Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Алаагүй баавгайн арьс буюу Р.Амаржаргалын сулраагүй тойрог
“Алаагүй баавгайн арьсыг арав хуваана” гэгчээр УИХ-ын гишүүн хэвээрээ байгаа Р.Амаржаргалын хоосроогүй суудлын төлөөх тэмцэл ид өрнөж байна. Р.Амаржаргал гишүүн “УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд бараг сар дөхөж байхад та нар яагаад хэлэлцэхгүй байна вэ” хэмээн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд МАН-ын хэдийн дунд орчихсон маргалдаж суугаа харагдсан. Үнэндээ АН-д бол Р.Амаржаргал гарцаагүй хэрэгтэй хүн үү гэвэл хэрэгтэй. Тиймээс мань хүн үүнийгээ ч маш сайн мэдэрчихсэн суугаа. Ямар ч байсан сүрдүүлж нэг үзэж, айлгаж нэг зүтгэсээр УИХ-ын даргын зөвлөлд асуудлаа оруулж, нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлыг нэг болгож чадсан бололтой. Гэвч чуулганаар гишүүд хэрхэн гар өргөх нь тодорхойгүй. Харин энэ зуур түүний сандал суудлын талаархи тэмцэл хоёр намд эрчтэйхэн яригдаж буй сэдэв болчихсон явна.

Р.Амаржаргалын бараг л шилэн дээр нь гарч ирснээрээ МАН-аас “ХАС”-ын Ч.Ганхуяг хөөрхөн горьдлого тээж буй. Саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа ч сайн улстөрч байх гэж хэрэндээ л хичээсэн нь илт харагдаж байсан. Харамсалтай, нь мань хүний “том ах”-ын нэр энэ суудалд сонсогдох болсноор Ч.Ганхуягийг болоогүй “боорцог” гэж намын нөхөд нь үнэлэв бололтой.
Үнэндээ МАН-ын хэсэг нөхдийн хувьд хэрэгтэй хүн болоод байгаа С.Баярыг эргүүлэн авчрах гэсэн их мөрөөдлөө тээгчид өөрөөс нь лавлахаасаа өмнө аль хэдийнэ шийдвэр гаргаад Р.Амаржаргалын суудал онгойнгуут гэж анаж буйгаа хэвлэлээр илэрхийлж эхлэв. УИХ-ын сонгуулийн хугацаа бараг л дундаа орж буй энэ үед саяхан л эмх цэгцэндээ орлоо хэмээн өөрсдийгөө сурталчлаад байсан МАН-ынхан хөлөө олохгүй хөнжил дотроо жийлцэж буйг нэг жишээ бол энэ гэхээс яалтай.
Намынхаа 27 дугаар их хурлын өмнө С.Баярыг үгүйлэгсэд бас л өөрөөс нь өмнө шийдвэр гаргачихаад байсан ч Канадаас орогнол хүсээд, нуугдаад зугатаад байна хэмээн хэвлэлийн бай болсон нөхөр гэнэт гарч ирээд ярилцлага өгөөд, намынхаа хуралд суухдаа нөхдийнхөө итгэл найдварыг хөсөрдүүлэн намаас илүү гэр бүл минь хэрэгтэй байна гэдгээ илэрхийлсэн.
Тэрээр “Би амбицаа эрт татсан” гээд улс төрд хуруу байтугай хошуугаа ч дүрэхгүй гэдгээ илэрхийлж “ Цагийн юм цагтаа гэдэг. Нэг урсгалд хоёр ордоггүй. “Энэ баагий одоо болиод өгөөсэй билээ” гэж ил далд чичлүүлж, нүдний булай болохгүй л юмсан гэж би боддог. Урьд өмнө нь нэг амилуулсан дүрдээ хэт итгээд, түүнийгээ санагалзаад, тайз руу байн байн ухасхийгээд байх онцгүй. Дахин хэлье. Би амбицаа татсан. Тэтгэвэртээ гараагүй тул чадсан ч, чадаагүй ч улс төр хавьханаар л эргэлдэх ёстой гэсэн явцуу бодол надад байхгүй. Тэгээд ч хий хоосон тэрсэлдсэн улс төрд оролцох орон зай, зав чөлөө, хүсэл бодол надад бүр байхгүй. Амьдрал баян. Хийх өөр ажил, тэмүүлэх өөр зорилго дэндүү олон байна цаана чинь” гэж байсан нь саяхан. Гэтэл ахин дахин С.Баяр хэмээх нэр улс төрд тод сонсогдохын учир нь МАН-ын дотоод буглаа үгдэрсээр буйг тодорхой илтгэх. Өнөөх л лидергүй, лидертэй гэх маргаан С.Баярыг үгүйлэх сэтгэлээр тод илрэх.
Харин АН нэгэнт авсан суудлаа алдах нь юу л бол. МАХН, Шударга ёс эвсэлтэй нэгдээд Засаг барьсан шигээ эрхэм гишүүнээ чөлөөлөхгүй ээ гэдэгт ч гар өргүүлж дөнгөх ч юм бил үү. МАН-ын хувьд эрт баярласан, эрт хуваарилсан, бас эрт хуваасан суудал болох вий. Эхлүүлсэн гэдэг л нэртэй болохоос хийсэн бүтээсэн, ажил хэрэг болгочихсон зүйлээр маруухан ч МАН-ын зарим томчуудыг дээш нь татаж, толгойг нь илж чадсан удирдагчаа эргэн санагалзахын цаана ямар эрх ашиг нуугдаж байгаа нь тодорхой.
Гэхдээ АН-аас өнөөдөр энэ суудалд нэр дэвшүүлэх хүн бий юу гэвэл бас л эргэлзээтэй асуултын нэг болно. УИХ-ын гишүүн байсан хүн гэвэл магадгүй С.Ламбаа, Д.Одхүүгээр хязгаарлагдчихна. Гэтэл өнөөдөр “хурган” дарга нар нь дуулианы эздээр тодроод эхнээсээ сахилгын шийтгэл хүлээгээд эхэлчихсэн байдаг.
Сүхбаатар дүүргийн 23 дугаар тойргийн энэ суудлын үнэ цэнийг дэндүү сайн мэдэж байгаа Р.Амаржаргал гишүүн УИХ-аас сугарах гэж яарахын учир шалтгаан чухам юу вэ.
Amarjargaliin asuudliig tuuniig Ih hurald songoson SB- duurgiin songogchid shiideh yum bishu Amarjargal ta SB-duurgiin songogchid oo tailangaa taviad daraa ni urgudluu ugvul yasan yum be
АМАРЖАРГАЛЫГ ЯВУУЛИХАВАЛ ҮЛДСЭН ХЭД НЬ ӨР ӨВДӨЛТЭЙ ЮМНУУД ҮЛДИЙШДЭЭ БГАА ГАНЦ ШУДРАГА,ТУРШЛАГТАЙГАА АЛДВАЛ БААХАН ОЛГАРХИУУД Л ҮЛДНЭ ТЭД ХУВААХАА Л БОДНОДӨӨӨӨ
Би АН ыг зугээр л дэмждэг хун. 1990 онд анх байгуулагдсанаас нь хойш л дэмжсэн. Энэ амаржаргал албан тушаалын толоо яаасан унхиагуй шантааж хийдэг яаасан жижигхэн гар вэ. Чамд узэл бодол гэж байна уу.
gishuun hun biye unelj baihad huuhnuud biye unelj baigaa ni zov yom bish uu? Amar jargalaa.
“Алаагүй баавгайн арьсыг арав хуваана” гэгчээр УИХ-ын гишүүн хэвээрээ байгаа Р.Амаржаргалын хоосроогүй суудлын төлөөх тэмцэл ид өрнөж байна. Р.Амаржаргал гишүүн “УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд бараг сар дөхөж байхад та нар яагаад хэлэлцэхгүй байна вэ” хэмээн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд МАН-ын хэдийн дунд орчихсон маргалдаж суугаа харагдсан. Үнэндээ АН-д бол Р.Амаржаргал гарцаагүй хэрэгтэй хүн үү гэвэл хэрэгтэй. Тиймээс мань хүн үүнийгээ ч маш сайн мэдэрчихсэн суугаа. Ямар ч байсан сүрдүүлж нэг үзэж, айлгаж нэг зүтгэсээр УИХ-ын даргын зөвлөлд асуудлаа оруулж, нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлыг нэг болгож чадсан бололтой. Гэвч чуулганаар гишүүд хэрхэн гар өргөх нь тодорхойгүй. Харин энэ зуур түүний сандал суудлын талаархи тэмцэл хоёр намд эрчтэйхэн яригдаж буй сэдэв болчихсон явна.

Р.Амаржаргалын бараг л шилэн дээр нь гарч ирснээрээ МАН-аас “ХАС”-ын Ч.Ганхуяг хөөрхөн горьдлого тээж буй. Саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа ч сайн улстөрч байх гэж хэрэндээ л хичээсэн нь илт харагдаж байсан. Харамсалтай, нь мань хүний “том ах”-ын нэр энэ суудалд сонсогдох болсноор Ч.Ганхуягийг болоогүй “боорцог” гэж намын нөхөд нь үнэлэв бололтой.
Үнэндээ МАН-ын хэсэг нөхдийн хувьд хэрэгтэй хүн болоод байгаа С.Баярыг эргүүлэн авчрах гэсэн их мөрөөдлөө тээгчид өөрөөс нь лавлахаасаа өмнө аль хэдийнэ шийдвэр гаргаад Р.Амаржаргалын суудал онгойнгуут гэж анаж буйгаа хэвлэлээр илэрхийлж эхлэв. УИХ-ын сонгуулийн хугацаа бараг л дундаа орж буй энэ үед саяхан л эмх цэгцэндээ орлоо хэмээн өөрсдийгөө сурталчлаад байсан МАН-ынхан хөлөө олохгүй хөнжил дотроо жийлцэж буйг нэг жишээ бол энэ гэхээс яалтай.
Намынхаа 27 дугаар их хурлын өмнө С.Баярыг үгүйлэгсэд бас л өөрөөс нь өмнө шийдвэр гаргачихаад байсан ч Канадаас орогнол хүсээд, нуугдаад зугатаад байна хэмээн хэвлэлийн бай болсон нөхөр гэнэт гарч ирээд ярилцлага өгөөд, намынхаа хуралд суухдаа нөхдийнхөө итгэл найдварыг хөсөрдүүлэн намаас илүү гэр бүл минь хэрэгтэй байна гэдгээ илэрхийлсэн.
Тэрээр “Би амбицаа эрт татсан” гээд улс төрд хуруу байтугай хошуугаа ч дүрэхгүй гэдгээ илэрхийлж “ Цагийн юм цагтаа гэдэг. Нэг урсгалд хоёр ордоггүй. “Энэ баагий одоо болиод өгөөсэй билээ” гэж ил далд чичлүүлж, нүдний булай болохгүй л юмсан гэж би боддог. Урьд өмнө нь нэг амилуулсан дүрдээ хэт итгээд, түүнийгээ санагалзаад, тайз руу байн байн ухасхийгээд байх онцгүй. Дахин хэлье. Би амбицаа татсан. Тэтгэвэртээ гараагүй тул чадсан ч, чадаагүй ч улс төр хавьханаар л эргэлдэх ёстой гэсэн явцуу бодол надад байхгүй. Тэгээд ч хий хоосон тэрсэлдсэн улс төрд оролцох орон зай, зав чөлөө, хүсэл бодол надад бүр байхгүй. Амьдрал баян. Хийх өөр ажил, тэмүүлэх өөр зорилго дэндүү олон байна цаана чинь” гэж байсан нь саяхан. Гэтэл ахин дахин С.Баяр хэмээх нэр улс төрд тод сонсогдохын учир нь МАН-ын дотоод буглаа үгдэрсээр буйг тодорхой илтгэх. Өнөөх л лидергүй, лидертэй гэх маргаан С.Баярыг үгүйлэх сэтгэлээр тод илрэх.
Харин АН нэгэнт авсан суудлаа алдах нь юу л бол. МАХН, Шударга ёс эвсэлтэй нэгдээд Засаг барьсан шигээ эрхэм гишүүнээ чөлөөлөхгүй ээ гэдэгт ч гар өргүүлж дөнгөх ч юм бил үү. МАН-ын хувьд эрт баярласан, эрт хуваарилсан, бас эрт хуваасан суудал болох вий. Эхлүүлсэн гэдэг л нэртэй болохоос хийсэн бүтээсэн, ажил хэрэг болгочихсон зүйлээр маруухан ч МАН-ын зарим томчуудыг дээш нь татаж, толгойг нь илж чадсан удирдагчаа эргэн санагалзахын цаана ямар эрх ашиг нуугдаж байгаа нь тодорхой.
Гэхдээ АН-аас өнөөдөр энэ суудалд нэр дэвшүүлэх хүн бий юу гэвэл бас л эргэлзээтэй асуултын нэг болно. УИХ-ын гишүүн байсан хүн гэвэл магадгүй С.Ламбаа, Д.Одхүүгээр хязгаарлагдчихна. Гэтэл өнөөдөр “хурган” дарга нар нь дуулианы эздээр тодроод эхнээсээ сахилгын шийтгэл хүлээгээд эхэлчихсэн байдаг.
Сүхбаатар дүүргийн 23 дугаар тойргийн энэ суудлын үнэ цэнийг дэндүү сайн мэдэж байгаа Р.Амаржаргал гишүүн УИХ-аас сугарах гэж яарахын учир шалтгаан чухам юу вэ.
0 Сэтгэгдэл
2013.12.10
2013.12.09
2013.12.09
2013.12.09
























