Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
МОЭ оны шилдэгүүдээ тодрууллаа
Монголын Орчуулагчдын Эвлэл өнөөдөр шилдэгүүдээ тодруулав. Энэ үеэр ахмад орчуулагч Д.Цэдэв, Ж.Нэргүй нар МОЭ-ийн “Дуун хөрвүүлэгч” хэмээх цалин цагаан мөнгөн тэмдгээр энгэрээ мялааж, МОЭ-ийн ерөнхийлөгч асан, нэрт орчуулагч Го.Аким гуайд "Дуун хөрвүүлэгч" цол, мөнгөн тэмдгийг нь нөхөж олгосон юм. Түүнчлэн тус эвлэлээс зарласан “Дэлхийн сонгодог богино өгүүллэгийн орчуулгын уралдаан”-д оролцсон залуу орчуулагчдын ирүүлсэн бүтээлийг нэгтгэн гаргасан “Сонгодог өгүүллэгийн дээжис” номын нээлт болсон бөгөөд энэ үеэр цугласан орчуулагчдад МОЭ-ийн гүйцэтгэх захирал С.Батбилиг монголч эрдэмтэн Вальтер Хайссигийн 100 жилийн ойд зориулан орчуулсан “Шар гүрний хаяа нутаг” номоо бүгдэд нь бэлэг болгон өргөн барьсан бол ахмад орчуулагч Го.Аким "Туульс хайлдаг уулс" номынхоо дээжээс О.Чинбаярт гардуулав.

МОЭ-ийн ерөнхийлөгч О.Чинбаяр, СГЗ, зохиолч Г.Аюурзана нарын орчуулсан Буриадын яруу найрагч А.Мухраевын “Запомни жизнь” буюу “Амьдралаа сана” яруу найргийн номыг мөн үеэр танилцуулжээ. Уг арга хэмжээний үеэр ахмад орчуулагчид залуу орчуулагчдадаа хандан амжилт хүсч, урмын үг хэлсэн бөгөөд үнэтэй зөвлөгөө хайрласан аж.





Монголын Орчуулагчдын Эвлэл өнөөдөр шилдэгүүдээ тодруулав. Энэ үеэр ахмад орчуулагч Д.Цэдэв, Ж.Нэргүй нар МОЭ-ийн “Дуун хөрвүүлэгч” хэмээх цалин цагаан мөнгөн тэмдгээр энгэрээ мялааж, МОЭ-ийн ерөнхийлөгч асан, нэрт орчуулагч Го.Аким гуайд "Дуун хөрвүүлэгч" цол, мөнгөн тэмдгийг нь нөхөж олгосон юм. Түүнчлэн тус эвлэлээс зарласан “Дэлхийн сонгодог богино өгүүллэгийн орчуулгын уралдаан”-д оролцсон залуу орчуулагчдын ирүүлсэн бүтээлийг нэгтгэн гаргасан “Сонгодог өгүүллэгийн дээжис” номын нээлт болсон бөгөөд энэ үеэр цугласан орчуулагчдад МОЭ-ийн гүйцэтгэх захирал С.Батбилиг монголч эрдэмтэн Вальтер Хайссигийн 100 жилийн ойд зориулан орчуулсан “Шар гүрний хаяа нутаг” номоо бүгдэд нь бэлэг болгон өргөн барьсан бол ахмад орчуулагч Го.Аким "Туульс хайлдаг уулс" номынхоо дээжээс О.Чинбаярт гардуулав.

МОЭ-ийн ерөнхийлөгч О.Чинбаяр, СГЗ, зохиолч Г.Аюурзана нарын орчуулсан Буриадын яруу найрагч А.Мухраевын “Запомни жизнь” буюу “Амьдралаа сана” яруу найргийн номыг мөн үеэр танилцуулжээ. Уг арга хэмжээний үеэр ахмад орчуулагчид залуу орчуулагчдадаа хандан амжилт хүсч, урмын үг хэлсэн бөгөөд үнэтэй зөвлөгөө хайрласан аж. - See more at: http://www.wikimon.mn/content/51627.shtml#sthash.nSW7H9Ji.dpuf
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан