Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
“Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнд 50 гаруй уран бүтээлчид оролцоно

Хуучин оноо үдэж шинэ оноо угтах мөчийг Их эзэн Чингис хааны талбайд 12 сарын 31-нд  зохион байгуулахаар болсон билээ.  “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын цэнгүүнд МУГЖ дуучин Д.Сарантуяа, , Реппер Дөлгөөн, 3 охин, “А Sound”, “Lumino”, DJ- 1, “Compass”, “Rec On” , “Colors”, Дуучин A Cool, Реппер Rokit bay, “UFO” , Реппер Gee, “The Lemons” зэрэг 50 гаруй уран бүтээлчид, хамтлагууд оролцож шинэ жилийн баяраа нийслэлий иргэдтэйгээ хамт угтана. 12 сарын 31-ний шинэ жилийн баярын цэнгүүний  тайз, гэрэлтүүлэг, хөгжим, техник аппаратур, led дэлгэцийг “Sound of Mongolia” ХХК хариуцах бөгөөд тайз нь талбайн баруун жигүүрт НЗДТГ-ын өмнөөс хойш сунасан хэлбэртэй байх юм. Төв тайз нь амьд хөгжмийн хамтлагт зориулсан битүү, бусад хэсэг нь уран бүтээлчдэд зориулсан задгай байхаар төлөвлөж байна. Харин шинэ жилийн гэрлэн чимэглэлийг “Гэрэлтүүлэг чимэглэл” компани хариуцаж байгаа юм. Чингисийн талбайд зассан сүлд модыг битүү шар гэрлээр, харин талбайн урд хэсэгт байрлах сэндвичин байшингийн ар талын баярын мэндчилгээг туузан гэрлээр хийсэн байна. Сүхбаатарын хөшөөг тойрсон 4 торшёрт сүлд модыг цэнхэр гэрлээр бүслүүр хийж чимэглэжээ. Он солигдох мөчид Чингис хааны талбай, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Баянзүрх дүүргийн Шархад, Сүхбаатар дүүргийн Долоон буудал гэсэн 4 байршлаас ёслолын буудлагыг буудна.
0 Сэтгэгдэл
goy goy
Хамгийн их уншсан