Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Би яагаад МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБООНД элссэн бэ?
«Хонх» хамтлаг Дархан Эрдэнэтэд тоглов. Тэндээс надад захиа ирдэг. Нэгэн захидалд «Цогтсайхан ах аа! Та яагаад Монголын ардчилсаи холбоонд элссэн юм бэ?» гэж асуув. Захидлын хариу болгож дараах зүйлийг бичлээ)
Манай амьдрал өөдлөхгүй байгаа тухай ард олон их л ярьдаг байлаа. Гэхдээ бид гэр гэртээ чанга дуугаар, гудамж талбайд зөөлөн дуугаар, ажлын газартаа шивнэж ярьдаг байсан. Өөрөөр хэлбэл монгол хүн үнэнийг ярих эрхгүй бүтэн жарны нүүр үзсэндээ хөөрхий, Гэтэл Монголын Ардчилсан Холбоо айдсын хар үүлийг хага яран гарч ирсэн. Энэ тухай Монголын мэдээллийн хэрэгсэл бас л худал шивнэн ярьж, «Жирийн нэг цуглаан болов» гээд өнгөрөөх гэв. Ингэдгийн цаана Монголын Ардчилсан Холбоог дөнгөж байгуулагдаад байхад нь цэдэнбалч аргаар устгана биз, тиймээс энэ тухай дэлгэрэнгүй мэдээлж «буурь алдахгүй» гэсэн санаа байсан юм.
Монголын Ардчилсан Холбоо мэндэлж байсан эхний өдрүүдэд "дугуй заал"-аар эвлэлийн болон НАХЯ-ны төлөөлөгчид тасралтгүй цувж мэдээ сэлтээ зузааруулж «хэргийн баримтыг» бүрдүүлж, ардчиллыг дугуй залны ширээн дээр өлгийтэй хэвтэж байхад нь боймолж алахыг хүсч байлаа. Олон арван жилийн турш цэдэнбалын гар хөл болж байсан МХЗЭ өөрийн сониндоо Монголын Ардчилсал Холбоог элдвээр гоочилж гүжир гүтгэлгийн зүйлийг өөрийн төрсөн ах "Үнэн"-тэй дуу нийлүүлэн хэвлэж байлаа. "Хэрэг" хангалттай бүрдэв. Одоо гагцхүү «баривчил, устга!» гэсэн тушаал л хэрэгтэй. Гэвч түүнийг өгдөг Ж.Батмөнх НАХЯ-ны сайд байсан Жамсранжав нар өөр байр суурин дээр байсав юм. Ж.Батмөнх тэртэй тэргүй огцорно. Харин Жамсранжавыг яаж зайлуулах вэ? арга нь олдоно биз! Монголын Ардчилсан Холбооны эгнээ өдрөөс өдөрт тэлж монголын ард түмэн түүхэндээ үзээгүй жагсаал цуглаан болж ард түмэн хүчтэй гэдгээ харуулав. Ард түмэн хэзээ хүчирхэг байдаг вэ? Гагцхүү үзэл санаагаараа нэгдсэн цагтаа аугаа их хүчтэн болдог билээ. Гэвч цэдэнбалчууд ардчиллыг устгах сонирхлоо орхисонгүй. АСХ, ШДХ, МСДН гарч ирсэний маргаашнаас эхлэн "Бид ганцаардлаа" хэмээн бухимдаж МХЗЭ, МҮЭ-ийг татахын зэрэгцээ бүрдүүлж чадав. Нам холбоод хэт олширсноор ардчиллын хүч саринаж аяндаа туйлдан уусч алга болох ёстойг тооцоолж суулаа. Гэвч оролдлого бүтсэнгүй. Ардчилсан хүчнүүд нэгдэж хүчний эвсэл (АХЭ) байгуулчихав. Одоо яахав? Бүх арга барагдлаа. Монголын Ардчилсан Холбооны гишүүд тавин мянга гарлаа. Тусгай хангамж эрх ямба нь өдрөөс өдөрт ганхаж ард түмний мөрөн дээр суусан хөлийг нь доороос хазаж эхэллээ. Одоо эцсийн аргаа хэрэглэх ёстой. Энэ бол эрүүгийн гэмт хэрэг үүсгэн шоронд хатаах чойбалсанч арга юм. Эрүүгийн гэмт хэрэг үүсгэхийн тулд Монголын Ардчилсан Холбоо хууль зөрчсөн байх ёстой. Ямар тохиолдолд "зөрчүүлж" болох вэ? Яагаав нөгөө жагсаал цуглаан. Энэ чинь үндсэн хуулиар зөвшөөрсөн эрх шүү дээ. Тийм ээ, гэхдээ үндсэн хуулийг зарлигаар өөрчилж болно. АИХ-ын зарлиг! Энэ зарлигийг гагцхүү МАХН-ын гишүүд гаргадаг болохоор ялалт бидний гарт! Дэлхийн бусад оронд үндсэн хуулиа зөвхөн нэг намын гишүүдээс бүрдсэн АИХ өөрчилдөг болов уу? Тэр хамаагүй, урьд нь сталин, цэдэнбал, брежнев, Моломжамц, Рагчаа, Майдар... нарын гэгээн хөрөг залардаг байсан Сүхбаатарын талбайд хэдэн нусгай банди лоозон барьж зогсоно гэнээ! Зарлиг хэрэгтэй. Талбайд 60-аад мянган хүн цугладаг л биз. Тэд чинь ард түмэн юм уу? Алив цэрэг цагдаа! Саарал ордныг минь тойрч зогсоод хамгаал.
Жагсаал бодгоороо болог. Тэдний санаснаас илүү их хүн ирж жагсав. Ард түмэн цэрэг цагдаагаас айгаагүйдээ биш ээ. Тэднийг ах дүү нарынхаа өмнөөс арай ч буу шагайхгүй байх гэсэн итгэлдээ хөтлөгдөн ирлээ. Ардчилал шударга ёс амь наснаас үнэтэй боллоо. АМЬ НАСНААС ҮНЭТЭЙ БОЛЛОО! Жагсагчид ардын түр хурал, Ард түмний онц зөвлөл байгуулахыг шаардав. Мөн намуудын тэгш эрх хаана байна вэ? гэсэн лоозон барьжээ.
Монголын Ардчилсан Холбоонд төв шуудангийн өмнөх «Новости Монголии» сонины байрыг өгчээ. Зандалчин Чойбалсан үхлийн тушаалд, гарын үсэг зурж суусан тэр байрыг Монголын ардчилсан холбоо бэлэгшээсэнгүй. Нөгөө» талаар 50 гаруй мянган гишүүдтэй Монголын ардчилсан холбоонд арван хүн суугаад ярилцах зайгүй олон жилийн элэгдлээр актлагдсан дусаал гоождог өнөө маргаашгүй нурж унах гэж буй жижиг сууц өгөхдөө эрх баригчдын сэтгэл өвдсөнгүй. Ардчиллыг тийм сууцанд хурал зөвлөлгөөнөө явуулж болно гэж үзсэн нь басамжлал уу? доромжлол уу? Саарал ордны тансаг өргөөнөө зөөлөн хивсэн дунд тааламжтайяа сууж буй эрх мэдэл бүхий П.Очирбат та бүх дэлхийг цочоон гайхуулж, хиллэж буй хоёр их, гүрнээ тааламижгүй мушилзууланхан Азид ардчиллын алтан хараацай болон гарч ирсэн МоАХ, Монголын Ардчилсан Нам, МСДН, ҮДН-уудын талаархи бодол санаа үнэлгээ цэнэлгээгээ өөрчлөх болоогүй юу? Энэ бүхнийг таны хүн чанарт анхааруулж байна. Нэг даргыг нөгөө даргаар сольсон явдлыг бид шинэчлэл гэж үзэхгүй. Гагцхүү ардчилсан хүчнүүдийн тулган шаардах бичигт өгүүлсэн шаардлагыг биелүүлсэн тохиолдолд жинхэнэ шинэчлэл гарна гэж үзэж байна. Ард түмний шаардлагыг үл хэрэгсэх нь дарангуйлал юм.
Ард түмэн тэмцлийн тайван хэлбэрээр үргэлжлүүлэх болно. Үүний дотор ажил хаялт орно гэдгийг анхааруулъя. Ажил хаялт нь ард түмний шударга шаардлагаас үүдэн гарна. Ажил хаялтаас үүссэн хохирлыг эргээд ард түмнээр нь төлүүлнэ гэдэг угтаа харгислал юм. Харин ард түмний хүсэл зоригийг боогдуулсан тэр эрх мэдэлтнүүд хариуцлагад татагдах ёстой. Тэднийг ард түмний шүүхээр гэсгээх ёстой. Монголд ардчилал ялан тогтнох энэ агшныг алдаж болохгүй. Хэрэв тэгвэл нэг намын дарангуйлал дахин нөмрөх болно. Улсын минь түүхэнд дахиж үл олдох энэ завшааныг нүдний цэцгий мэт хайрлавал зохино. Монголгчууд бид бүхэл үеийн турш хоорондоо дайсагналаа. Үүний дүнд гагцхүү ард түмэн хохирсоноос ямбатнууд хохирч байгаагүй. Одоо болъё! Одоо хүн шиг амьдаръя.
Эрх чөлөөгөө чухалчилъя. Айдсын хар үүлийг ярж үнэний гэгээ тусгасан Монголын Ардчилсан Холбооны гэрэлд эрх чөлөөтэй, эрүүл ухаантай, үнэнийг хэлж чаддаг, үнэнээр амьдарч чаддаг хүний дайтай хүн явахыг хүссээ юм аа. Монголын Ардчилсан Холбоонд гишүүнээр элссэн учир гэвэл ийм байна.
МоАХ үүсгэн байгуулагдсаны 24 жилийн ойг тохиолдуулан Монголд улс тайван замаар Ардчилсан улс болоход хүчтэй зэвсэг нь болж байсан "Ардчилал" сонины анхны дугаарын нийтлэлээс толилуулж байна.
Монголын сэтгүүлчдийн эвлэлээс батламжлагдсан үндэсний хэмжээний анхдагч чөлөөт хэвлэл "Ардчилал" сонин өдгөө өдөр тутам хэвлэгдээд даруй найм дахь жилтэйгээ золгож байгаа юм.
Монголын сэтгүүлзүйн 1990-ээд оны гол төлөөлөгчдын нэг, ардчиллын төлөө тэмцэгч, сэтгүүлч агсан С.Цогтсайханы нийтлэлийг элдэв засваргүйгээр хүргэж байна.
Монголын сэтгүүлчдийн эвлэлээс батламжлагдсан үндэсний хэмжээний анхдагч чөлөөт хэвлэл "Ардчилал" сонин өдгөө өдөр тутам хэвлэгдээд даруй найм дахь жилтэйгээ золгож байгаа юм.
Монголын сэтгүүлзүйн 1990-ээд оны гол төлөөлөгчдын нэг, ардчиллын төлөө тэмцэгч, сэтгүүлч агсан С.Цогтсайханы нийтлэлийг элдэв засваргүйгээр хүргэж байна.
Би яагаад МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБООНД элссэн бэ?
«Хонх» хамтлаг Дархан Эрдэнэтэд тоглов. Тэндээс надад захиа ирдэг. Нэгэн захидалд «Цогтсайхан ах аа! Та яагаад Монголын ардчилсаи холбоонд элссэн юм бэ?» гэж асуув. Захидлын хариу болгож дараах зүйлийг бичлээ)Манай амьдрал өөдлөхгүй байгаа тухай ард олон их л ярьдаг байлаа. Гэхдээ бид гэр гэртээ чанга дуугаар, гудамж талбайд зөөлөн дуугаар, ажлын газартаа шивнэж ярьдаг байсан. Өөрөөр хэлбэл монгол хүн үнэнийг ярих эрхгүй бүтэн жарны нүүр үзсэндээ хөөрхий, Гэтэл Монголын Ардчилсан Холбоо айдсын хар үүлийг хага яран гарч ирсэн. Энэ тухай Монголын мэдээллийн хэрэгсэл бас л худал шивнэн ярьж, «Жирийн нэг цуглаан болов» гээд өнгөрөөх гэв. Ингэдгийн цаана Монголын Ардчилсан Холбоог дөнгөж байгуулагдаад байхад нь цэдэнбалч аргаар устгана биз, тиймээс энэ тухай дэлгэрэнгүй мэдээлж «буурь алдахгүй» гэсэн санаа байсан юм.
Монголын Ардчилсан Холбоо мэндэлж байсан эхний өдрүүдэд "дугуй заал"-аар эвлэлийн болон НАХЯ-ны төлөөлөгчид тасралтгүй цувж мэдээ сэлтээ зузааруулж «хэргийн баримтыг» бүрдүүлж, ардчиллыг дугуй залны ширээн дээр өлгийтэй хэвтэж байхад нь боймолж алахыг хүсч байлаа. Олон арван жилийн турш цэдэнбалын гар хөл болж байсан МХЗЭ өөрийн сониндоо Монголын Ардчилсал Холбоог элдвээр гоочилж гүжир гүтгэлгийн зүйлийг өөрийн төрсөн ах "Үнэн"-тэй дуу нийлүүлэн хэвлэж байлаа. "Хэрэг" хангалттай бүрдэв. Одоо гагцхүү «баривчил, устга!» гэсэн тушаал л хэрэгтэй. Гэвч түүнийг өгдөг Ж.Батмөнх НАХЯ-ны сайд байсан Жамсранжав нар өөр байр суурин дээр байсав юм. Ж.Батмөнх тэртэй тэргүй огцорно. Харин Жамсранжавыг яаж зайлуулах вэ? арга нь олдоно биз! Монголын Ардчилсан Холбооны эгнээ өдрөөс өдөрт тэлж монголын ард түмэн түүхэндээ үзээгүй жагсаал цуглаан болж ард түмэн хүчтэй гэдгээ харуулав. Ард түмэн хэзээ хүчирхэг байдаг вэ? Гагцхүү үзэл санаагаараа нэгдсэн цагтаа аугаа их хүчтэн болдог билээ. Гэвч цэдэнбалчууд ардчиллыг устгах сонирхлоо орхисонгүй. АСХ, ШДХ, МСДН гарч ирсэний маргаашнаас эхлэн "Бид ганцаардлаа" хэмээн бухимдаж МХЗЭ, МҮЭ-ийг татахын зэрэгцээ бүрдүүлж чадав. Нам холбоод хэт олширсноор ардчиллын хүч саринаж аяндаа туйлдан уусч алга болох ёстойг тооцоолж суулаа. Гэвч оролдлого бүтсэнгүй. Ардчилсан хүчнүүд нэгдэж хүчний эвсэл (АХЭ) байгуулчихав. Одоо яахав? Бүх арга барагдлаа. Монголын Ардчилсан Холбооны гишүүд тавин мянга гарлаа. Тусгай хангамж эрх ямба нь өдрөөс өдөрт ганхаж ард түмний мөрөн дээр суусан хөлийг нь доороос хазаж эхэллээ. Одоо эцсийн аргаа хэрэглэх ёстой. Энэ бол эрүүгийн гэмт хэрэг үүсгэн шоронд хатаах чойбалсанч арга юм. Эрүүгийн гэмт хэрэг үүсгэхийн тулд Монголын Ардчилсан Холбоо хууль зөрчсөн байх ёстой. Ямар тохиолдолд "зөрчүүлж" болох вэ? Яагаав нөгөө жагсаал цуглаан. Энэ чинь үндсэн хуулиар зөвшөөрсөн эрх шүү дээ. Тийм ээ, гэхдээ үндсэн хуулийг зарлигаар өөрчилж болно. АИХ-ын зарлиг! Энэ зарлигийг гагцхүү МАХН-ын гишүүд гаргадаг болохоор ялалт бидний гарт! Дэлхийн бусад оронд үндсэн хуулиа зөвхөн нэг намын гишүүдээс бүрдсэн АИХ өөрчилдөг болов уу? Тэр хамаагүй, урьд нь сталин, цэдэнбал, брежнев, Моломжамц, Рагчаа, Майдар... нарын гэгээн хөрөг залардаг байсан Сүхбаатарын талбайд хэдэн нусгай банди лоозон барьж зогсоно гэнээ! Зарлиг хэрэгтэй. Талбайд 60-аад мянган хүн цугладаг л биз. Тэд чинь ард түмэн юм уу? Алив цэрэг цагдаа! Саарал ордныг минь тойрч зогсоод хамгаал.
Жагсаал бодгоороо болог. Тэдний санаснаас илүү их хүн ирж жагсав. Ард түмэн цэрэг цагдаагаас айгаагүйдээ биш ээ. Тэднийг ах дүү нарынхаа өмнөөс арай ч буу шагайхгүй байх гэсэн итгэлдээ хөтлөгдөн ирлээ. Ардчилал шударга ёс амь наснаас үнэтэй боллоо. АМЬ НАСНААС ҮНЭТЭЙ БОЛЛОО! Жагсагчид ардын түр хурал, Ард түмний онц зөвлөл байгуулахыг шаардав. Мөн намуудын тэгш эрх хаана байна вэ? гэсэн лоозон барьжээ.
Монголын Ардчилсан Холбоонд төв шуудангийн өмнөх «Новости Монголии» сонины байрыг өгчээ. Зандалчин Чойбалсан үхлийн тушаалд, гарын үсэг зурж суусан тэр байрыг Монголын ардчилсан холбоо бэлэгшээсэнгүй. Нөгөө» талаар 50 гаруй мянган гишүүдтэй Монголын ардчилсан холбоонд арван хүн суугаад ярилцах зайгүй олон жилийн элэгдлээр актлагдсан дусаал гоождог өнөө маргаашгүй нурж унах гэж буй жижиг сууц өгөхдөө эрх баригчдын сэтгэл өвдсөнгүй. Ардчиллыг тийм сууцанд хурал зөвлөлгөөнөө явуулж болно гэж үзсэн нь басамжлал уу? доромжлол уу? Саарал ордны тансаг өргөөнөө зөөлөн хивсэн дунд тааламжтайяа сууж буй эрх мэдэл бүхий П.Очирбат та бүх дэлхийг цочоон гайхуулж, хиллэж буй хоёр их, гүрнээ тааламижгүй мушилзууланхан Азид ардчиллын алтан хараацай болон гарч ирсэн МоАХ, Монголын Ардчилсан Нам, МСДН, ҮДН-уудын талаархи бодол санаа үнэлгээ цэнэлгээгээ өөрчлөх болоогүй юу? Энэ бүхнийг таны хүн чанарт анхааруулж байна. Нэг даргыг нөгөө даргаар сольсон явдлыг бид шинэчлэл гэж үзэхгүй. Гагцхүү ардчилсан хүчнүүдийн тулган шаардах бичигт өгүүлсэн шаардлагыг биелүүлсэн тохиолдолд жинхэнэ шинэчлэл гарна гэж үзэж байна. Ард түмний шаардлагыг үл хэрэгсэх нь дарангуйлал юм.
Ард түмэн тэмцлийн тайван хэлбэрээр үргэлжлүүлэх болно. Үүний дотор ажил хаялт орно гэдгийг анхааруулъя. Ажил хаялт нь ард түмний шударга шаардлагаас үүдэн гарна. Ажил хаялтаас үүссэн хохирлыг эргээд ард түмнээр нь төлүүлнэ гэдэг угтаа харгислал юм. Харин ард түмний хүсэл зоригийг боогдуулсан тэр эрх мэдэлтнүүд хариуцлагад татагдах ёстой. Тэднийг ард түмний шүүхээр гэсгээх ёстой. Монголд ардчилал ялан тогтнох энэ агшныг алдаж болохгүй. Хэрэв тэгвэл нэг намын дарангуйлал дахин нөмрөх болно. Улсын минь түүхэнд дахиж үл олдох энэ завшааныг нүдний цэцгий мэт хайрлавал зохино. Монголгчууд бид бүхэл үеийн турш хоорондоо дайсагналаа. Үүний дүнд гагцхүү ард түмэн хохирсоноос ямбатнууд хохирч байгаагүй. Одоо болъё! Одоо хүн шиг амьдаръя.
Эрх чөлөөгөө чухалчилъя. Айдсын хар үүлийг ярж үнэний гэгээ тусгасан Монголын Ардчилсан Холбооны гэрэлд эрх чөлөөтэй, эрүүл ухаантай, үнэнийг хэлж чаддаг, үнэнээр амьдарч чаддаг хүний дайтай хүн явахыг хүссээ юм аа. Монголын Ардчилсан Холбоонд гишүүнээр элссэн учир гэвэл ийм байна.
Ёсолсон С.ЦОГТСАЙХАН
0 Сэтгэгдэл























