Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Р.Амаржаргалын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ дэмжсэнгүй

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Р.Амаржаргалын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг авч хэлэлцсэн ч хүлээж авах боломжгүй гэж үзлээ. 

 Өөрөөр хэлбэл, хуралдаанд оролцсон 65 гишүүний 34 нь Р.Амаржаргалыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөхгүй гэдэг дээр саналаа өгсөн юм. Гишүүн Р.Амаржаргал өнгөрөгч 11 дүгээр сарын 11-ны өдөр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө гаргаж, УИХ-ын даргад өргөн барьсан. Харин УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 10-ны өдөр хуралдаж, түүний хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан юм. УИХ-ын нэгдсэн хуралдаанаар түүний хүсэлтийг хуралдааны хуваарьт оруулж, хэлэлцсэн ч нууцаар хураасан санал хураалтын дүн байнгын хорооны шийдвэртэй адил гарлаа.

Энэ үеэр гишүүн Р.Гончигдорж гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийн эсрэг байр суурьтайгаа илэрхийлсэн бол Ц.Нямдорж гишүүнээс чөлөөлөх хүсэлтийг дэмжихэд татгалзах зүйлгүй гэсэн юм. Гишүүн Н.Батцэрэг, Г.Уянга нар Р.Амаржаргалын гарсан шийдвэрийг УИХ эргэн харж, гишүүнээс татгалзах болсон тайлбар дээр тогтож анхаарах нь зүйтэй гэсэн саналыг хэлж байв. Хэлэлцсэн асуудлын төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд УИХ өөртөө дүгнэлт хийж ажиллах шаардлагатай байгааг анхааруулав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан