Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Бөмбөгөр худалдааны төв орчмын замын хөдөлгөөнийг өнөөдөр 23 цагт хааж, гүүрэн гарц барина

Нийслэлийн Авто замын газраас зарим ачаалал ихтэй, олон урсгалтай замаар явган зорчигчдыг аюулгүй гарах нөхцөлийг бүрдүүлэхээр гүүрэн гарц хийхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын 2 чиглэл 4 урсгалтай зам дагуу явган хүний гүүрэн гарц барих гэж байна. Өнөөдөр гүүрэн гарцын бэлдэцүүдийг байрлуулах гэж байгаа тул оройн 23.00 цагаас маргааш өглөөний 07.00 цаг хүртэл “Бөмбөгөр” худалдааны төвийн орчимд замын хөдөлгөөнд хязгаарлалт хийнэ. Хөдөлгөөн хязгаарлах хугацаанд явган хүний гүүрэн гарцын дам нурууг хоёр кранаар өргөж тавина. Тиймээс энэ үеэр иргэдийг тус замаар явахгүй байхыг Нийслэлийн Авто замын газраас анхааруулж байна.

0 Сэтгэгдэл