Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
АФГАНИСТАНД ҮҮРГЭЭ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭСЭН ДАЙЧИД ШАГНУУЛЛАА
Афганистан улсад НАТО-гийн тэргүүлсэн “Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчин”-ий ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол улсын Зэвсэгт хүчний эргүүл хамгаалалтын ротын VIII ээлж, Кабулын олон улсын нисэх буудлын нисэх зурвасын хамгаалалтад үүрэг гүйцэтгэсэн V ээлжийн  бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль, салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны танхимд боллоо. Цагийн байдал тайван бус байгаа улс оронд энхийг сахиулах үүргээ амжилттай биелүүлээд ирсэн цэрэг дайчдаа урамшуулан шагнах энэхүү арга хэмжээнд Батлан хамгаалах яам болон ЗХЖШ-ын удирдлагууд, С.Самдангэлэг захирагчтай цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд хүрэлцэн ирсэн байлаа.

Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд цэргийн багаар үүрэг гүйцэтгээд  арван жил гаруй болж байгаа бөгөөд манай энхийг сахиулагчид олон улсын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж, энх тайвныг бэхжүүлэхийн төлөө дэлхийн халуун цэгүүдэд олон орны зорилго нэгт цэрэг эрстэй мөр зэрэгцэн алба хааж, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, сахилга зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэх чадамжаараа өөрийн гэсэн байр суурийг олж авч, гадаадын мэргэжлийн армиудад хүлээн зөвшөөрөгдөж, тэдний итгэл найдварыг  хүлээх болсон. Өнгөрсөн хугацаанд манай 9850 гаруй энхийг сахиулагч дэлхийн гурван тивийн 14 оронд үүрэг гүйцэтгэсэн бол яг одоо дэлхийн халуун цэг болсон Афганистан, Өмнөд Судан, Хойд Судан, Баруун Сахар, Конго, АНУ дахь төвийн командлалуудад 1300 гаруй энхийг сахиулагчид болон цэргийн ажиглагч, штабын офицерууд дэлхийн энх тайвны төлөө үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.

Афганистан улсад үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн Монгол улсын Зэвсэгт хүчний энэ ээлжийн дайчид маань Кабулын олон улсын нисэх буудлын хамгаалалт, “КАЯА” баазын нисэх зурвас, 8 дугаар нислэгийн зогсоолын аюулгүй байдлын харуул хамгаалалт, олон улсын цэргийн алба хаагчдын аюулгүй байдлыг хангаж, эргүүл хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн юм. Өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэн эх орондоо ирээд байгаа  энхийг сахиулагчдын гавьяаг төр засгаас үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн багийн захирагч, хошууч С.Самдангэлэг, ахмад А.Батсүх нарыг “Цэргийн хүндэт медаль”-аар, мөн цэргийн багийн бүрэлдэхүүн 200 гаруй алба хаагчийг “Энхийн төлөө”, ”Афганистанд энхийн төлөө” зэрэг медалиар шагнасан юм. - See more at: http://www.zasag.mn/m/ministry-of-defense/view/3997#sthash.oe6w2lai.dpuf
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан