Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Генералыг шүүх хурал болно
Бригадын генерал Т.Дашдэлэг нарын гурван хүнд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болох гэж байна.
Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан Т.Дашдэлэгийн холбогдсон хэргийн мөрдөн байцаалтын шат дууссан учир өнөөдөр анхан шатны шүүх хурлыг хийхээр товлосон юм.
Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар ажиллаж байсан генерал Т.Дашдэлэг нь армид ашиглаж байсан байлдааны сөнөөгч “Миг-21” онгоцыг хуваан моторыг нь Хойд Солонгост худалдахыг оролдсон хэрэгт холбогдсон юм. Тэрээр онгоцных нь их биеийг нь төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан байсан гэнэ. Гэхдээ тэд Хойд Солонгосоос 1.5 сая ам.доллар авчихаад моторыг хүлээлгэж өгөөгүй учир тус улсаас манай улсын Засгийн газар, хууль хяналтын байгууллагад хандсанаар энэ хэрэг ил болсон юм.
Тэднийг Эрүүгийн хуульд заасан ёсоор эрх мэдлээ хэтрүүлсэн, эд хөрөнгө завшиж үрэгдүүлсэн хэмээн буруутгаж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан