарт хотын захиргааны шинэ цогцолборыг барихаар шав тавьж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахад БНСУ-ын “Халла” групп төсөл хэрэгжүүлэх эрх авсан юм. 2013 оны 10 дугаар сараас эхлэн “Халла” групп хотын захиргааны цогцолборын барилгын зураг төслийг боловсруулан нийслэлийн удирдлагуудад танилцуулан санал авсан байна. Харин өчигдөр барилгын зураг төслийн эцсийн хувилбараа нийслэлээс байгуулсан ажлын хэсэгт танилцуулж, талууд инженерийн дэд бүтэц, цахилгаан хангамж зэрэг дараа дараагийн нарийн төлөвлөлтийн ажлаа хэлэлцлээ.
“Халла” группын архитекторын танилцуулснаар хотын захиргааны шинэ цогцолборын барилгыг 50 400 метр квадрат талбайд барихаар төлөвлөсөн байна.

Цогцолборын ерөнхий загвар нь хүний нүд мэт хэлбэртэй байхаар төсөөлж боловсруулсан бөгөөд НЗДТГ болон Захирагчийн ажлын алба, харьяа агентлагуудыг хойд хэсгийн 20 давхар барилгад, НИТХ-ын төлөөлөгчид, ажлын албадын барилга урд хэсэгт нь байхаар зураг төслийг гаргажээ. Харин энэ 2 барилгын дунд хэсэгт нийслэлийн Иргэд хүлээн авах төв болон иргэдэд үйлчилгээ үзүүлэх газруудыг байрлуулах юм. Энэ нь иргэдээ нүдний цөцгий мэт хайрлан, хамгаалах, халамжлах гэсэн утга агуулгыг илэрхийлж байгаа юм байна.
Хотын захиргааны шинэ цогцолборыг 2015 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны эх үүсвэрийг шийдэхээр тооцоолж байгаа юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зорилгоор хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэхээр НИТХ-аас шийдвэрлэсэн. СХД-ийн 6-р хороо буюу хуучнаар Ханын материалын үйлдвэрийн орчмын 9 га газарт хотын захиргааны шинэ цогцолборыг барихаар шав тавьж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахад БНСУ-ын “Халла” групп төсөл хэрэгжүүлэх эрх авсан юм. 2013 оны 10 дугаар сараас эхлэн “Халла” групп хотын захиргааны цогцолборын барилгын зураг төслийг боловсруулан нийслэлийн удирдлагуудад танилцуулан санал авсан байна. Харин өчигдөр барилгын зураг төслийн эцсийн хувилбараа нийслэлээс байгуулсан ажлын хэсэгт танилцуулж, талууд инженерийн дэд бүтэц, цахилгаан хангамж зэрэг дараа дараагийн нарийн төлөвлөлтийн ажлаа хэлэлцлээ.“Халла” группын архитекторын танилцуулснаар хотын захиргааны шинэ цогцолборын барилгыг 50 400 метр квадрат талбайд барихаар төлөвлөсөн байна.

0 Сэтгэгдэл