Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Төсвөөс гадуур эргэлдэж байгаа мөнгөнд хяналт тавих ёстой

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдаж хэд хэдэн асуудал хэлэлцсний нэг нь Монголбанкнаас Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр” юм. Уг хөтөлбөрийн хэрэгжилтэд УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг хяналт тавьж, шалгалт хийсэн. Ажлын хэсгийн мэдээллийг өчигдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар сонссон юм. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл ахалж, Ц.Нямдорж, Б.Гарамгайбаатар, Г.Уянга нарын гишүүн орж ажилласан байна. Ажлын хэсгийн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж зарим зүйлд анхаарах шаардлагатай байгааг хэлж, энэ тухайгаа бичгээр гишүүдэд тарааснаа танилцуулсан юм. Тэрээр “Нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилгоор Төв банкнаас жилийн 3.8 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкаар дамжуулан нефть импортлогч компаниудад өгсөн. Уг дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн өмнө ам.долларын ханш 1384 төгрөгтэй тэнцэж байсан бол өнгөрсөн долдугаар сараас эхлэн ханш тогтмол өссөөр 1760 төгрөгт хүрчихээд байна. Ам.долларын ханш өссөн шалтгааныг Монголбанк энэ хөтөлбөрөөс болоогүй мэтээр тайлбарлах болсон. Би дөрвөн Ерөнхий сайдын үед Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажилласан байсан. Тухайн үед Засгийн газар Монголбанкнаас нэг ч төгрөг авалгүйгээр энэ бүх зүйлийг зохицуулж ирсэн. Харин одоо зөвхөн ам.долларын ханшийн зөрүүнээс шалтгаалж нефть импортлогч томоохон компани гэхэд есөн тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Жижиг импортлогч компаниуд 1-1.5 тэрбумын алдагдалтай байгаа гэсэн. Энэ бол өнгөрсөн есдүгээр сарын байдлаар гаргасан алдагдлын хэмжээ. Одоо ч алдагдалтай ажиллаж байна. Мөн нефть импортлогч компаниуд арилжааны банкнаас авсан зээлээ эргүүлэн төлөх бололцоо хумигдмал байна. Гэтэл ирэх онд хэрэгжих мөнгөний бодлогод "Үнэ тогтворжуулах" дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр тусгасан. Харин дээрх нефть импортлогч компаниудыг зээлээ төлөөгүй гэх үндэслэлээр бага хүүтэй зээлийг олгоогүй нөхцөлд яах вэ гэдэг асуудал үүсч байна. Харамсалтай нь, хямд хүүтэй зээл олгохгүй атлаа тэдгээр нефть импортлогч компаниудыг орлох компани байхгүй нь эргээд эдийн засагт хүндрэл үүсгэх вий гэсэн болгоомжлол төрүүлж байгаа. Тиймээс Засгийн газар, Монголбанкны зүгээс яаралтай арга хэмжээ авах шаардлага үүсч байна” гэв.
Энэ асуудалд Уул уурхайн сайд Д.Ганхуяг тайлбар хийлээ. Тэрээр “Засгийн газар өнгөрсөн бямба гарагийн хуралдаанаараа нефть импортлогчидтой холбоотой зарим асуудлыг шийдвэрлэх хүрээнд нефтийн бүтээгдэхүүнд ногдуулдаг татварыг хөнгөлөх зэргээр арга хэмжээ авсан. Одоо свот хэлэлцээрээр явж байгаа. Цаашдаа анхаарах асуудал бий” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр хэрэгжүүлээгүй бол ам.долларын ханш одоогийнхоос өсөх байсан” хэмээж байв. Харин УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар “Дэд хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд их хэмжээний мөнгө төсвөөс гадуур эргэлдэж байгаад хяналт тавих ёстой хэмээн ажлын хэсгээс гаргасан санал дүгнэлттэй санал нэгдэж байгаагаа тэмдэглээд энэ бүхнийг Төсвийн хуульд тусгаад явах чиглэлд УИХ анхаарах шаардлагатай байгаа. Тиймээс УИХ-д тогтоолоор энэ бүх асуудлыг оруулсан” хэмээн тайлбар хийлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Уянга “Өнгөрсөн долоо, наймдугаар сард инфляц 5-6 дахин өссөн шалтгааныг Төв банк цахилгаан, боловсролын салбараас болсон гэж тайлбарласан. Энэ үед дээрх дарамтууд бидэнд мэдэгддэггүй. Харин ес, аравдугаар сард дарамт болж ирдэг. Инфляц өссөн шалтгаанаа буруу тайлбарлаж байна. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд 900 тэрбум төгрөгийг жилийн долоон хувийн хүүтэй арилжааны банкуудад байршуулсан. Энэ үед Монголбанкны бодлогын хүү өссөн. Энэ оны эхний есөн сарын байдлаар гэхэд 44.7 тэрбум төгрөгийн алдагдлыг алтнаас хүлээсэн. Дэлхийн зах зээлд алтны ханш буурахад Төв банк худалдаж авсан. Дээрх хөтөлбөр барилгын жижиглэнгийн үнэд нөлөөлж чадаагүй. Мөн махны үнэ өмнөхөөсөө найм дахин өссөн байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.

0 Сэтгэгдэл