Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Д.Хаянхярваа: Хариуцлагагүй, санаанд орсноо ярьдаг Ерөнхий сайд үзсэнгүй
УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн үдээс хойшхи хуралдаанаар гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягаас сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
Энэ удаагийн Ерөнхий сайдын цагаар сөрөг хүчний гишүүдийн ихэнх нь дөрвөн аймгийн Засаг даргын асуудлыг ямар учраас гацаагаад байгаа шалтгааныг тодруулж байв. Харин Ерөнхий сайд “Надаас шалтгаан зүйл байхгүй” хэмээв. Үүнд эгдүүцсэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Засаг дарга нарыг томилохдоо ялгавартай хандаж байгаа чинь үнэн шүү дээ. Орон нутагт байдал шал өөр байна” хэмээн бухимдав. Гишүүдийн энэ мэт асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэрхэн хариулсныг хүргэе.
Ө.Энхтүвшин: Бид асуулт асууж, Ерөнхий сайд маань маазарч, эсвэл бөөрөнхийлөөд жил гаруй боллоо. Энэ асуултын цагийг үр дүнтэй болгомоор байна. Ядаж нэг хоёр нь шийдэгддэг болохсон. Улаанбаатарын утааг бууруулахын тулд ойрын хугацаанд та юу хийх вэ, гурван жилийн дараа үр дүн гарахгүй бол хариуцлага хүлээнэ гэж битгий ярь. Ингэж ярьсан яриагүй та гурван жилийн дараа яваад өгчихнө, ямар ч хариуцлага хүлээх боломжгүй.
Н.Алтанхуяг: Хийх ажил олон байна. Дөрвөн жилийн хугацаанд ажлаа хийсэн шиг хийнэ. Утаа ч бай, юу ч байсан хийсэн шиг хийнэ. Өнгөрсөн нэг жилд хийсэн шигээ дараагийн гурван жилдээ ажиллана. Бид мөнгө төгрөг идэж уух гэж ажиллаагүй. Хэчнээн гүжирдсэн ч бид хийнэ. Чардайтлаа зүтгэнэ. Эрүүл саруул шүүмжлэлийг ч минут секунд тутамд сонсоно. Шүүмжлэл гомдол бүрийг авна.
Д.Хаянхярваа: Төрийн тогоонд олон жил чанагдахдаа тань шиг хариуцлагагүй, худлаа ярьдаг, санаанд орсноо ярьдаг Ерөнхий сайд үзээгүй. Та арай хэтэрч байна. Дархан-Уул аймгийн ахмадуудтай холбоотой асуудал надад ямар ч хамаагүй. Саяхан Монголын Чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан утасдаж “Та Дарханы ахмадуудад нөлөөлөөд өгөөч” гэсэн. Би хариултаа хэлсэн, та өөрөө очиж ойлголц гэсэн. Дээр нь Дарханд болж байгаа танай намын хэрүүл надад бүр ч хамаагүй. Энэ бүхнийг хамаатуулах гэж оролддогоо боль, дэндэж байна. Хэвлэлүүдээр Зэвсэгт хүчинд ах, дүү хамаатан саднаараа ажиллаж байгаа тухай бичиж байна. Төрийн алба юу болж хувирч байна вэ, үүнд та анхаарал хандуулж байна уу. “Чингис бонд”-оор хийсэн хамгийн үр дүнтэй ганц төслийг нэрлэхгүй юу?
Н.Алтанхуяг: Таныг Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүн учраас сэтгэл гаргаад ажилла л гэж хэлсэн. Зэвсэгт хүчний тухайд нягтлуулъя. Дээр үед ганцхан “Үнэн” сонин байсан. Одоо ч олдоод хэцүү байна.
С.Бямбацогт: Бүсийн нэмэгдэл юу болсон бэ, алслагдсан аймгуудын иргэдэд бүсийн нэмэгдэл хэрхэн олгох вэ?
Н.Алтанхуяг: Бүсийн нэмэгдлийн талаар ойлголтоо нэг мөр болгох хэрэгтэй байна. Бүтэн жил ажлын хэсэг гаргаж ажиллуулсан. Бусад орнуудын нэлээд зайтай бүс нутагт ямар зохицуулалт байдгийг судалсан. Эдийн засгийн арга хэмжээ авч байгаа. Баруун гурван аймагт зах барьж байна. Нэг ам метр нь арван мянган төгрөг болно. Очоод түрээсийг нь багасгаж байгааг бүсийн нэмэгдэл гэж ойлгож болно. Увс аймагт шатахууны үнэ 80 төгрөгөөр хямдарч очиж байна. Баян-Өлгийд ч хямдрахаар болсон. Баруун аймгуудад гурил очихдоо тээврээс болж үнэ нь өсөөд байсан. Иймд баруун аймгуудад гурилын хангамжийг нэмэгдүүлэхийн тулд тэнд тарьж буй улаан буудайн урамшууллыг 50 хувиар нэмэгдүүлнэ гэж шийдсэн. Тариалалтыг нь ингэж дэмжиж байна. Оношилгооны төвийг аймгуудад бий болгож байгаа. Ингэснээр аймгийн иргэд оношилгоонд орох гэж хот руу ирэхээ болино, зардал нь үгүй болно гэсэн үг. Баян-Өлгийд цементийн үйлдвэр баригдах ажил эхэлсэн. Хэрэв эндээс цементээ хангадаг болвол эдийн засгийн хувьд ихээхэн ач холбогдолтой. Мөнгө өгч халамжлах тухай биш бэлэнчлэх сэтгэлгээг халах, ажил орлоготой болох, мөнгө олох боломжоор хангах нь чухал.
Д.Оюунхорол: Ахмадын байгууллагыг хагалган бутаргасан тухайгаа тайлбар хийгээч?
Н.Алтанхуяг: Ахмадын байгууллагыг бид хоёр хуваагаагүй. Тэнд юу болсон юм гэвэл, Ахмадын чөлөөт холбоо ахмадыг төлөөлж ажиллах нь зүйтэй гэх бичиг илгээж тэр дагуу нь хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ахмадуудыг улс төржүүлж олон жил тоглосон. Танай намын Сүхбаатар, Баасандорж нар гар хөл барилцсан зураг хөрөгтэйгээ ирээд ахмадын хоёр байгууллага цаашид нэгдэж ажиллана гэдгээ хэлсэн. Ахмадын байгууллагын хувьд Дархан, Сэлэнгэ аймагт үймүүлж байгаа зүйл бий.
Д.Оюунхорол: Орон нутаг дахь Засаг дарга нарын томилгооны асуудлыг яагаад гацаагаад байгаа юм бэ?
Н.Алтанхуяг: Дорнод аймгийн Засаг даргад нэр дэвшигчийг би томилохгүй гэсэн. Дараа нь Бадамсүрэнг Засаг даргаар томилоогүй нь зөв гэсэн шүүхийн шийдвэр ирж миний зөвийг баталсан. Хөвсгөл аймгийн нэр дэвшигч Ганболдыг томилоогүй асуудалд нэгдүгээр сард шүүхээр заргалдсан.
Шүүхийн шийдвэр сүүлд Ганболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Энэ хоёр аймагт та нар олонхи юм чинь хуралдаад хүнийхээ нэрийг гаргаад ир л дээ.
Ж.Батсуурь: Орон сууцны үнэ хэрээс хэтэрлээ. Гэтэл өртөг өндөртэй, цалин хангамж нь өндөр АНУ-д орон сууцны ам метр нь манайхаас доогуур үнэтэй байна. Манайд өнөөдөр дундаж цалин 300-400 ам.доллар хүрч байгаа юм уу үгүй юү. Үүнээс гадна бусад бараа бүтээгдэхүүний үнэ ч дагаад өслөө.
Н.Алтанхуяг: Миний ч уур хүрдэг юм аа, АНУ-д иргэдийнх нь цалин хөлс гайгүй атлаа үнэ нь боломжийн, манайд харин дааж давшгүй байгаа. Гэхдээ шинэ юм биш л дээ, өнгөрсөн жил ч тийм л байсан, түүний урдах жил бас л тийм байлаа. Засгийн газар бүх бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах боломжгүй. Тиймээс бүх барааны үнэд нөлөөлж болзошгүй бараа, бүтээгдэхүүн дээр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Нефтийн бүтээгдэхүүн, мах, цемент, арматурын төмөр зэрэг гарын таван хуруунд багтах бүтээгдэхүүний үнэ дээр хөтөлбөр хэрэгждэг.
Боломжийн сайн хэрэгжиж байгаа. Ер нь тэгээд цагаан будааны үнэ тогтворжуулна гэж хэн хэлсэн юм, Зохиомлоор янз бүрийн юм бий болгодог, сэтгэл санааг хоёрдуулдаг өчнөөн юм болж байна. Амьд хүн аргатай, аргалын цог галтай. Болно оо, болно.
Ийнхүү гишүүд цаг үеийн асуудлаар Ерөнхий сайдаас хариулт авч дууссанаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

0 Сэтгэгдэл
зочин
Сэтгэлд галтай байхад болно болно доо. Ганцхан бага л хэрэлд
2013.12.09