Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч зангиагүй уулзалт хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлчид болон бизнесийн байгууллагын төлөөлөлтэй зангиагүй уулзалт өнөөдөр хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Энд хуран цугларсан та бүхний амгаланг айлтгая. Энэхүү уулзалтаар “Том төрөөс ухаалаг төр лүү” Үндэсний зөвлөлдөх уулзалтын зорилго зорилтууд болон түүний хэрэгжилтийн талаар та бүхэнтэй санал солилцож, энэ тал дээр бүгдээрээ нэгдсэн ойлголттой болохыг зорьсон юм” гэв. Мөн Ерөнхийлөгч цааш нь хэлсэн үгэндээ дээрх санаачилгын хүрээнд нэн тэргүүнд шийдэх чухал асуудлууд, шинэ хууль журам, өөрчлөлт, зохицуулалтын талаар дурдлаа.

Дараа нь уулзалтад оролцогчид Ерөнхийлөгчийн санал санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлж, улс оронд тулгамдаж буй асуудлууд болон тэдгээрийг хэрхэн оновчтой шийдэх тал дээр санал бодлоо илэрхийлэв.

Зангиагүй уулзалтад Монголын болон гадаадын нийт 300 гаруй төлөөлөгч оролцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан