Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хяналтыг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг дэмжихгүй
Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь Бие даагчдын зөвлөл мэдээлэл хийдэг уламжлалтай. Тэд ээлжит хурлаараа энэ долоо хоногт УИХ-ын чуулган, Байнгын хороодоор хэлэлцэх асуудлыг авч хэлэлцсэн байна. Тэд “Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хууль нууцлагдмал байна. Энэ хууль яагаад нууц байна гэдэг нь анхаарал татаж байгаа. Олон нийтийн дунд хэлэлцүүлэг ч явуулаагүй. Хяналтын гэдэг нь үндсэндээ Мэргэжлийн хяналтын тухай хууль юм. Энд аж ахуйн нэгжээ дэмжиж, төрийн хяналтыг сулруулах гэсэн байр суурь, бодлого явж байна. Үүнийг Бие даагчдын зөвлөлөөс эсэргүүцэж байгаа. Бид хүнд суртлыг дэмжихгүй. Хамгийн гол нь, хүнс, эмийн асуудалд төрийн зүгээс тавих хяналтыг чангатгаж, сайжруулахгүй бол нэгдсэн зохицуулалт орхигдоно. Үүнээс болж ард иргэдийн дунд хүнс, эмээс болсон өвчлөл, эрсдэл өндөр хэмжээнд байна. Эрсдэлийн судалгаа хийнэ гэдэг нэрийдлээр төрийг хүчгүйдүүлэх явдал байж болохгүй. Бие даагчдын зөвлөлийн зүгээс Хүнс, эмийн хяналтын тухай хуулийг зэрэг өргөн барьж байгааг энэ дашрамд мэдэгдэж байна. Хүнс, эмийн хяналтад тусгайлсан агентлаг байх ёстой. Энэ бол олон улсын жишиг. Харамсалтай нь, дээрх хуулийн төсөл УИХ-ын цахим хуудаст тавигдаагүй байна. Гэтэл энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдэх юм” гэв.
Мөн тэд уг хуулийн төслөөр ард иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулах ёстой гэж үзэж буй аж. Энэ тухайд бие даагчид “Уг хуулийн анхны хувилбарт тулгуурлаж ярихад, уул уурхай, хүнс, эм, хөдөлмөр, байгаль орчин гэдгийг Мэргэжлийн хяналтад үлдээгээд бусад хяналтыг яаманд өгнө гэж зүйлчилсэн. Үзэл баримтлалд нь аж ахуйн нэгжүүдийг дэмжих гэдэг гоё үгээр төрийн хяналтыг сулруулж, эрсдэлд тулгуурласан хяналт, шалгалтыг хийнэ гэж нэрлэж байгаа. Мөн улсын байцаагч юу хийх нь тодорхойгүй ийм байдалтай байх нь иргэд эрсдэлд орно гэж үзэж байгаа” гэлээ. Дээрх хуулийн төслийг шинэчлэх замаар Монгол Улсын 83 хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзээд буй аж. Уг хуулийг олон нийтийн дунд хэлэлцүүлэхгүйгээр баталбал олон хүний эрх ашиг хөндөгдөнө гэж Бие даагчдын зөвлөл үзэж буй аж.
Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь Бие даагчдын зөвлөл мэдээлэл хийдэг уламжлалтай. Тэд ээлжит хурлаараа энэ долоо хоногт УИХ-ын чуулган, Байнгын хороодоор хэлэлцэх асуудлыг авч хэлэлцсэн байна. Тэд “Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хууль нууцлагдмал байна. Энэ хууль яагаад нууц байна гэдэг нь анхаарал татаж байгаа. Олон нийтийн дунд хэлэлцүүлэг ч явуулаагүй. Хяналтын гэдэг нь үндсэндээ Мэргэжлийн хяналтын тухай хууль юм. Энд аж ахуйн нэгжээ дэмжиж, төрийн хяналтыг сулруулах гэсэн байр суурь, бодлого явж байна. Үүнийг Бие даагчдын зөвлөлөөс эсэргүүцэж байгаа. Бид хүнд суртлыг дэмжихгүй. Хамгийн гол нь, хүнс, эмийн асуудалд төрийн зүгээс тавих хяналтыг чангатгаж, сайжруулахгүй бол нэгдсэн зохицуулалт орхигдоно. Үүнээс болж ард иргэдийн дунд хүнс, эмээс болсон өвчлөл, эрсдэл өндөр хэмжээнд байна. Эрсдэлийн судалгаа хийнэ гэдэг нэрийдлээр төрийг хүчгүйдүүлэх явдал байж болохгүй. Бие даагчдын зөвлөлийн зүгээс Хүнс, эмийн хяналтын тухай хуулийг зэрэг өргөн барьж байгааг энэ дашрамд мэдэгдэж байна. Хүнс, эмийн хяналтад тусгайлсан агентлаг байх ёстой. Энэ бол олон улсын жишиг. Харамсалтай нь, дээрх хуулийн төсөл УИХ-ын цахим хуудаст тавигдаагүй байна. Гэтэл энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдэх юм” гэв. Мөн тэд уг хуулийн төслөөр ард иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулах ёстой гэж үзэж буй аж. Энэ тухайд бие даагчид “Уг хуулийн анхны хувилбарт тулгуурлаж ярихад, уул уурхай, хүнс, эм, хөдөлмөр, байгаль орчин гэдгийг Мэргэжлийн хяналтад үлдээгээд бусад хяналтыг яаманд өгнө гэж зүйлчилсэн. Үзэл баримтлалд нь аж ахуйн нэгжүүдийг дэмжих гэдэг гоё үгээр төрийн хяналтыг сулруулж, эрсдэлд тулгуурласан хяналт, шалгалтыг хийнэ гэж нэрлэж байгаа. Мөн улсын байцаагч юу хийх нь тодорхойгүй ийм байдалтай байх нь иргэд эрсдэлд орно гэж үзэж байгаа” гэлээ. Дээрх хуулийн төслийг шинэчлэх замаар Монгол Улсын 83 хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзээд буй аж. Уг хуулийг олон нийтийн дунд хэлэлцүүлэхгүйгээр баталбал олон хүний эрх ашиг хөндөгдөнө гэж Бие даагчдын зөвлөл үзэж буй аж.
0 Сэтгэгдэл
























