Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
МУИС-ийн шинэчлэл бол дарангуйлал
Монголын ууган их сургууль болох МУИС түүхэндээ томоохон алхам хийхээр зориглож буй.  Энэ бол бүтцийн шинэчлэл. Тэгвэл тус шинэчлэлийг сайшаах нэгэн байхад эсэргүүцэх нь ч байна. Эсэргүүцэгчдийн төлөөлөл болсон зургаан салбар сургуулийн 30 гаруй багш “МУИС-д ардчиллыг сэргээх түр хороо” гэсэн нэрийн дор нэгджээ. Тэд өчигдөр хэвлэлийн хурал зарласан юм.

Шинэчлэлийг МУИС-ийн төлөөлөн удирдах зөв­лөлөөс санаачлан хэрэг­жүүлж байгаа. Тэгвэл шинэч­лэл хийх гэж байгаа удирдлагууд тус сургуулийн үйл ажиллагааны ил тод байдлыг бүрэн алдагдуулж, Удирлах зөвлөл болон ажлын хэсгүүдээс гарч буй хурлын шийдвэрүүд хэрхэн гарсан тухай мэдээллийг нээлттэй өгөхгүй байгаа нь ардчиллыг үгүй хийж байна хэмээн түр хорооныхон үзэж байгаа юм. Мөн тэд “МУИС-ийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох тухай МУИС-ийн удирдах зөвлөлийн тогтоолын төсөл хэмээх баримт бич­гийг гадаад харилцаа, хам­тын ажиллагааны асуу­дал эрхэлсэн дэд захирал Л.Мөнх-Эрдэнэ ганцаараа дур мэдэн ТУЗ-д танилцуулж, батлуулахаар улайрсан. Л.Мөнх-­Эрдэнэ захирлын ха­риуц­лагагүй үйлдлийг МУИС-ийн захирал А.Галтбаяр, бү­рэл­дэхүүн сургуулиудын бүх багш нартай хийсэн уул­залтын үеэр хүлээн зөвшөөр­­сөн ч өнөөг хүртэл ямар ч хариуцлага тооцохгүй, хам­гаалсаар байна. Тиймээс ардчилсан нийгмийн суурь зарчмыг баримтлан МУИС-ийн удирдах зөвлөл болон захирал А.Галтбаяр нарын хүнийг бүрэлдэхүүнээрээ огцрох замаар хариуцлага хүлээх ёс зүйтэй байх ёстой” хэмээн мэдэгдсэн юм.

Түр хорооноос тавьсан дээрх шаардлагыг МУИС-ийн захиргаа авч хэлэлцэхгүй, биелүүлэхгүй бол тэд энэ сарын 12-ны 12:00 цагт МУИС-ийн төв байрандаа  эсэргүүцлийн жагсаал хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөх бичиг өгөх аж.  Мөн хурлын үеэр түр хорооны багш нар шинэч­лэлийн асуудал яригдаж эхэлснээс хойш сургуульд гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар ярьсан. Багш нарыг дунд нь хагарган бутаргаж, ахмад багш нарыг 60 нас хүрсэн гэдэг шалтгаанаар  шууд тэтгэвэрт гаргах, үзэл бодлоо илэрхийлсэн багш нарыг ажлаас нь хална хэмээн сүрдүүлснийг ч хэлж байлаа.
Шинэчлэл оюутнуудад шууд тусах учраас хурдан хуга­цааны өөрчлөлт араа­саа асар их хохирол дагуул­даг гэдгийг бодолцож, нэ­гээс хоёр жилийн суурь судалгаатай хийх ёстойг багш нар шаардаж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан